Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт 353 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 286 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг найм бүртгэгдэж есөн хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Хүүхэд зам тээврийн осолд өртсөн дөрөв үүнээс сургуулийн өмнөх насны нэг, сургуулийн насны гурав, бүртгэгдсэн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн зам, Шар дэлгүүрийн зүүн урд замд Prius маркийн авто машины жолооч Б нь найман настай эрэгтэй А-г мөргөж гэмтээжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Баруун салааны зам гүүрний баруун замд Verna маркийн авто машины жолооч Т нь Conata маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч нэг настай эрэгтэй Ө-г гэмтсэн байна.