зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Чоно” гуайг уутанд нь хийх ухаант “туулай” хэн бэ

2016-1-11
0
ЖИРГЭХ

        Ардчилсан нам улстөрийн сонгуульд ялалт авах хэмжээнд очиж, УИХ-д овоо ахиухан суудал авахаараа л ард олноо, авсан амлалттайгаа хамт мартчихдаг гэмтэй. Өнгөрсөн сонгуулиар ч тэглээ шүү дээ. Бид ч “долоо буудуулаагүйдээ” тэр үү, хулхидуулж хашрахгүй юм даа., зайлуул. 

 

 

Энэ бүхнийг бодохоор өөрийн эрхгүй нэг үлгэр санаанд орж ирдэг юм. Миний үеийнхэн буюу 60, 70-аад оныхон бараг мэдэх байх даа. Бага сургуулийн унших бичиг дээр байдаг “Ухаант туулай “гэдэг Монгол ардын үлгэр шүү дээ. Чоно, унага, туулай гурвын тухай. Тэгвэл өнөөдөр Монголын нийгмийн амьдралд “чоно” нь Ардчилсан нам, “унага” нь бид, “туулай” нь хэн юм бүү мэд гээд төсөөлөөд үзье. Ингэхэд Ардын намынхан үүнийг уншаад нэг их битгий баясаарай гэх байна. Та нар ч мөн адил өөрийнхөө өнгөн дээр “чоно” болдогийг бүү мартаарай.

 

АН-ынхан энэ 2016 онд л цалин, тэтгэврийг нэмэх тухай ярьдаг болсон байна билээ шүү. Энэ чинь эрхэм “саарал гайхал”  уутанд орон, хэсэгхэн зуур амыг нь боолгохдоо дахин биднээрээ тайлуулах гээд байгаа хэрэг шүү дээ. Чоно оо, чоно. 

 

  Үлгэрийн утгыг товчхон ярихад нэг анчин малыг нь идсэн чоныг барьж авааад уутанд хийн, амыг нь сайтар боогоод хээр хаячихдаг юм. Гэтэл түүнтэй унтаж байгаад сүргээсээ хоцорсон унага эхийгээ хайж яваад таардаг. Чоно ч уутан дотроосоо унагыг жинхэнэ уран панаалдана биз дээ. Намайг энэ уутнаас гаргачихвал ингэнэ, тэгнэ гээд намуудаар бол “Мөрийн хөтөлбөр” маягийн юм ярина.  Унага ч уутанд байгаа нөхрийн “Мөрийн хөтөлбөрт” уярахдаа амыг нь тайлтал чоно гарч ирээд юун амлалт, юун амь, өлсч үхлээ гээд нөгөө муу унагыг иднэ гэж дайрна биз дээ. Ингээд аргаа баран бүлтэлзэж суутал ашгүй нэгэн ухаантай туулай таараад, “Арай ч та энэ жижигхэн уутанд багтаагүй байлгүй. Үнэхээр багтдаг юм бол намайг хамт идээрэй” гэж хэлээд өлөн чоныг буцан уутандаа орох үед амыг боогоод унганы амийг авардаг шүү дээ.

 

  Ардчилсан нам биднийгээ өнгөрсөн 2012 оны сонгуулиар яг энэхүү үлгэрт өгүүлдэг чоно шиг хуурч байгаад “уутныхаа” амыг тайлуулсан юм. Тэд “уутанд” байхдаа юу, юу гэж наасан гэж санана. Ингэж жаргуулна, тэгж баяжуулна гэхээс өгсүүлээд түмэн юм амласан юмдаг. Бид ч хөөрхий унгага шиг уяраад л уутны нь амыг тайлж байлаа. Монголын ардчилсан “чоно” нам ч гарч ирсэн, амлалтаа ч мартсан. Тэр ч бүү хэл нөгөө үлгэрийн чононоос ялгаатай нь манийхаа энд тэндээс шууд идээд эхэлдэг байна шүү дээ.

 

Энэ эрхмүүдийн 2012 оны сонгуулийн “Мөрийн хөтөлбөрийг” нь харахаас л ичээд байдаг юм. Гэтэл нөгөө амалж байсан гайхлууд чинь өөрсдөө огтхон ч тоохгүй малилзаж явахыг харахаар үнэхээр гайхмаар. Ёстой л чоно шинжтэй гэхээс өөр юу гэхэв.

 

Тэд ажлын байр, цалин хөлсийг  чинь оцойтол нэмээд өгнө, иргэн бүрийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд ийм,тийм арга хэмжээ авна гээд ёстой бал бурам шиг уриа лоозон хаа сайгүй хадааж байлаа. Манай намын мөрийн хөтөлбөрийн гол цөм нь Монгол иргэн байна. Ингэхдээ эрүүл чийрэг монгол хүн, эрдэм боловсролтой монгол хүн, чинээлэг амьдралтай монгол иргэнийг бий болгоно гээд л аваад байсан юм шүү дээ.

 

Эрх барьж буй намынхан мөнгөгүйдээ ийм арга хэмжээ авлаа гэж огтхон ч бодохгүй байна. Харин ч хямрал нэрийн дор манийхаа халаас руу гараа л улам гүнзгий дүрээд байгаа юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрдөг.

 

Чухамхүү эх адаггүй ингэж амлаад байхаар нь бид итгээд л уутны нь амны уяаг тайлаад энэ “чоныг” гаргачихсан хэрэг. Гэтэл яав. Гарч ирээд дөрвөн жилийн нүүр үзж байхад юун ажлын байр нэмэгдүүлж, юун цалин хөлс өсгөх. Харин ч хаа сайгүй цомхотгоод, үүнийгээ эдийн засгийн хямрал гэдэг юм руу түлхсэн шигээ налайж суух боллоо. Тэд тэтгэврийн хөгшдийнхөө мөнгө рүү ч гар дүрэхийг оролдов. Оюутнуудынхаа цалинг хассанаас гадна хүүхдийн 20 мянган төгрөгөө ялгавартай олгоно гээд нэг хэсэг л мань мэтийгээ сандаргаад авлаа. Төрийн болоод төсвийн байгууллагынхаа ажилтнуудын цалинг хасав.

 

Гааль, татвар хоёрыг нэгтгэж байгаад 150 гаруй ажилтныг цомхотгосноо тун байртайгаар тайлагнаж байх юм. Ер нь сонгуулийн өмнө хасна, цөөлнө гэж амалсан юм шиг л иймэрхүү мэдээгээ тун бахархалтайгаар ярьдаг болсон байна. Одоо энэ 150 гаруй хүн ажил амьдралаа хэрхэн цаашаа авч явах юм бүү мэд. Иймэрхүү байдлын дараа  аргаа барьсан нэг хүн өөрийгөө олны нүдэн дээр шатаалаа шүү дээ.

 

Ингэхэд эрх барьж буй намынхан мөнгөгүйдээ ийм арга хэмжээ авлаа гэж огтхон ч бодохгүй байна. Харин ч хямрал нэрийн дор манийхаа халаас руу гараа л улам гүнзгий дүрээд байгаа юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрдөг. Яагаад гэхээр авилгачин гэгдээд байгаа сайдуудын нь өрөөнөөс өч төчнөөн зуун саяараа мөнгө гарч ирээд байх юм. Эрхэм сайдуудын нь энд тэндэхийн тендерээс цохьсон гэх мөнгөний хэмжээ тэрбумаар яригддаг боллоо. Дээр нь элдэв шоу цэнгээн ч замбараагаа алдав бололтой. Хот л гэхэд “Цамын баяр” ч хийж байх шиг. Энэ зун л гэхэд гадаадын баахан томчуудыг цуглуулах юм гэсэн. Тэгэхээр мөнгөтэй л байгаа хэрэг дээ.

 

  Эцэст нь нэг зүйлийг онцолж хэлэхэд  АН-ынхан энэ 2016 онд л цалин, тэтгэврийг нэмэх тухай ярьдаг болсон байна билээ шүү. Энэ чинь эрхэм “саарал гайхал”  уутанд орон, хэсэгхэн зуур амыг нь боолгохдоо дахин биднээрээ тайлуулах гээд байгаа хэрэг шүү дээ. Чоно оо, чоно.  Ингэхэд ер нь иймэрхүү “чононуудыг” уутанд хийгээд амыг нь үүрд боох “Ухаант туулай”  байна уу, та минь ээ.

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • zochin (202.72.245.252)
    АН ын бөгсийг долоож хэдэн халтар төгрөг олж амьдралаа залгуулдаг хөлсний бичээч хоосон тархитангуудыг цахим ертөнцөд ямар их юм бэ Энэ хамгийн их аюул шүү хүмүүс ээ
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (107.77.109.85)
    Tuulaind hezee ch choniin uhaan bgaagui
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (107.77.109.85)
    MANgaruud tegeed uygaar giiguulsen um boldoo AN iin uyd harin buh zuil neelttei bolj humuus ih zuiliig medej avdag tsaash amidrah zamaa olj eheldeg um Ene buhen hetsuu ch als hetdee mash tom devshliig avchirdag
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (178.165.130.7)
    an namiinhan bugd hulgaich gedgiig bugd meddeg bolson bugd hujaa bugd aluurchin batuul elbegdorj terguutei mongolchuud dahiad an namiig songoh yum bol guizee mongol uls gej baihgui bolno
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (178.165.130.7)
    iljig elbegdorjtoi hulgaich an niihaniig uutand hiij amiig booh zag irj buid mongoliin ard tumen bayartai baina
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (93.30.41.240)
    Tarhiniihaa hemjeegeer setgej dee. ULS ORON UMNUD JILUUDIIG BODVOL TSARAI ORJ UNGU ZASAJ BGA NI ARD TUMEN EH ORNIIKHOO TULUU HIISEN AJIL BISHUU. 8-iin ZEEL GARGAJ OLON DUNDAJ ORLOGOTOI IRGED BAIRAND ORLOOO. OLON HUN GAZRAA UNEGUI AVLAA. TURIIN TUZ AJILLAJ , ARD IRGEDIIN SANAL AVDAG UTAS TAI BOLLOO. IRGENII TANHIMTAI BOLLOO. SHUUHIIN IL TOD TANHIMTAI BOLLOO. GEH MET ZUNDUU ZUILUUDIIG DURDAJ BNO. ZAAVAL BUH AMLALTIIG BIELUULEKH ALBAGUI.BOLOMJTOIG NI L BIELUULNE. BUSAD ORNII HUMUUS EH ORON HUGJIJ UNGU ZASAJ BAIVAL BI YAHAV GEDEG YUM BNA LEE. MANAIHAN BOLOHOOR EH ORON YAH VE BI BI L GESEN UCHUUHEN UHAMSARTAI BH YUM. EZEST NI HUNII HIISEN YUMNUUDIIG UNELEKHGUI BOL UURIIN CHIN HOHI. HUURAMCH YUM HIIDEGGUI HUMUUSDEE DOLIGNOOD UURIGUU DOROMJLOOD YAVJ BHDAA TAARSAN YUMNUUD.
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.11.115)
    Gehdee l tuulainaas chono deeree. Yadaj l heden beltregee tejeene.
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.113.19)
    Aрдачлалын анхны 13 гэдэг мэдээлэгч нөхдүүдийг НАХЯ ны дэргэд суурин төлөөлөгчөөр сууж байсан оросын КГБ ын тагнуул Радченко гэгч этгээд оросын үлэмжийн итгэлт анд сайд Жамсранжав нар гудамжинд гаргаж УТТ огцор гэж хашигруулж Намсрай Бямбасүрэн нар Батмөнхийг огцорыг шахаж шаардаж төрийг эзэнгүйдүүлж өөрсдөө эзэн суух гэсэн башир арга хэргэлсэн боловч Батмөнх та нарт ч төрийн эрхийг өгөхгүй би ч өөрөө төрийн тэргүүнээ болиё гээж төрөө эзэнгүй хаяад нийгмийн хог шаар болох замруугаа орсон дээрх нөхдүүдэд төрийн эрхийг үндсэндээ өгөөд хар амиа бодож огцрох шийдвэрийг ганцаараа гаргасан юм
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.35.254)
    горбачёв байгаагүй бол зориг сургуульдаа марксизмаа заагаад л батүүл малгайгаа марталгүй тэтгэвэртээ гарчихсан болор цомын шагналт байрны сэтгүүлч элбэгдорж улаан од сониноос тэтгэвэртээ гарчихсан Монгол улс ядууралгүй тэнэмэлгүй бүгд эрүүл эрдэмтэй маш сайхан хөгжсөн улс байх байлаа гэж.
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • санал (150.129.142.6)
    З.Энхболдын монголд улсад гавьяа байгуулсан юм шиг зэвүүн инээдэг ийм даргатай нам яаж урагшаа алхах вэ
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    АН бол монголын ард түмний заналт дайсан, ард түмнийг ядууруулах, ажилгүй болгох, мөнгөгүй болгох ажлыг шат дараатай сайн хийж байгаа улсууд, одоо ядууруулж аваад 5 хувь, гэх мэтээр хуурагдана гэж бодож байгаа байх, ГОРЬД хэльеэ, АН-ын тэнэгүүдэд
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.194.114.23)
    Харин тийм шүү. Ардчилсан нам 5 хувийн зээл гэж хуурах гэж байгаа шүү иргэд минь
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.194.114.23)
    Харин тийм шүү . Энэ чоно ардчилсан нам 5 гэж худлаа хэлж байгаа шүү иргэд минь
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • irgen (202.21.115.82)
    AMERIK EZEDTEI AN-n CHONUUD HAR HAIRTSAGAARAA GARAH NI TODORHOI BOLCHIHSON SHUU DEE
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.38.128)
    загтанасан газар маажив гал гуай? наад шуналтай чононуу аа нэгмөсөн уутанд хийхсэн.
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • irgen (202.21.115.82)
    UUL UURHAIN KOMPANIUD DAMPUURAJ MONGOLOOR DUUREN AJILGUI HUMUUS BII BOLGOCHIHLOO
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.106.125)
    АН-ын хөлдүү толгойтнууд
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Zochin (103.229.122.127)
    Unen baidlig ulger bolgon bichsen gal guid talarhay.tuulai shig uhaantan baigaa l baih daanch naad chononuud chine deesh ni gargahgui baigaa
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.0.154)
    АН засаг төр барьснаасаа хойш эхлээд улсыг гүн хямраав. Өрөнд бариулав. ЕС аа солиод Сайханбилэг гэж сайхан нэртэй хүнийг тавилаа. Ард иргэд ч итгэл найдварыг тээн түүн лүү харж байлаа. Түүний анхны үг нь АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ МОНГОЛ гэгч алдарт үгээ хэлсэн. Гэтэл хаясан шүлс нь хатаагүй байхад ард түмнийхээ амьжиргаа руу дайрлаа. НӨАТ . Өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй гэж хэдэн дарга зурагтаар ярьж байх юм. Үгүй тийм биш. Өссөн . Дарга нар амьдрал мэддэггүй юм байна. Яаж ч бодсон зарж буй бараанаас нь 10 хувийн татвар авахаар өсөхгүй яах юм. 5 хувийн ашигтай ч бна, 10 хувийн ашигтай ч байна. Түүнээс ашигтай бараа ч бгаа. Түүнийгээ өгчихөөр яаж амьдрах юм. Яаж түрээсээ өгөх юм. Яаж худалдагчийнхаа цалинг тавих юм. Үнээ нэмэхээс өөр аргагаүй бгаа биз. Шатахгүйн тулд шүү. Гэтэл худалдан авах чадвар муудсан үед гүйлгээ нь 10 хувь буурна. Харж л байгаарай . Энэ жил маш олон аж ахуйн нэгж , хувь хүн дампуурлаа зарлах болно. Энэ хэрээр ажлын байр багасна.
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Бас маш олон дэлгүүрийн лангуу түрээслэгчээ алдаж хоосон лангуунууд ярайгаад Монгол жинхэнээсээ ажигүйчүүдийн орон болно.
      2016 оны 01 сарын 11
  • хүн хүн (103.10.23.103)
    уутлах туулай байхгүй том чоноон жэжэг чоно уутлана тэгээд ард түмнийг эдэж томорно ийм л дүр харагдаад байх юм уутлах туулай хүүртаж намуудаар тарсан
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.103)
    уутлах туулай байхгүй том чоноон жэжэг чоно уутлана тэгээд ард түмнийг эдэж томорно ийм л дүр харагдаад байх юм уутлах туулай хүүртаж намуудаар тарсан
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    5 цаг 18 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    9 цаг 3 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    9 цаг 19 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    9 цаг 30 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    9 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    9 цаг 55 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    9 цаг 57 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Өчигдөр 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Өчигдөр 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Өчигдөр 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Өчигдөр 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Өчигдөр 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Өчигдөр 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Өчигдөр 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Өчигдөр 14 цаг 03 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Өчигдөр 13 цаг 01 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК