Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-1-12
0
ЖИРГЭХ

Хонь

Энэ долоо хоногт та зорилго, алсын хараатайгаа илүү сайн холбогдож чадна. Эргэн тойрны хүмүүсийн тань дэмжлэг ч нэмэгдэх тул амжилтад тэмүүлэх эрч хүч, урам зориг дүүрэн байна. Тулгарч буй бэрхшээлүүдийг даван гарах бэлтгэлтэй бай. Хүссэн үр дүндээ хүрэхгүй бол байрандаа гацах хэрэггүй, нэн даруй шинэ төлөвлөгөө боловсруул. Шинэ хүн болъё гэвэл өнгөрсөн үеийн өвдөлт, гомдол, шархаа тавьж явуулах хэрэгтэй. Бодит байдалдаа анхаарлаа төвлөрүүл. Харилцааны тал дээр хил хязгаар бага зэрэг бүдгэрч, ойлгомжгүй байдал үүсч магадгүй. Тэр хүн таны найз уу, хайртай хүн үү гэдгийг ялгаж чадахгүйд хүрнэ. Таны ажил, карьерт ихээхэн ахиц авчрах чухал мэдээлэл удахгүй ирнэ. Энэ мэдээллийг зөв, ухаалгаар ашиглаж чадвал орлого, санхүүгийн ашиг нээгдэнэ. Сурсан, олж авсан мэдээллээ бодит байдалд хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэх нь хамгийн чухал.

Үхэр

Тав тухтай өдрүүд ингээд дууслаа, үхрийн ордныхон минь. Үнэндээ тав тух хэтрэхээрээ танд саад л болдог юм байна. Тухгүй байдал танд илүү зохидог, илүү их бүтээмж авчирдаг. Шинэ хүмүүстэй танилцахад тохиромжтой. Үүний зэрэгцээ хайртай хүнтэйгээ ч чанартай цагийг ахиухан өнгөрүүлээрэй. Өөрөөр хэлбэл, бусадтай эвсэж нэгдэх, итгэлцэл бий болгох чадвар тань энэ долоо хоногт өндөр байна. Бусадтай харилцах харилцаандаа анхаарч чадвал цаашдын шинэ боломжууд нээгдэнэ. Таны эрч хүчийг сордог, тэгсэн хэрнээ үр дүн багатай харилцаа болон дадал зуршлуудаа анзаарч харна. Үүний дараа өөрийгөө буруутгах хэрэггүй, харин үнэн бодит дүгнэлт хий. Хэрвээ таны одоогийн ажил асуудал үүсгэж байгаа бол шинэ боломж хайж эхлээрэй. Цаг нь болсон мэт санагдвал эргэлзэлгүйгээр шилжилт хийхээс бүү ай.

Ихэр 

Аялах, суралцах, шинэ хүмүүстэй танилцах хүсэл эрмэлзэл дүүрэн долоо хоног. Гэхдээ энэ бүхний хажуугаар өдөр тутмын амьдралын дэг журам, сахилга батаа алдагдуулахгүй байхыг хичээгээрэй. Чухал хүмүүстэйгээ эвлэрэх, харилцаагаа эдгээхэд тохиромжтой. Харилцаанд тань чухам юу дутагдаж байгааг олж харах боломж гарч ирнэ. Ажил, хувийн амьдралаа зэрэг авч явах гэж багагүй ачаалал үүрсэн тул оюун санаа тань амрах, эдгэх хэрэгтэй байна. Энэ долоо хоногт өөртөө сайн амралт өгч, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаар. Ингэж цэнэглэгдсэний дараа дараагийн зорилгууддаа илүү тод, саруул ухаантайгаар төвлөрч чадна. Энэ долоо хоног санхүүгийн хувьд таатай байна. Шинэ хөрөнгө оруулалт, бизнесийн боломжууд гарч ирж магадгүй. Хадгаламжаа нэмэгдүүлж, урт хугацааны төлөвлөгөө гарга.

Мэлхий 

Сэтгэл санаа сэргэг, догдлол дүүрэн байна. Анхаарал тань өөр лүүгээ илүүтэй чиглэж, өөрийгөө ойлгоно. Бусадтай харилцахдаа илүү анхааралтай бөгөөд энэрэнгүй байгаарай. Бусдад үзүүлэх хайр, халамж тань тэдэнд таны дотоод гоо сайхныг харуулна. Ямар нэг дарамт мэдэрдэг харилцаанаас татгалз. Оронд нь тогтвортой, найдвартай мэдрэмж төрүүлдэг хүмүүсээ сонгоорой. Аливаа шийдвэрийг гаргахдаа огтхон ч яарах хэрэггүй. Эрүүл мэндийн байдал ерөнхийдөө сайн байх ч ажил амьдралын тэнцвэрээ хадгалахад анхаар. Хангалттай унтаж амарч, стрессээс зайлсхийгээрэй. Санхүүгийн байдал тогтвортой байна. Шаардлагагүй зардлаа хянах хэрэгтэй. Мөнгө санхүүтэй холбоотой асуудалд сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд хурцадмал байдал үүсвэл нээлттэй байх нь асуудлыг шийдэх түлхүүр болно.

Арслан 

Таныг хайрладаг, дэмждэг хүмүүсийн итгэлээр бялхах долоо хоног. Таны амьдралын нэгэн шинэ мөчлөг эхэлж, цаашид өсч дэвжихэд хэрэг болох үйлийн эхлэлийг тавих болно. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн салбарт цоо шинэ боломжууд гарч ирэх бололтой. Энэ үед та сэтгэлгээний хандлагаа өөрчилж, шинэ эхлэл, өөрчлөлтөд нээлттэй байгаарай. Энэ долоо хоногийн ихэнх өдрүүд танд ээлтэй байна. Ялангуяа долоо хоногийн дунд үеэр томоохон амжилтад хүрэх боломж нэмэгдэнэ. Санхүүгийн байдал тогтвортой байна. Зарлагадаа анхааралтай хандахад аяндаа болно. Ажлын талбарт багаар ажиллахад анхаарлаа хандуул. Сайхан сэтгэлээ хаа сайгүй цацах хэрэггүй, зөв зүйл дээр л ашигла. Хайр дурлалын харилцаанд бүрэг даруу байх хэрэггүй. Цаад хүндээ хайр халамжаа харамгүй илэрхийлээрэй.

Охин 

Холимог үр дүнтэй долоо хоног. Зарим өдөр танд тун ээлтэй байх бол зарим өдөр нь бэрхшээл саад ихтэй байна. Тэвчээрийнхээ хүчээр энэ өдрүүдийг даваад гарна. Аливаа асуудалд уян хатан хандахын зэрэгцээ дүн шинжилгээ хийх чадвараа ашиглавал үр дүнтэй. Долоо хоногийн эхэнд ба төгсгөлд илүү таатай боломжууд гарч ирэх магадлалтай. Яарахгүй, бодлоготой шийдвэр гаргах нь чухал. Эрүүл мэндтэй холбоотой жижиг асуудлууд гарч магадгүй. Хэт их ачаалал үүрэлгүй, ажил амьдралын тэнцвэрийг хадгалахыг хичээгээрэй. Санхүүгийн байдал тогтвортой байна. Таны ухаалаг, нягт нямбай зан мөнгөний урсгалыг зөв удирдаж чадна. Гэхдээ томоохон эрсдэл гаргах хэрэггүй. Хайртай хүнээ анхааралгүй орхиж болохгүй. Ухаалаг байж, хайраа зөв зохистойгоор үргэлж илэрхийлэх хэрэгтэй.

Жинлүүр 

Таны шинэ аялал энэ долоо хоногт эхэлж байна. Сэтгэлгээний хандлагаа өөрчилж, шинэ зүйлсийг хүлээн ав. Аливаа асуудлыг дипломат, зөөлөн арга барилаар шийдэхийг хичээ. Юунд ч тэвчээртэй, тэнцвэртэй хандаж чаддаг зангийнхаа ачаар олон зүйлийн ард гарна. Санхүүгийн хувьд сонор сэрэмж багатай, хэт зардалтай өдрүүдийг үдсэн бол энэ долоо хоногоос илүү ухаалаг байгаарай. Ирээдүйн төлөвлөгөөгөө нягт нямбай гарга. Хайр дурлалын харилцаанд итгэлцэл, найдвартай байдал чухал. Ямар нэг анхаарал татахуйц үйлдэл гаргах гэхээсээ илүү тогтвортой байдал, шударга занг эрхэмлэ. Ажлын төлөвлөлт илүү чухал болж байна. Хөрөнгө оруулалт хийх, эсвэл шинэ бизнес эхлүүлэх талаар бодож байгаа бол энэ санаагаа итгэлтэй хүнтэйгээ ярилцаарай. Тэдний санал зөвлөгөө дараагийн алхамд тань үнэтэй хувь нэмэр болно.

Хилэнц

Хувийн амьдралд тань үүсэх аливаа маргаан, саад бэрхшээлийг тодорхой, ойлгомжтой байдлаар шийдэх хэрэгтэй. Урьд нь замд тань саад тээг болж байсан зүйлсээсээ салж, амьдралынхаа шинэ бүлгийг эхлүүлнэ. Сүүлийн хагас жилийн хугацааны хөдөлмөрийн үр шимээ бусдад дэлгэн харуулж, үнэлүүлнэ. Илүү ихийг бүтээж, өөрчлөлт хийе гэвэл сахилга батыг эрхэмлэ. Таны үгс хүчтэй байх бөгөөд аливаа харилцааны өнгө аясыг бүрэн тодорхойлох шидтэй байна. Иймд хэлэх үгээ цэнэх хэрэгтэй. Энэ долоо хоногт таны уучлах сэтгэл мөн хүчтэй байна. Урьд нь таныг гомдоосон, шархлуулсан бүхнийг та уучлахад бэлэн байна. Шинэ хүмүүстэй холбогдож, шинээр эхлэх нь сул дорой мэдрэмжээс таныг чөлөөлнө. Тэнцвэртэй хооллох, ачаалал багатай дасгал хийх нь сэтгэл санааг өргөж, эрч хүчийг хадгалахад тусална.

Нум

Энэ долоо хоногт өөрийгөө нэн тэргүүнд тавихыг танд зөвлөе. Эрч хүчээ юунд зарцуулж байгаагаа хянаж, ажил амралтаа тэнцвэржүүлэхийг хичээ. Мөн цаг зарцуулалтдаа ч анхаарал хандуулаарай. Шинэ зүйл сурах, бүтээлч үйл хийх зэрэгт тохиромжтой. Зорилгодоо илүү сайн төвлөрч чадвал бусадтай хамтран ажиллахад хялбар бөгөөд үр дүнтэй байна. Бусадтай харилцахдаа тэднийг сайн сонсохыг хичээ. Харилцан яриа, сониуч байдал, идэвхтэй санал солилцоо олон зүйлийн шийдэл болно. Шинэ газар амьдрах, нүүх сонголт хийж магадгүй. Энэ нь таны хувьд нэгээхэн шинэ боломж болно. Магадгүй яг одоо танд хэрэгтэй байгаа өөрчлөлт ч байж болох юм. Эрүүл мэндийн байдал сайн. Бясалгал, амьсгалын дасгал зэрэг зөөлөн байдлаар дархлаагаа дэмжээрэй. Хуримтлалаа нэмэгдүүлэх урт хугацааны төлөвлөгөө гарга.

Матар

Зүрхийг тань дулаацуулах өдрүүд. Нээлттэй, хариуцлагатай зан чанар тань сайн сайхныг дагуулна. Бусадтай хамтран ажиллахдаа санаа бодлоо нээлттэй солилцоорой. Та бусдаас суралцаж, тэд ч бас танаас суралцах болно. Өөрийгөө дарж, хязгаарлаж хэрэггүй, мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэ. Ажилтай холбоотой нууц мэдээ мэдээлэлд няхуур хандаарай. Хувийн мэдээллээ бусдад хуваалцахад асуудалгүй байж болох ч ажлын хувьд зайлшгүй шаардлагатай зүйлс дээр л ам нээ. Бүх зүйл дээр тайлбар өгөх гэж хичээх хэрэггүй. Зарим зүйлийг үйлдлээрээ харуулахад л хангалттай. Ийм үед ойлгох ёстой зөв хүмүүс нь аяндаа таныг ойлгоно. Нуугдмал авьяас чадвараа ил гаргаж, өөрийгөө харуулах шаардлага үүсч магадгүй. Мөн ямар нэгэн удирдах үүрэг хариуцлагыг хүлээн авч, нэр төртэйгөөр гүйцэтгэнэ.

Хумх

Эрч хүч мэдрэгдэж, адреналин тань ихсэх сонирхолтой долоо хоног. Таны гэрэлтсэн, итгэлтэй байдал бусдыг татна. Долоо хоногийн эхээр ажлын амжилт гаргаж, байр сууриа дээшлүүлж чадна. Тархинд тань шинэ санаа харван орж ирж, бүтээлч байх бололтой. Энэ оны төлөвлөгөөнийхөө суурийг гаргана. Гэхдээ шинэ зүйл рүү ханцуй шамлан орохоосоо өмнө эрч хүч, цаг заваа зөв хуваарилахад анхаар. Шаардлагатай бол амарч, өөрийгөө сэргээ. Удахгүй их бужигнаан эхлэх болно. Бусдын өмнө дүр төрхөө өөрчлөх гэж хичээх хэрэггүй. Яг одоогоороо оршиж, өөрөөрөө байхад аяндаа тос усаараа бүх зүйл ялгарна. Үлдэх ёстой хүн нь үлдэнэ. Ажил мэргэжилтэй холбоотой тодорхойгүй байдал үүсэх ч үүнийг хэт их сүржигнэж, хүлээж авах хэрэггүй. Энэ сарын сүүл үе гэхэд бүх зүйл цэгцэндээ орох тул жаахан хүлээ.

Загас 

Ойлголцлын долоо хоног. Аливаа асуудал гарсан ч таны эелдэг дөлгөөн зан, нээлттэй байдал энэ бүхнийг хялбархан шийдэж чадна. Амьдралд тань сургамж болох үйл явдал тохиолдоно. Ирээдүйн төлөвлөгөөгөө ч үүнтэй уялдуулан гаргах бололтой. Таны алс хэтийн төлөвлөгөөний суурь хангалттай сайн тавигдсан гэж ойлгож болно. Одоо замаасаа хазайлгүй явахад болно. Бусдын дэмжлэгийг урвуулан ашиглалгүй зөв хүлээн аваарай. Таны цаг завыг ойлгодог, хил хязгаарт тань хүндэтгэлтэй ханддаг нэгнийг хайрлана. Хэн хэн нь хичээж байж л итгэлцэл бий болно. Ажил мэргэжлийн талбарт таны үнэт зүйлсийг ойлгодог, хувь нэмрийг тань үнэлдэг газрыг сонгох хэрэгтэй. Гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ чанартай цагийг өнгөрөө. Харин ганц бие загаснууд хайр дурлал гэхээсээ илүү санхүүгийн зорилгодоо хүрэхэд төвлөрнө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Баянхошууны тойрог орчмын замыг хаана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    52 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 33 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    2 цаг 4 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    2 цаг 22 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    2 цаг 25 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    3 цаг 32 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    3 цаг 33 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    4 цаг 12 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    4 цаг 12 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    5 цаг 2 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    5 цаг 26 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    5 цаг 32 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    5 цаг 43 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    5 цаг 44 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    6 цаг 1 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    6 цаг 8 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
    6 цаг 13 мин
  • Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
    6 цаг 36 мин
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
    6 цаг 54 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа
    6 цаг 55 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК