Ч.Сайханбилэгийн тэргүүлж буй Шийдлийн Засгийн газрыг огцруулах асуудал улс төрийн хүрээнийхний анхаарлыг ихээхэн татаж байна. Уг асуудлаар УИХ-ын зарим гишүүд ямар байр, суурьтай байгааг хүргэж байна.
УИХ-ын гишүүн М.Зоригт: Энэ долоо хоногт Нью-Йорк, Лондон гээд олон улсын санхүүгийн төвүүд дээр Засгийн газрын төлөөлөл томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан. Гэтэл УИХ-ын гишүүн Г.Уянга нарын хүчин чармайлтаар энэ асуудал хойшилж байна. Энэ цаг мөчийг тааруулж улс төрийн хүчнүүд наймаа хийх тоглолт явж байна гэж харж байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл -Би хувьдаа Засаг огцруулахыг дэмжихгүй. Нэгдүгээрт, үндэслэлийг нь ойлгоогүй. Хоёрдугаарт, өнөөдөр Монголын эдийн засаг 2.9 хувьтай буурчихсан, хүний амьдрал тааруу ийм байхад, мөн хэдхэн сарын дараа болох сонгуулиа хүлээлгүй Засгийн газрыг тогтворгүй болгох нь иргэдэд ч, хөрөнгө оруулагчдад ч таалагдахгүй. Ингэснээр цаг хугацаа давчуу байхад УИХ дээр яригдаж байгаа хууль тогтоолуудыг гацаанд оруулна. Зөөлнөөр хэлэхэд би гайхаж байна. Улс төрчид цаг үеэ мэдэрдэг, мэдрэмжтэй байх ёстой. Нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэхийг би дэмжиж байгаа. Улаанбаатар хотод хүн амын 49 хувь суурьшиж байгаадаа бус Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн амьдралын ихэнх хувь нь өрнөж байна. Ийм учраас нийслэлд төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэхэд буруудахгүй.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:- Үндсэн хуулийн цэцийг жийп машинаар хахуульдаж, 330 сая төгрөг ой тэмдэглэх нэрийдлээр Засгийн газрын нөөц хөрөнгөөс авлига авсан. Ийм Засгийн газартай байж болохгүй. Авлига авсан цэцийг нь хөөж явуулах ёстой юм бол өгсөн засгийн газрыг нь бас хөөж явуулах ёстой. Ч.Сайханбилэгийг огцруулах бичгээс нэрээ татсан талаарх мэдээлэл ташаа гэдгийг анхааруулмаар байна. Авлига авсан сайдынхаа орны хүнийг томилохгүй гурван сар бож байгаа Ч.Сайханбилэгт нэг “но” байна. Мөн намын даалгавраар хүүхдийн мөнгөөр шоу хийж байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (30)