зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: “Нарантуул” галын даллага авсан уу, эсвэл халдлагад өртөв үү

2016-3-07
0
ЖИРГЭХ

"Нарантуул" худалдааны төвд энэ сарын 3-ны шөнө дахин гал гарч, түрээслэгч нар олон сая төгрөгийн хохирол амссан харамсалтай хэрэг гарсан.

 

Энэ удаагийн гал нь Ш.Сайхансамбуугийн эзэмшлийн “Нарантуул”-д гарсан гурав дахь гал түймэр болов. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа Нарантуулыг санаатайгаар шатаагаад байгаа тухай сэтгэгдлээ бичжээ.

 

Ингэхдээ "Нарантуул бол миний зах биш. Олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Хэн шатаагаад байгааг би мэдэж байна" хэмээн жиргэсэн байна.

 

Тэгвэл Нарантуул үе үе галд автаад байгаа шалтгаан өнөөдөр ч олон нийтийн дунд таавар хэвээр, анхаарал татсан асуудал болоод байгаа юм. Тиймээс “Нарантуул”-д гарсан галуудтай холбоотой 24 баримтыг хүргэж байна.

 

“Нарантуул" шатаж, 12 тэрбум 300 сая төгрөгийн хохирол учрав

 

Баримт 1. 2013 оны 8 сарын 23-ны өдөр. "Нарантуул" Олон улсын худалдааны төв шатаж олныг сэрд хийлгэв.

 

Баримт 2. Гал өглөөний 06.10 цагийн үед хүнсний захын  битүү асрын дээврээс анх гарчээ.

 

Баримт 3. Галын улмаас битүү дээвэртэй хүнсний зах тэр чигтээ шатав.

 

Баримт 4. Тухайн үед гал сөнөөгчид, цагдаагийн байгууллагынхан  зах руу нэг ч хүнийг нэвтрүүлэхгүй байлаа. Учир нь хүнсний захад  лаазалсан бүтээгдхүүнээс гадна, тэсэрч дэлбэрэх хүнсний бүтээгдэхүүн, хийн баллон их хэмжээгээр байсан аж.

 

Баримт 5. Галын улмаас 300 орчим түрээслэгчийн эд бараа, бүтээгдэхүүн шатав.

 

Баримт 6. Харин тухайн үед түрээслэгч нарт нийт 12 тэрбум 300 сая төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт гарсан.

 

Баримт 7. Мөн холбогдох албадынхан хэргийн газарт 50 гаруй үзлэг шинжилгээ, шалгалт хийж, улмаар хохирсон иргэдийн мөнгө, мөнгөн тэмдэгтийг сольж олгох талаар Монголбанктай хэлэлцэж тохирсоны үндсэн дээр зарим түрээслэгч нарын хохирлыг барагдуулав.

 

Баримт 8. Шатсан хүнсний захын суурин дээр 300 орчим тэрбум төгрөгөөр 2 жилийн хугацаанд "Баялаг ундраа" гэх захыг барьж ашиглалтад оруулан хуучин түрээслэгч нарыг ажлын байртай болгосон байна.

 

  “Нарантуул 2” худалдааны төвийн 28 лангуу, 10 павилон шатжээ

 

Баримт 9. 2013 оны 11 сарын 09-ны өдөр. “Нарантуул 2” худалдааны төв шатав.

 

Баримт 10. Энэ талаарх дуудлага тухайн өдрийн 22.45 цагт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд Чингэлтэй дүүргийн 12-р хороо Нарантуул-2 худалдааны төвийн 2-р давхарт утаа гарч байна гэсэн дуудлага ирсний дагуу 22 цаг 56 минутад Аврах , гал унтраах 10-р ангийн гал унтраах баг очжээ.

 

Баримт 11. Албан хаагчдыг очих үед тус төвийн 2-р давхарт байрлах А заалны баруун жигүүрийн аж ахуй, гоо сайхан, шаазан эдлэл, дэвтэр соёлын барааны лангуунууд шатаж байжээ.

 

Баримт 12. Тухайн үед гал дэлгэрсэн, хорт хий утаа ихээр тархсан цаашид гал өргөжин дэлгэрэх нөхцөл байдал бүрэлдсэн байсан тул нэмэлтээр  Аврах, гал унтраах 14, 34-р анги ажиллаж 23.31 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 01.38 цагт бүрэн унтраажээ.

 

Баримт 13. Гал түймрийн улмаас тус худалдааны төвийн 2-р давхрын А заалны баруун урд хэсэгт 30*6 метрийн хэмжээтэй талбай өртжээ.

 

Баримт 14. Улмаар 28 лангуу өртөж, 10-аад павилон бүрэн шатсан байна.

 

Баримт 15. Гал унтраах арга хэмжээг хурдан шуурхай зохион байгуулсны үр дүнд зоорийн болон 1-р давхарт байрлах мах, хүнс, барааны нийт 191 лангуу, 2-р давхрын А заалны зүүн талд байрлах 76 лангуу, Б заалны 44  нийт 311 түрээслэгчийн лангуу, павильон, бараа материалыг авран хамгаалжээ.

 

Баримт 16.  Гал гарсан “Нарантуул-2” худалдааны төвийн барилгыг 2006 оны 08-р сарын 01-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлын комиссын 146/2006 тоот актаар хүлээж авсан бөгөөд нийт 440 түрээслэгчтэй үйл ажиллагаа явуулж байжээ.

 

Баримт 17. Тус барилга анх ашиглалтад орохдоо гал илрүүлэх автомат дохиоллын систем суурилагдсан байсан ч гал гарах үед ажиллаагүй байна.

 

Ш.Сайхансамбуугийн “Нарантуул”-д дахин гал гарав  

 

Баримт 18. 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр. “Нарантуул” Олон улсын худалдааны төвд дахин гал гарав.

 

Баримт 19. Гал шөнийн  03:00 цагийн үед гарсан бөгөөд тус худалдааны төвийн бөс барааны хэсгийн найман эгнээ бүрэн шатжээ.

 

Баримт 20. Саравчтай бөс бараа зардаг талбайн нийт хэмжээ 5700 орчим метр квадрат талбай байснаас 2500 орчим метр квадрат талбай гал өртөж шатсан байна.

 

Баримт 21. Галын улмаас нийтдээ 80 орчим лангууны бараа бүрэн шатсан гэдгийг түрээслэгчид хэлэв.

 

Баримт 22. “Нарантуул” захад гал гарсан шалтгаан, хэн гал тавьсан болохыг тус захын эзэн Ш.Сайхансамбуу мэдэж байгаа аж. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Нарантуул бол миний зах биш. Олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Хэн шатаагаад байгааг би мэдэж байна" хэмээн жиргэсэн байна.

 

Баримт 23. Өмнөх “Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах шатсан хэргийг удаан хугацааны турш шалгаж дууссан. Галын дүгнэлтээр юунаас болж шатсаныг өнөөдрийг хүртэл олон нийтэд мэдээлээгүй байгаа юм.

 

Баримт 24. Харин энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Учир нь хохирогчид үнэлгээтэй холбоотой гомдол дахин гаргасан бөгөөд түүнийг нь шалгахаар болжээ.

24tsag.mn 

image

Нарантуул үе үе галд автаад байгаа шалтгаан өнөөдөр ч олон нийтийн дунд таавар хэвээр, анхаарал татсан асуудал болоод байгаа юм. Тиймээс “Нарантуул”-д гарсан галуудтай холбоотой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (202.70.46.213)
    Saihansambuu guaid mongolchuud bugd hairtai ter bidniig 26jil tejeej bn tuund altaar hushuu bosgoh udur irnee ochirvaani hairhan iveeg! Ajilgui guilagchid ataarhaj uhlee kkK ta nar amjihgui ee
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • зочин (112.72.11.124)
    Энэ муу тэнэг гахай маань 25 жил яаж ийгээл 70-80мянган хүний амьдралыг авч яваал байгаамдаа гэж...хүн муулах яахвээ таминь...наад цуврал галынхаа учрийг нь ол гж хариуцсан төрийн байгууллагаас нь шаардмаар байна. Тэгээд ч энэ муу гахайг хууль бусаар баяжсан гэж үзэхийн бол монголд хуулийн дагуу баяжсан хүн олдохгүй болно шүү...юу ярьж байгаагаа жоохн бодож байлдаа...үгүй бол буцаад коммунизмдаа орохгээд байгаамуу??
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Алдар (59.153.115.159)
    Энэ муу тэнэг гахай гишүүн байсан гэхээр бөөлжис цутгах юм. Наад Сайхансамбуугийн бүх хөрөнгийг нь хурааж аваад ядуу олонд өгөх нь зөв. Ер нь хууль бусаар бусдыг шулж баяжсан энэмэтийн новшнуудыг одоо гэсгээххэрэгтэй. Хаа явсан газарнь гэсгээ.
    2016 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.115.159)
    Naad muu nobsh Saixansambuug shorond xiix xeregtei. Dabarcan nobsh. Sogtuu tolgoi.
    2016 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.70.46.210)
    Batuulee odo bolildoo. Ta 2iin dund irged hohirood bn shde.
    2016 оны 03 сарын 08 | Хариулах
  • zochin (49.0.187.97)
    Ene muu baagaad tavisan baas shig tsaraitai yum nugel ni nudeeree garch bhgui yu. Esvel uuruu shataagaad bdag ch y biluu. Yamar humuusiin hohirliig baragduuldag bish
    2016 оны 03 сарын 08 | Хариулах
  • monhoo (59.153.114.182)
    Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.
    2016 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (45.117.34.8)
    Saihansambuug horloh bish ger bulee tejeej baigaa amidralaa zalguulj baigaa uchnuun jiriin irgediig hohirooj bnaa hichneen honog orlogogui suuj baigaa bol mongold huuli tsagdaa gej baidg um bol shataasan etgeediig ilruuleed hohiroliin bugdiin tuluuleech heden luivarchidiin gart orchood hudulj chadahgui baigaa umuu
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (45.117.34.8)
    edgeer gal tuimeriig sanaataigaar horloj shataaj bnashdee muusain us honzon uvurlusun bayachuud huuli uilchilehguig meddeg novdhnuud mongoliin tsagdaa murdun baitsaagch nar huuliinhaa unenii tuluu yavaachee naad humuusee ta nar bariad olnii umnu zuragtaar gargaachee tegeed bugdiin nasaar n shorond hataagaachee jiriin ard tumend mongoliin tsagda huuliihan hatuu baidag biz dee hiili tsagdaagiihan shudarga bol muu sain tomchuud oodrohruidhde tomchuuliin luivarchdiin handiin darj uguuch tsagda shuuhuuheen
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (45.117.34.8)
    Saihansambuug unen ug helsniih n tuluu 76 gishuudiin dotroos horlood baigaa umaa 3-r sariin 2-nd tv8-r baahan shuumjilsen yariltslaga ugsun baisan 3-nii ugluu zahiin shataach baigaa bgui yu mongoliin tsagdaa huuliihan bayachuudiin luivarchdiin tald baidag bolohoot yaj ezniin olj uguh um be olson ch olooguil genesh de jiriin negen irgen shataasan bol ali hediin olood shorond suulgachihsan baigaa ezen n oldohgui baigaa bol tomchuul buyu eh ornoo hariihand hudaldaj bayajsan tusuvuun mungu edsen hahuulaar bayajsan hen novsh tsaanan baigaa bolohoor ter eh ornoo hudaldsan novshuudiin buh hurungiin huraan avch olnii umnu buudval taarna mongol hun eh orniihoo gazar deer chuluutei alhaj chadahgui bolj bnashder
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • jagaa (59.153.115.221)
    Yo tsagdaagiinhan er ni shaltgaaniig ni oldog ymuu ter urdnii galiinh ni shaltgaaniig oloogui bj, irves hamgaalah sangiin zaluugiin hereg bas alga, 1r turuhud turuh gd endsen busguin hereg bas alga nuugaad l ungurn bid inged l davalgaalaad l unguruh ym yah be yaj eruul niigemd amidrahiin be, ene nasand bish ghd huuhduudiin mini ued eruul bgaasai
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.40.45)
    Сайхансамбуу гэдэг хүн иргэдийг өвлийн жаварт зогсоож эрүүл мэндээр нь хохироогоод зогсохгүй эд барааг нь галд түмэрт шатаасны эцэст нэг төгрөг ч өгөхгүй хэмээн ханхалзах нь арай дэндэж байна. Хариуцлага гэж алга даа.
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
    • иргэн
      Гадны нөлөөтэй,нөлөөгүй алин ч байсан түрээслэгчдийн хохирлыг барагдуулах нь Сайхансамбуугийн үүрэг хариуцлага шүүдээ.Өөрөө эзнийг нь мэдэж байгаа юм чинь учраа олцгооно биз. Түрээслэгчид минь гэрээгээ сайн хий,байгалийн гамшигаас бусад нөхцөлд түрээслэгч тал хохиролыг бүрэн барагдуулах гэдэг заалт оруулах хэрэгтэй ш дээ
      2016 оны 03 сарын 07
  • Зочин (103.57.93.120)
    Altjin geed huuhnii ezemshil Altjin Bombogort gal bas l garch baisan,ter bi hohiroliig tolne geeed tolsen.Zarim shunaltai mongolchuud hed dahin nugalaad l uniig tolsen haragdsanSaikhansambuu 3udaa gal garhad nadad hamaagui gej helj bna.Orlogo turees bolohoor avdag,hariuzlaga huleekh durgui .End eregtei emegtei hunii ers tes oor uzel garch bna.Mongol emegteichuud maani mash ajilsag deer ni oortoo itgeltei,bas tgeed uzel bodoldoo unench.Erchuudiin niitleg torkh bol Saikhansambuu bolj ogvol daramtalj,shanaatjilj bgaad usnaas tsever huurai garakh gesen uhaanz bodol
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.41.24)
    zadgai zah zadgai l bdag ym daa hu
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.88.170)
    Хот газараа буцааж аваяаа
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    shataasan hvniig olood olon tvmnii umnu shataa
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    shataasan hvniig olood olon tvmnii umnu shataa
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.226.221)
    Өөрөө юм бишүү?
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (185.64.197.48)
    Saihan sambug horloh geed ard ni ard tumnig horloj bn.Tend mash olon humus ajil amidralaa zalguulj irsen manai anhnii hamgin tom zah.Sain yabaa negendee ataarhsan umnud l shataaj bgaa bh.Saihansambuu min bituu camerjulaad uguuch naad zahaa
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.40.12)
    ЗАХ ЗЭЭЛ ГЭДЭГ НЬ ЭНЭ УУ? ЗАДГАЙ АГУУЛАХТАЙ ТЭГЭЭД ТЭР ДОРОО ХУДАЛДАА ХИЙХ ХУРТЛЭЭ ДАМПУУРЧ БАЙЖ БАЙГААД Л БААХАН ХУМУУС ХОХИРООЖ БАЙХ ЕСТОЙ ЮМ УУ
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.77.9)
    НАРАНХҮҮ ЮУ ГЭЖ ШАТААХ ВЭ ДЭЭ. ОЧИЖ ОЧИЖ ГАДААХ САРАВЧИЙГ ШАТААХУУ. ХИЙ ХАРДАЛТ
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Saihansambuu-d (103.57.94.41)
    Narantuuliin hunsnii zah shataad dahin Baylag Undraa zahiig 300 terbum togrogoor barisan gene uu. Deerh zahiig barihad odoogiin hanshaar 10 terbum togrog baihad l hangalttai. Tuilshirna tuilshirna gehed aria dendeh yum
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • Баагий (203.91.118.254)
    1-р ажилчид нь хариуцлагатай байх, 2-р чанартай материалаар захаа барьж бай Сайхансамбуу гуай. Муу, чанаргүй материалаар барьчихаад одоо тэр нь хугацаа нь дуусаж байгаа тул ойр ойрхон шатаад байгаа юм биш үү. Бүү улс төржүүл. Өөрийнхөө унадаг Бенз гэж бодоод ажилаа хийвэл дээрсэн.
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • зочин (112.72.11.124)
    Наранхүү ч юмуу хэн нэгнийг буруутгах их амархан л даа. Асуудлын гол нь урд урдын гал тавьсан этгээдүүдийг яагаад илрүүлэхгүй байгаа вэ гэдэгт л байгаа юм. Манай хүчнийхэн хүсвэл ямарч хэргийг яаж ийгээл илрүүлдэг чадалтай туршлагтай. Зөвхөн улс төр орсон хэрэг л огт илэрдэггүй жамтай болоод удаж байна. Тэхээр Сайхансамбуу улс төрийн ямар хүчний,,,ямар улс төрчийн дургуйг яг яаж хүргээд байгаагаас асуудлыг хайвал үр дүн гарна.
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • kkk (27.123.214.102)
    Altjingiin aliig dolooj kkkk
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
  • naran tuul (103.229.123.66)
    Naranhuug alnaaa.huuhnii al dolooj olson mungiig n duushanaaaaaa
    2016 оны 03 сарын 07 | Хариулах
    • доржсүрэн
      эзэн нь олдохгүй байна гэдэг чинь нэг юмыг хэлээд байна даа Ганц сайхансамбуу биш олон мянган хүний хөдөлмөр шингэж ард түмнээ тэжээж байгааг бодолцох ёстой Сайхансамбуу бол бодсоноо шулуухан хэлчихдэг эр хүн дээ
      2016 оны 03 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна
    4 мин
  • "Токиогийн Их дуулга"-д зодоглох Монголын 16 жүдоч
    21 мин
  • “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо
    30 мин
  • "ОХУ-Украины дайн"-ыг зогсоох хэлэцээрийн эргэн тойронд...
    1 цаг 5 мин
  • Г.Занданшатар: “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийнхан зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх нь тодорхойгүй
    1 цаг 40 мин
  • Барилгын ажил нь есөн жил гацсан СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
    1 цаг 46 мин
  • Хонконг: Албаныхан "гал түймэрт өртсөн зарим хохирогчдын шарилыг хэзээ ч гаргаж чадахгүй байх" гэв
    1 цаг 49 мин
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
    2 цаг 6 мин
  • Монгол Улс, ОХУ-ын Шадар сайд нар бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслүүдийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ
    2 цаг 23 мин
  • Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77.246 цахим, 564 цаасан хэлбэрээр санал ирүүлжээ
    2 цаг 33 мин
  • Нийслэлийн ирэх оны төсөвт хүний хөгжил, нийгмийн асуудлыг дутмаг тусгасан байна гэв
    2 цаг 36 мин
  • БГД-ийн 14 дүгээр хорооны хоёр байрыг дулаалж, фасадыг шинэчиллээ
    2 цаг 36 мин
  • Худалдаа хөгжлийн банк олон улсын түвшний таван шагналын эзэн боллоо
    2 цаг 49 мин
  • Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
    2 цаг 50 мин
  • Улаанбаатарт -19 градус хүйтэн байна
    2 цаг 53 мин
  • “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
    13 цаг 43 мин
  • Дүрмийн шинэчлэлээ хэлэлцжээ
    17 цаг 32 мин
  • Төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
    18 цаг 30 мин
  • Б.Мөнхтамир: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-дөө өгчихсөн
    18 цаг 45 мин
  • Х.Нямбаатар: Сургууль, цэцэрлэгүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх албан бичгийг П.Наранбаярт хүргүүлнэ
    18 цаг 51 мин
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдана
  • БӨХ: Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Пүрэвсайхан нар манлайлан барилдана
  • Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний дүгнэлт гарлаа
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Ө.Энхбаяр: Хүний амь гэдэг та нарын албан тушаалаас чухал юм уу!
  • М.Өлзий-Орших: Дэк ахаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • “МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болгожээ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ажлаа хүлээж авлаа
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Офицеруудын ордноос Ботаник хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж байна
  • Ж.Алдаржавхлан: Сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон зайг ойртуулах нь буруу
  • Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдана
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний дүгнэлт гарлаа
24 баримт
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК