Согтуу этгээд хэв журам сахиулахаар очсон жолоочийг зодож танхайрсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд “Зам дээр согтуу жолооч танхайрч, авто машины хөдөлгөөнд саад учруулаад, бусдыг элдэв хэл амаараа доромжлоод байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн өөдөөс согтуу этгээд хэл амаараа доромжилж, хувцас хунарыг нь урж зоджээ. Согтуурч танхайрсан этгээдэд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (17)