Энэ зун нийслэлийн хэмжээнд хүүхдийн 24 зуслан ажиллахаар болжээ.
Тодруулбал, энэ жил Нарс, Жавхлан, Нарлаг зураг 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэлээ хангаад байгаа аж.
Өнгөрсөн онд 20 зуслан ажиллаж 17 мянга гаруй хүүхэд амарсан бол энэ жил хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлсэн байна. Одоогоор зусланд амрагчид өдрийн 23-25 мянган төгрөг төлөх тооцоо гарсан бөгөөд ирэх сарын эхээр зуслангууд нээлтээ хийж хүүхдүүдээ хүлээж авах юм байна.