зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Монгол төрийн их баяр наадам айсуй

2016-7-07
0
ЖИРГЭХ

Үндэсний их баяр, наадам болоход ердөө дөрөв хоног үлдлээ. Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиож байгаа билээ. Тэгш ой тохиосон энэ жилийн наадамд 1072 бөх зодоглох бөгөөд өргөн дэлгэр наадам болно гэдгийг албанхан онцолж, зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэн бэлтэл ажлаа хангаад байгаа билээ. Тэгвэл үндэсний их баяр наадмын талаарх багц мэдээллийг хүргэж байна.

  Наадмын тасалбарыг  худалдаалж эхэллээ

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхэллээ.

 

Тасалбарыг Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний билетийн кассаар худалдаах бөгөөд суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх юм байна. Харин жуулчдын тасалбар 25 америк доллар байх аж.

 

Наадамд зодоглох бөхчүүдийг маргаашаас эхлэн бүртгэнэ

 

Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдаж, 1000 гаруй сур харваач, 80 багийн 800 гаруй шагайн харваач цэц, мэргэнээ сорих юм. Мөн зургаан насны болон эрлийз морьдын уралдаан болно. Наадамд зодоглох бөхчүүдийг маргааш буюу энэ сарын 8-10-ны өдрүүдэд бүртгэх юм байна. Харин бүртгэлээс хоцорсон тохиолдолд нэмж бүртгэх боломжгүй гэдгийг албан хүмүүс анхааруулсан.

 

Хамгаалалтгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ жилийн наадмаар хурдан морьд унаач хүүхдүүдийг тусгай хамгаалалтгүй бол уралдаанд оролцуулахгүй гэдгийг онцгойлон анхааруулаад байгаа. Мөн 7-гоос доош насны хүүхдээр хурдан морь унуулахаар зэхсэн уяачийн морийг бүртгэхгүй юм байна. Түүнчлэн уралдаанч хүүхдийг заавал гэнэтийн ослын даатгалд хамруулж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан байх шаардлагатай аж.

 

"Монгол Улсын далбаа"-ны өдрийг энэ сарын 10-ны өдөр тэмдэглэнэ

 

"Монгол Улсын далбаа"-ны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр цэргийн ёслолын жагсаал болдог бөгөөд уг жагсаалд оролцох 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тус жагсаалд зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид оролцох юм.

 

“Дээлтэй Монгол наадам” 3 номинацид шилдгүүдээ тодруулна

 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр 16 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ. Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллах юм.

 

Харин уг наадмын үеэр Нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхах бөгөөд оролцогчдоос 3 номинацид шилдгүүдээ тодруулж, шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, шилдэг үндэсний хувцастай хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогчийг шагнах юм байна.

 

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хуушуур фестиваль” болно

 

Наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч өнгөрсөн жил Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хуушуур фестиваль” зохион байгуулсан. Энэ жил мөн аж ахуйн нэгж, иргэдийн дунд 11,12-нд дээрх арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Харин наадмаар хуушуур хийх, худалдаа үйлчилгээ явуулах сонирхолтой аж ахуйн нэгж, иргэд цөөнгүй байдаг. Энэ жил Хүй долоон худагт 250 орчим аж ахуйн нэгж, хувь хүн худалдаа үйлчилгээ эрхлэх бөгөөд 60 гаруй нь хуушуур, бусдад нь худалдааны эрх байх аж.

 

Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд 700 орчим аж ахуйн нэгж, хувь хүн худалдаа үйлчилгээ эрхлэх бөгөөд энэ жил нийт 900-1000 аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон байна. Харин худалдаанд хүнсний бараа заруулахгүй нарны малгай, шүхэр, борооны цув зэрэг зүйл л байна гэдгийг албаныхан онцолсон.

 

"Харанга” Чингисийн талбайд тоглоно

 

Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлаг тун удахгүй Чингисийн талбайд бүрэн хэмжээний амьд тоглолтоо хийнэ.  Тэдний тоглолт долоодугаар сарын 11-ний үдэш Чингисийн талбайд эгшиглэх юм байна. Өнгөрсөн жилээс Чингисийн талбайд үндэсний баяр наадамд зориулсан урлаг, соёлын үйл ажиллагааг өргөн хэмжээнд зохион байгуулдаг болсон билээ.

 

Энэ жил ч гэсэн өмнөхөөсөө дутахгүй сонирхолтой тоглолтуудыг нийслэлчүүд тольдох нь ээ. Тэдгээр тоглолтуудын нэг бол долоодугаар сарын 11-ний үдэш болох гэж буй “Харанга” хамтлагийн амьд тоглолт байх нь. Үндэсний баяр цэнгүүний ерөнхий зохион байгуулагчаар “Up music” продакшн ажиллаж байгаа аж. 

 

Үндэсний их баяр наадмын үеэр ес хоног амарна


Тулгар төр байгуулсны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 11-15-нд болно. Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2014 оны нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу наадмын үеэр бүх нийтээр тав хоног амардаг болсон. Харин энэ жил долдугаар сарын 9, 10, 16, 17 амралтын өдрүүд буюу хагас бүтэн сайн таарч байгаа учраас 8-нд амарч, 18-нд ажил эхлэх юм.

 

Алтанбулагийн боомт баяраар амрахгүй

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн дагуу Үндэсний их баяр наадмын баярын 11, 12, 13, 14, 15 өдрүүдэд Монгол Улсын хилийн боомт ажиллахгүй. Харин Олон Улсын авто замын, 24 цагийн үйл ажиллагаатай Алтанбулаг боомт нь баярын өдрүүдэд ажиллана. Мөн олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

 

Наадамчдад үйлчлэх цахилгаан автобусны тоог нэмжээ

 

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. Өмнөх жил 15 цахилгаан автобус үйлчилгээнд явж байсан бол энэ удаа 15-ыг нэмж явуулах бөгөөд автобусыг цэнэглэх тусгай талбайг шийдэж өгчээ. Мөн уг автобусны зам дагуу 3000 ам метр явган хүний зам шинээр тавьсан байна. Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр 3000 сандал авч, урьд жилүүдтэй нийлээд 6000 сандалтай болж байгаа юм. Үүнээс Хүй долоон худагт 4000 орчим сандал байршуулах бөгөөд өмнөх жилийнхээс 2000-аар нэмэгдэж байгаа аж. Үлдсэнийг нь Чингисийн талбайд болох арга хэмжээ болон АСЕМ-ын үеэр хэрэглэх юм. Баяр наадмын өдрүүдэд 6800 орчим цагдаагийн албан хаагч ажиллана. Түүнчлэн Хүй долоон худагт 6000 гаруй автомашины зогсоол, 15 байршилд 30 орчим 00 ажиллуулах юм.

 

Наадмаар цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер 24 цагаар ажиллана

 

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг шийдвэрлэн ажиллана.

 

Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004,  Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба –  345909  / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба  –  353570   / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна. Мөн дуудлагын төвийн 70047004 дугаараар дуудлага хүлээн авна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    3 цаг 51 мин
  • Н.Учрал: Хил холболтын бүтээн байгуулалтын ажил товлосон хугацаандаа үргэлжилж байгаа
    3 цаг 57 мин
  • Наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо асуудал үүсгэхгүй байхыг анхааруулжээ
    4 цаг 46 мин
  • Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгоно
    4 цаг 53 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    5 цаг 5 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо
    5 цаг 9 мин
  • ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа
    5 цаг 57 мин
  • Олон улсын баялгийн сангуудын институцид "Үндэсний баялгийн сан" гишүүнээр элслээ
    6 цаг 4 мин
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
    7 цаг 10 мин
  • А.Энхтуул: Цаашид шатрын спортыг хөгжүүлэхэд хүчин зүтгэнэ
    7 цаг 45 мин
  • Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    7 цаг 50 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
    7 цаг 54 мин
  • Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар: Таныхаа нэрийг унагаахгүй өдийг хүрлээ гэж аавдаа хэлнэ
    8 цаг 8 мин
  • Бид хоёрын амжилтыг хуваалцаж баяр хүргэдэг Монголчууддаа баярлалаа
    8 цаг 51 мин
  • Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Яруу найрагчийн хамгийн сайхан үе бол шүлгээ бичиж дуусгах мөч
    8 цаг 57 мин
  • Нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    9 цаг 9 мин
  • Баяр наадам, амралтын өдрүүдэд аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдэд сонор, сэрэмжтэй байхыг зөвлөлөө
    9 цаг 40 мин
  • Н.Золбоо: Наадамд торгон ирээ харуулах сүүлийн хэд хоногийн бэлтгэлээ Сүүж уулын амралтад хийж байна
    9 цаг 57 мин
  • Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
    10 цаг 21 мин
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
    10 цаг 57 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК