зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газар ачааны хүндийг баянд нь илүү, ядууд нь арай бага үүрүүлээсэй

2016-8-16
0
ЖИРГЭХ

Монгол Улсын сайд асан, эдийн засагч М.Энхсайхантай Монголын эдийн засгийн хүндрэл, Засгийн газрын бодлого, гарц шийдлийн талаар ярилцлаа. 


 


-Монгол Улс дефолт болох эрсдэлтэй тухай та сануулж байсан. Бид дефолт болоход хэр ойр байгаа вэ?


 
-Юуны өмнө дефолт хэмээх нэр томьёоны тухай ярих хэрэгтэй байх. Урд өмнө авсан зээлийн хүү, өрөө цаг хугацаанд нь төлж чадахгүй буюу төлөхөөс татгалзах нөхцлийг Дефолт гэж нэрлээд байгаа юм. Улс орон дефолтод орж болно. Грек улс 2012 онд 138 тэрбум долларын өрөө төлж чадахгүй дефолтод орж байсан. Мөн том компани дефолтод орж болно. Жишээ нь 2008 онд 600 тэрбум долларын өрөө төлж чадаагүй дампуурсан Lehman Brothers компани байна.


 
Яах ч аргагүй мөнгө нь дуусаад чадал мөхөсдөж өр төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байхад төлбөрийн чадвартай хэрнээ өрөө төлөхгүй луу унжих явдал ч бас байна. Аль аль нь дефолт гэдэг ойлголтонд хамаарна.


 
"Урд өмнө авсан зээлийн хүү, өрөө цаг хугацаанд нь төлж чадахгүй буюу төлөхөөс татгалзах нөхцлийг Дефолт гэж нэрлээд байгаа юм"
 
 
Гадаад өр төлбөртэй холбоотой дефолт байхад дотоод өр төлбөртэй холбоотой дефолт гэж байж болно. Чингис, Самурай бонд, гаднаас авсан зээл, гаднаас зээл авахад нь банк болон компаниудад өгсөн Засгийн газрын баталгаа бүгд гадаад өр болно. Монголбанкнаас гаргасан ипотекийн зээл, үнэт цаас,  Засгийн газрын үнэт цаас, төсвийн зээл бүгд дотоодын өр болно. Гадаад, дотоод өр өөр хоорондоо холбоотой.


 
Монгол Улс дотоод өр төлбөрийнхөө хувьд аль эрт дефолтод орсон. Засгийн газар концессоор хийлгэсэн ажлынхаа төлбөрийг өгч чадахгүй болохоор компаниудад вексэл нэртэй өрийн бичиг хадгалуулдаг болоод удаж байна. Өндөр хүүтэй дотоод зээлээ хүү багатай гадаад зээлээр солих оролдлого нь түр зуурийн өвчин намдаагч байлаа. Нэгэн сонгуулийн хугацаанд сэтгэж, амь зууж буй ямарч намын Засгийн газар алсыг харсан бодлого явуулж чадахгүй бөгөөд ийм бодлого нь  гадаад өрийг мөн эрчимтэй нэмэгдэхэд нөлөөлсөн.    


 
Таны асуултын хоёрдох хэсэгт хөндсөн Монгол Улс гадаад төлбөрийн чадваргүй буюу дефолт болох цаг хугацааны асуудал Монголчууд бидний тэвчээртэй холбоотой болов уу гэж бодож байна. Өрөө төлөхийн тулд бүсээ чангалж таараа. Хэдий хүртэл бүсээ чангалах вэ гэдэг нь үндсэндээ тэвчээрийн асуудал юм. Гэдсээ тасартал бүсээ чангалаад өрөө төлж барахааргүй бол авсан бонд, зээл, өр маань бидний хэмжээнээс хэтэрсэн гэсэн үг. Дөрвөн сарын дараагаас бондын эхний том төлбөр нэхэгдэнэ гэж бодвол дефолтод орох эрсдэл ойрхон байгаа.


 
-Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийн эсрэг богино хугацаанд хэрэгжүүлж болох арга хэмжээ нь юу вэ?


 -Эдийн засгийн хүндрэл гэнэ үү өөрөөр яаж ч зөөлөн нэрлэх гээд байгаа хүнд асуудлыг өнөөдөр Монголчууд дангаараа, ганцаараа шийдвэрлэж чадахгүй гэдгээ юуны өмнө тал талдаа сайн ойлгомоор санагдаад байгаа.

 

2011 онд ОУВС нь Монгол Улстай 5 дахь удаагийнхаа Стэндбай хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн тухай мэдэгдэлдээ  “2011 оны улсын нэгдсэн төсвийн зарлага 30 гаруй хувиар огцом нэмэгдэж батлагдсан. Гэтэл Засгийн газраас төсвийн зарлагыг ДНБ-ий 6.5 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэх санал боловсруулаад байгаа нь маш их эрсдэлтэй, бодлогогүй алхам болно гээд  эцэст нь, байгуулагдаад удаагүй байгаа Хөгжлийн банк бидний санааг ихээхэн зовоож байна. Хөгжлийн банкийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тойрч гарах арга хэрэгсэл эсвэл Засгийн газрын төсвөөс гадуурх зарлагыг санхүүжүүлэх нэг механизм болгон ашиглах ёсгүй” гэж анхааруулж байсан байдаг.  

 

Бид энэхүү зөвлөгөөг үл ойшоосон төдийгүй тэдний анхааруулгын эсрэг ажилласан нь өнөөдрийн хүнд байдлыг бий болгосон. Цаг хугацаа өөрөө багш. Иймээс ОУВС сайхан муухай гэж маргалдахын оронд өөрийгөө эдийн засагч гэж өргөмжилж байгаа Монгол хүн бүр ОУВС-ийн аргачлалд суралцвал зохистой гэж бодож байна. Хятадын Ардын банк, ОУВС-ийн Чадавх хөгжүүлэх Институттэй хамтран 2000 оноос хойш жил бүр таван удаа ОУВС-ийн аргачлалаар макро эдийн засгийн бодлого боловсруулах ухаанд Хятадын төрийн дунд, түүнээс дээш албан тушаалтнуудыг сургаж байгааг энд хэлэхэд илүүц болохгүй байх аа.

 

ОУВС нь дэлхийн 189 орны эдийн засгийг байнгын судалгаа, хяналтанд байлгаж улам бүр глобаль шинжтэй болж байгаа ертөнцөд эдийн засгийн бодлогоо хэрхэн зөв авч явах вэ гэдгээр улс орнуудад зөвлөгөө өгөхөөс гадна хямралын үед бодиттойгоор хөтөлбөр хэрэгжүүлж тусалдаг. Энэ чиглэлд шинэ Засгийн газар ажиллах юм байна гэж ойлгож байгаа төдийгүй ийм алхам хийвэл дэмжиж байна.       

 

-Та мегатөслүүдийг хөдөлгөх үүрэгтэй албан тушаал хашиж байсан хүн. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мега төслүүд хөдөлж чадсангүй. Учир шалтгаан нь юу байв?

 

-Мегатөсөл хариуцсан сайд хэмээх албан тушаал зөвхөн Ч. Сайханбилэгийн Засгийн газарт байсан жил долоон сарын настай албан тушаал. Анхны сэдэл нь “Таван толгой” төслийг надаар удирдуулан хийлгэх зорилготой байсан. Би тэр ажлыг нь хариуцан Монгол, Хятад, Японы гурвалсан консорциумтай хэлэлцээг хийж гэрээг гарын үсэг зурах түвшинд хүргэсэн. УИХ гэрээг татан авч ямарч шийдэл гаргалгүй гацааж орхисон, цаашлаад  юу болсныг бүгд харсан тул нуршаад яахав. Түүнээс хойш зах зээлийн байдал огцом унаж ТТ төсөл ойрын хугацаанд дахин сэргэхээргүй болсон гэж бодож байна. Харамсалтай нь Монгол Улс хямрал амсахгүй явах бололцоогоо алдсан.

 

Гадаадын хөрөнгө оруулалт Монголын хөгжилд хэрэгтэй гэдгийг Монголчууд эрх биш зовлонгоороо ойлгодог болж байх шиг байна. Дутуу ойлгосон нэг хэсэгт гүйцэд ойлгуулах хямрал урд маань байгаа л болов уу. Гадаадын том хөрөнгө оруулалт цаашдаа мегатөсөл хэлбэрээр л биежиж хэрэгжих нь гарцаагүй. Гэтэл мегатөсөл нь Монгол байтугай дэлхийд сайн танигдаагүй эмзэгхэн амьтан байгаа. Ямар сайндаа мегатөсөл одоохондоо баялгийг бүтээгч биш баялгийг сүйтгэгч, хагарахдаа амархан шил мэт гэж байгаа. Нэг үгээр хэлбэл мегатөслийн ухаанд суралцахад цаг хугацаа их орохоор байна. Нэг тэрбум долларын үнэтэй мегатөслийн бэлтгэл зардал өртгийн 2-5 хувь буюу багадаа 25 сая ам. доллар. Манай хувийн хэвшлийнхэн ийм мөнгийг гаргаж чадахгүй, ойлгохгүй. Төрийн тухай бүр ч ярилтгүй. Мегатөсөл явж өгөхгүй байгаагийн үндсэн шалтгаан энэ.

 

"Нэг тэрбум долларын үнэтэй мегатөслийн бэлтгэл зардал өртгийн 2-5 хувь буюу багадаа 25 сая ам. доллар"
 
 
Мегатөсөл ярьж хөөрцөглөх нь бас аюултай гэдгийг 10 жил ярьж байгаа шинэ төмөр зам төсөл хэлээд байна. Хэлээд хэлээд чадаагүй зүйлийг маань хямрал ирж байж хурдан ойлгуулах юм.
 

Гадаадын хөрөнгө оруулалт, мегатөслийг тусгайлан анхаарахгүйгээр Монголын эдийн засгийн ирээдүйг төсөөлөхгүй байна. Холбогдох хүмүүс нь анхааралдаа авна биз ээ.

 

-Мегатөслүүд ойрын хугацаанд хөдлөх боломж бий юу?
 


-ТЭЗҮ болон бусад баримт бичиг нь бэлэн болсон. Хөрөнгө оруулагч нь тодорсон, Хөрөнгө оруулалтын гэрээгээ хийчихсэн хамгийн дөхсөн төсөл бол Тавантолгой цахилгаан станцын төсөл байгаа.


 
Бусад төсөл боловсруулалтын доод шатанд байгаа тул цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардана гэж харагдаж байна. Мегатөслийн хөөрцөглөл, бодит байдал хоёрыг ялгаж сурах явдал чухал байгаа.


 
-Ирэх дөрвөн жил Монголын эдийн засаг ямар байх вэ. Иргэд дор дороо ямар алхам хийж хүндрэлийг бага хохиролтой туулж болох вэ?


 
-Иргэд ямарч бэрхшээлийг үүрээд л гарна шүү дээ. Харин Засгийн газар ачааны хүндийг баянд нь илүү, ядууд нь арай бага үүрүүлэх шударга бодлого явуулаасай билээ. Нэг хүнд ногдох ДНБ сүүлийн 15 жилд 400 ам. доллараас 4,000 ам. доллар болж 10 дахин нэмэгдсэн. Уналаа уналаа гээд 15 жилийн өмнөх рүү арай ч байна. Өөдрөг байцгаая.


 
-Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарсны дараа ахиад халамжийн бодлого руу шилжих вий гэсэн болгоомжлол байна. Бид ашигт малтмалын үнэ өсөж, манайд тааламжтай байдал бий болсны дараа ямар бодлого явуулах ёстой вэ.


 
-Уул уурхайн засаглалыг сайжруулах зөндөө ажил байна. Энэ талаарх миний лекц интернэтэд байгаа. Ямар ч байсан суперцикл мөддөө ирэхгүй. Холын юм дэлгэрүүлж ярьснаас хямралаа ардаа хийхийг л бодьё бүгдээрээ.


 
-Танд баярлалаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
Жоомоо алах гээд байшингаа шатаав!
BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (122.201.28.10)
    Энэ хүнийг тэр 9 яамтай нь цуг ажилуулаад байсан бол ч одоо хүртэл гээд бод одоо хэдэн яам байна. Энэ хямрал уу, эсвэл задарсан явдал уу. Ерөнхий сайд болохоо байлаа гэлээ тэгвэл 9 яам болго л доо.
    2016 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.28.10)
    Энэ хүнийг тэр 9 яамтай нь цуг ажилуулаад байсан бол ч одоо хүртэл гээд бод одоо хэдэн яам байна. Энэ хямрал уу, эсвэл задарсан явдал уу. Ерөнхий сайд болохоо байлаа гэлээ тэгвэл 9 яам болго л доо.
    2016 оны 08 сарын 17 | Хариулах
  • зочин (103.242.47.242)
    МАН бууж өгсөн нь дээр юм шиг байна. Би чгэсэн МАН-д санлааа өгсөн одоо юу болж байна. АН муу байсан гэхэд ингэтлээ шалдаа бууж байгаагүй. Хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй өгөх хэрэгтэй гэж МАН өнгөрсөн жил баахан жүжиглэсэн. Одоо өөрсдөө хасах гэж байгаа хөгийн юм. Та нар иргэдийн тархийг угааж балартаж байхаар шууд буугаад өгчих ард түмэн ухаантай. Орон нутгийн сонгуульд АН-ыг ялаллтанд хүргүүлэхийн төлөө бүгдээрээ зүтгэцгээе? МОНГОЛЧУУДАА
    2016 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.112.127)
    ЭНХСАЙХАН ТӨМӨР ЗАМЫН ТАЛААР БАТТУЛГА БААХАН ШОРОО ОВООЛООД БНА ГЭЖ, МӨН Ч ОЛОН УДАА ХЭЛСЭН ДЭЭ.
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • ж (202.179.29.212)
    хэтэвчнийх нь мөнгө иддэг хоолруу нь хямрал ороод ирэхлээр энэ муулаад нөхөд юу хэлэх гээд байсанг ойлгох болноо тэр үед женко зи гаасаа хоолны мөнгөө гуйцгаана биз
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • evolets (202.179.0.46)
    diflyats
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • mergen (202.21.106.161)
    manai gaigyi ediin zasagchid xelsniig ni oilgodoggyi xymyysees bolj arxind orj yxeed duussan bna
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • мс (103.57.94.218)
    ЧИ ГЭЖ ДУФ НУУРСЧДИЙН НАМЫНХАНТАЙ НИЙЛЖ ИДЭЖ УУХ ГЭЖ ХАЧИН ТОСОЛ ОРУУЛЖ ИРЭЛГУЙ АЯТАЙХАН БОЛОМЖИЙН ЮМ ОРУУЛААД ИРСЭН БОЛ ОДИЙД ТТ ТОСОЛ ХЭРЭГЖИХ БАЙЛАА. СОНОМПИЛТЭЙ ТУРИЙВЧ НЭГ БОЛСНООС ХОЙШ ЧАМД ИТГЭХ ОЛНЫ СЭТГЭЛ ЭРГЭСЭН. ОДОО НУУРСЧДИЙН НАМ ЧИНЬ ГАРААД ИРСЭН НОГОО ТОСОЛОО ДАХИАД ЗУТГУУЛ.
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • nyama (122.35.225.152)
    Энхсайхан бол сайн эдийн засагч дээр хэлсэн санаануудыг засгийн газар анхааралдаа авбал зохилтой. Хямралаас гарахын тулд юуны өмнө намчирхал улс төрийг больж Монголийн төлөө нэг эрх ашигт нэгдэн бүгд зүтгэвэл таарна.
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.57.93.217)
    Худал олон хувилбарт гэрээ хийж хумуусийг хуурсаныг шалгах баг нь тодорхой гаргаж егее биз дээ уг нь унэн зевнёт хоногийн сэтгэлээсээ монголдоо ашигтай гэрээ хийсэн бол едийд естой менгений зовлон узэхгуй Байсан байх
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.111.16)
    Enxsaixan bol sain ediin zasagj
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.41.100)
    М.ЭНХСАЙХАН УЛАМ УХААЖИХ НЬ МЭДЭЭЖ. ТУРШЛАГА ГЭЖ АГУУ ЮМ БАЙДАГ ЮМ , ЗАЛУУЧУУД АА!
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.38.86)
    unekheer kheregtei yum l yaridag sh de, ene khuniig yadaj zuvlukh khiilge l dee MAN-aa bitgii khonzognood bai
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.225.251)
    Ene hunii tolgoig ashiglah heregtei shuu MAN
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • zochin (24.1.124.58)
    ene tolgoig uryj zasagtaa ajilluulaachee end yamar nam yuny xamaa baina mongol jaakhan ch gesen xogloj baibal
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа
    13 цаг 49 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 3 мин
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
    17 цаг 41 мин
  • Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрыг барих байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн НИТХ-ын ээлжит V хуралдаанаар соёлын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд Үндэсний урлагийн
    20 цаг 59 мин
  • Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ
    21 цаг 6 мин
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
    21 цаг 13 мин
  • АНУ: 144000 литр түлш тээвэрлэж явсан онгоц Кентакки мужид осолджээ
    21 цаг 30 мин
  • Маргааш 45 вагон “Евро-5” бензин Улаанбаатарт бууна
    21 цаг 39 мин
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
    21 цаг 43 мин
  • А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна
    21 цаг 44 мин
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
    21 цаг 51 мин
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
    21 цаг 56 мин
  • Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө
    22 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар чуулган болно
    22 цаг 7 мин
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
    22 цаг 11 мин
  • Улаанбаатарт 5 градус дулаан байна
    22 цаг 27 мин
  • Нийслэлд ирэх онд 78.5 км урт дугуйн зам барина
    Уржигдар 17 цаг 29 мин
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
    Уржигдар 16 цаг 16 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна
    Уржигдар 15 цаг 38 мин
  • Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
    Уржигдар 14 цаг 54 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • S&P Агентлаг Засгийн газрын төсвийн бодлогыг эергээр үнэлж, тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй гэв
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • "Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
  • П.Наранбаяр: Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсвөө харж байж цалингаа нэмэх ёстой гэдгийг ойлгоорой
  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
  • ФОТО: Багш нарын ажил хаялт 12 дахь өдрөө үргэлжилж байна
  • Монгол Улс ФИБА Ази-ийн дунд хугацааны чуулганд оролцлоо
  • Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • S&P Агентлаг Засгийн газрын төсвийн бодлогыг эергээр үнэлж, тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй гэв
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Хэлцэлд хүрээгүйн улмаас 14 эмнэлэг ажил хаяна
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК