зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чуулган: Хуулийн төслүүдийг дэмжлээ

2016-9-03
0
ЖИРГЭХ

        УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.09.02/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

Хуулийн төслийн талаарУИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

 

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор төсвийн орлого ихээхэн нэмэгдсэн. Гэвч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, түүнийг дагаад экспортын биет хэмжээ, уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хүндрэлийг үүсгээд байгааг Сангийн сайд онцлов. Түүхий эдийн үнэ өндөр байсан жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа аж.

 

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого ихээхэн хэмжээгээр буурч, төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнд хүрэхээргүй байна. Улмаар дунд хугацаанд өсөх хандлага ажиглагдахгүй, ирэх жилүүдийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтүүд одоогийн төсвийн хүрээний мэдэгдэлд тооцсон хэмжээнээс буурахаар байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,344.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.1 хувь, төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,741.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -18.2 хувьтай тэнцэхээр байгаа талаар хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан.

 

Мөн төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах чиглэлээр боловсруулсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 5,666.4 тэрбум төгрөг, 2018 онд 6,177.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 10,021.6 тэрбум төгрөг, 2018 онд 10,299.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2017 онд 4,355.2 тэрбум төгрөг, 2018 онд 4,121.5 тэрбум төгрөг болохоор уг төсөлд тусгасан байна.

 

Дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага санхүүжилтийг бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар тооцож, холбогдох өөрчлөлтийг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ.

 

Дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.

 

Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдэд хөндөгдсөн асуудлууд нь цаг үеэ олоогүй, татвар, шимтгэл нэмэгдүүлэхээр байгаа тул эдгээр төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна. Бусад хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн аж.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Л.Болд, М.Билэгт, Г.Занданшатар, Д.Эрдэнэбат, Ц.Гарамжав, Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл, Д.Тэрбишдагва, С.Жавхлан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Болд, Х.Баделхан, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нар үг хэлж байр сууриа илэрхийсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд нэр бүхий хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн Төсвийн байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

 

Засгийн газраас 2016оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт 28 хууль, УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 4 тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

 

Хууль санаачлагчаас Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог 1 удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар болгож байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог байсныг 12 сар хүртэл болгохоор Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, төрийн албанд 25 ба түүнээс дээш жил, түүнээс сүүлийн 10 жилийг нь байгаль хамгаалах албанд ажилласан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг тэтгэвэрт гарагахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгодог байсныг өөрчилж 1-12 сар болгохоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

 

Түүнчлэн төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог 1 удаагийн тэтгэмжтэй холбогдуулан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

 

Хууль санаачлагчаас ЕБС-д ажиллах орон тооны зохистой харьцаа алдагдаж, төсвийн зардлыг үр ашиггүй зарцуулах байдал нэмэгдсэнтэй холбогдуулан орон тооны жишиг нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсролын болон төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж мөрдүүлдэг байх нь зүйтэй хэмээн хуулийн төслийг боловсруулжээ.

 

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг 100 хувь төрөөс санхүүжүүлж байсныг 50 хувь болгон бууруулах, мөн төсвийн сахилга бат, үр ашигтай байдлыг хангах зорилгоор боловсролын салбарт хуваарилах зардлын хэмжээг тогтоож байдаг зарим норм, норматив, ялангуяа орон тоотой холбоотой нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж байхаар тусгажээ.

Хууль санаачлагчаас нэгдсэн төсвийн алдагдлыг богино хугацаанд үе шаттай бууруулах нь зүйтэй гэж үзэж зардал бууруулах арга хэмжээг төрийн албаны бүх түвшинд авч хэрэгжүүлэх зорилгоор төрийн улс төрийн, төрийн өндөр, төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-30 хувь бууруулах, төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийн дээд хэмжээг 40 хувиас хэтрэхгүй байхаар, төрийн албан хаагчийн гэнэт халагдсаны тэтгэмжийг 6 сар байсныг 3 сар болгон бууруулахаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

 

Дээрх хуулийн болон тогтоолын төслүүдээс Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй аж. Дээрх хуулийн төсөлд хуулийн хэрэгжих хугацааг 2021 он хүртэл хойшлуулахаар тусгаад байсан юм. Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй байна. Бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн дээрх төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АН: Дэд сайдын томилгоог цуцлахгүй бол ЗГ-ыг огцруулах бичгийг өргөн барина
Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
Намын бүлгүүд хуралдана
Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (77.197.25.203)
    SAIKHAN TENEGTEJ BAINAA.
    2016 оны 09 сарын 04 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    М.ЭНХБОЛДЫН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ... ХАЯНХЯРВАА НЬ ТУРЛИАХ. БУСАД ГИШҮҮД НЬ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ. ОДОО ГАНЦХАН АРГА БАЙНА... ОРОН ДАЯАР АНХААРУУЛАХ АЖИЛ ХАЯЛТЫГ МҮЭ ЗАРЛАН ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ... ӨӨР АРГА БАЙГАА БОЛ СЭТГЭГДЭЛЭЭ БИЧЭЭРЭЙ
    2016 оны 09 сарын 04 | Хариулах
  • Иргэн (122.201.24.179)
    Унах нүхээ л малтаад бна да МАН-хан
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
  • Бат (59.153.112.38)
    Тэтгэмжийг 1-12 сар болгох юм яриад байна. 1 сарын тэтгэмж гэж ямар хүнд олгоно гэж бодоод байна. Тэтгэмж өгвөл бүгдэд нь ижил болгоод өгвөл та нарт баярлах байх шүү.
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.242.243.98)
    Сонгосон сонголт маань энэ . МАН зүтгэж байгаа л байдал шүү дээ.Гэхдээ80 ТЭРБУМЫН АЯН,МОРИНЫ УЯАЧДЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ АЯН,СОЦДЕК үзлээ МИЕЭ-ЭНХБОЛДИЗМ үзлээр солих аян,газрын болон албан тушаалын наймаа,САЙН хөтөлбарүүдийг зогсоож, муутгаад дараачийн сонгуулийн өмнө сэргээх бодлого зэргүүдийг чадлаараа л хийж байгаа шүү дээ.
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.242.243.98)
    Сонгосон сонголт маань энэ . МАН зүтгэж байгаа л байдал шүү дээ.Гэхдээ80 ТЭРБУМЫН АЯН,МОРИНЫ УЯАЧДЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ АЯН,СОЦДЕК үзлээ МИЕЭ-ЭНХБОЛДИЗМ үзлээр солих аян,газрын болон албан тушаалын наймаа,САЙН хөтөлбарүүдийг зогсоож, муутгаад дараачийн сонгуулийн өмнө сэргээх бодлого зэргүүдийг чадлаараа л хийж байгаа шүү дээ.
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (43.242.243.98)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна.
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Ман ялагдах шийдвэрээ гаргаад өөрсдөө өөрсдийгөө булшилах юмаа хийгээд бхйна мөд дөө сэхэхгүй нам унах нь дээ
      2016 оны 09 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
    2 цаг 47 мин
  • АН: Дэд сайдын томилгоог цуцлахгүй бол ЗГ-ыг огцруулах бичгийг өргөн барина
    3 цаг 23 мин
  • Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 40-50 хувь буурсан гэж дүгнэв
    3 цаг 30 мин
  • Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
    3 цаг 31 мин
  • Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40 см нимгэн байна
    3 цаг 44 мин
  • НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ХАНГАЖ БАЙНА
    4 цаг 12 мин
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
    5 цаг 16 мин
  • Энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    5 цаг 26 мин
  • #COP17 НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
    5 цаг 31 мин
  • Аж ахуй нэгжүүдийн гадна камерыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна
    6 цаг 0 мин
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
    6 цаг 43 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 2 мин
  • “Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
    7 цаг 33 мин
  • Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
    8 цаг 14 мин
  • Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    8 цаг 17 мин
  • Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
    9 цаг 30 мин
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
    10 цаг 13 мин
  • Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
    10 цаг 35 мин
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
    11 цаг 3 мин
  • "Ес" эхэллээ
    11 цаг 5 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК