Улаанбаатар
Өнөөдөр / 2017.06.28
21
Өдөртөө
15
Шөнөдөө

“Алтан-Өд” наадмын эзэд тодорлоо

2017 оны 1 сарын 10

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” наадам өчигдөр болж шилдгүүдээ тодрууллаа. Ингээд яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл зэрэг төрлөөр хэн, ямар бүтээлээрээ шагнал хүрсэнийг танилцуулъя. 

 

"АЛТАН ӨД-2016" наадмын утга зохиолын шилдэг бүтээлүүд:


 

  • Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлээр - Зохиолч Ш.Энхбаярын "Болжмор, "Шоовдор"
  • Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлээр - Зохиолч Д.Жамъянгийн "Сарны шувуу"
  • Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлээр - Зохиолч Т.Бум-Эрдэнийн "Дотроосоо"
  •  Баримтат уран зохиолын шилдэг бүтээл - Зохиолч Л.Дашнямын "Байх, байх үгүйн дунд"
  • Уран зохиолын судлалын шилдэг бүтээлээр - Судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын "Гэгээг хүсэх, Мананд бэдрэх"
  •  Уран зохиолын шүүмжийн шилдэг бүтээлээр - Зохиолч П.Батхуягийн "Эсрэг цаг-3"
  • Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр - Зохиолч Д.Дашмөнхийн "Цэвэрхэн саруулхан газар"
  • Жүжиг, киноны шилдэг зохиолоор - Ш.Гүрбазарын " Жаргаагүй нар"
  • Яруу найргийн шилдэг бүтээлээр - Яруу найрагч Я.Баяраагийн "Таслал" 
Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан