Улаанбаатар
Өнөөдөр / 2017.03.29
2
Өдөртөө
-8
Шөнөдөө

Тавантолгой

2017 оны 1 сарын 11

Үргэлжлэл...

 

Багаар бодоход, Монголыг 200-аад жил тэжээж чадахаар баялагтай ТаванТолгойн орд газраар МАН-ын энэ ЗГ ТУГ тахиж, эдийн засгийн хямралаас гаргасан болж харагдах гэж байгаа бололтой.

 

ЭНЕРЖИ-РЕСУРС нь 2 тэрбум долларын хугацаа хэтэрсэн зээлтэй буюу өртэй ХХК юм.Тэд энэ өрөө төлөх элдэвийн арга сэдээд удаж байна. Энэ аргын нэг нь бол Улс төрийн тоглолт хийх байжээ.

 

ЭНЕРЖИ-РЕСУРС нь Ц.Элбэгдорж мэтийн улс төрчдийг худалдан авч, АТГ, ЦЕГ мэтийг турхиран Н.Алтанхуягийн ЗГ-ийг хийсэн ажлуудыг мушгин гуйвуулж, Е-сайдын зөвлөхүүдийг зохиомол хэрэгт хутган шоронд хийж ч байлаа.

 

Та нар зөвлөх Л.Гансүхийг яасныг санаж байгаа биз. Мөн Тэмүүжин сайдыг хар тамхины хэрэгт хутгах гэж ЦЕГ-ын дарга нар зохиомол хэрэг үүсгэж байсан нь нийгэмд нэгэнт ил болжээ. Гэх мэт тоогүй олон үйлдэл цаана нь байдаг юмаа. Мөн УИХ-ын гишүүдийн ар гэр хүүхэд, дүү нарыг баривчлан хорьж, Н.Алтанхуягийн ЗГ-г огцруулах саналыг дэмж гэж тулгаж ч байсан гэдэг. Ингэж байж Н.Алтанхуягийн ЗГ-г огцруулж аваад Ч.Сайханбилэгийн ЗГ-аар Тавантолгойн орд газрыг Энержи-ресурсын мэдэлд шилжүүлэх тийм гэрээг хийхээр завдаж байв. Тэр цаг үед, УИХ-ын дарга З.Энхболд гэрээг эсэргүүцэн тогтоол гаргаж, зогсоож байлаа.

 

Энэ цагаас эхлэн Энержи-Ресурс нь УИХ-ын бүрэлдхүүнд өөрийн хүмүүсээ түлхүү оруулаад УИХ-ын үүсгэх саадыг давж гарахаар төлөвлөсөн бололтой юм. Үүний тулд Энержи-Ресурс нь 2016-оны УИХ-ын сонгуулийг будилуулан, ЦАРЦАА нисгэж тоглоом болгосон.

 

Мэдээж, Энержи-Ресурс нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Үндсэн хуулийн ЦЭЦ, ТЕГ, АТГ, ЦЕГ, ШҮҮХ, СЕХ, ИБМТ мэтийн байгууллагуудыг өөрийн талд ажиллуулахгүй бол ингэх боломжгүй л дээ.

 

Хянадаг шалгадаг, Зохион байгуулдаг, мөн үүссэн маргааныг таслан шийддэг бүх эх сурвалжууд дээр нь Ц.Элбэгдоржийн нэр дэвшүүлэн томилуулсан ба түүнээс хамааралтай хүүхэлдэйнүүд сууж байсан тул Ц.Элбэгдоржийг л худалдаж авахад хангалттай байжээ. Ингэж боломж бүрдүүлж аваад, З.Энхболдыг дэмжсэн буюу Тавантолгойн гэрээний эсрэг байсан УИХ-ын гишүүдийг нэг бүрчлэн унагаахаар Энержи-ресурс ажиллажээ.

 

Та нар санаж байгаа бол Х.Баттулгын тойрогт царцаа нүүлгэн аваачиж, Энержи-Ресурсын нэг утсан хүүхэлдэйг ялуулж байсныг эргэн хар. Доод тал нь 18 тойрогт иймэрхүү будлиан болсон. Үр дүнд нь ЭНЕРЖИ-РЕСУРС-ын утсан хүүхэлдэйнүүдээр дүүрсэн УИХ бүрдсэн юм. Энэ УИХ бол ЭНЕРЖИ-РЕСУРС-аас 60-аад хувь нь бүрдсэн гэж болохоор УИХ аж. Тэд одоо зорьсон, санасан шийдвэрээ гаргаж, ТАВАН ТОЛГОЙГ Энержи-ресурст ашигтай байх тийм вариантаар шийдвэрлэх болно.

 

Үүний төлөө тэд төр засгаар тоглож, эдийн засагт зохиомол хүндэрлүүдийг бий болгож байлаа. Явж явж энэ ЭНЕРЖИ-РЕСУРС бүлэглэлийн Үүсгэн байгуулагчид С.ЗОРИГИЙН амь насыг хөнөөсөн байх шүү. Тухайлбал Ш.Отгонбилэг, Багабанди нар энэ группыг үүсэхэд үндэс суурь нь болж өгсөн шиг харагддаг юм.

 

НИК-ийг хувьчлаж авахад Оюунгэрэлд Ш.Отгонбилэг л ЗООС өгсөн гэдэг шүү дээ. Бас Сү.Батболдод Чингис HOTEL-ийг авах мөнгийг мөн л Ш.Отгонбилэг өгсөн байх. Гэх мэт Энержи-ресурс нь Ш.Отгонбилэгийг бараадаж үүссэн Олигархиудын бөөгнөрөл ажээ.

 

Мөнгө цагаан нүд улаан гэж эд нар дээр АН-аас Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Батхүү мэтийн хүмүүс нэмэгдэж нэгэн хүчирхэг Олигархижсан тогтолцоог бий болгочихоод байгаа юмаа. Тэд бас өнгөрсөн хавар, Эрдэнэтийн 49%-ийг нууцаар зохицуулах шиг болсон.

 

Одоо эд нар энэ Олигархи тогтолцоогоо хадгалахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар оролдож байна. Тэд Ерөнхийлөгчийн институцыг хяналтаасаа алдахгүй байх гэсэн зорилго агуулаж байгаа нь илэрхий харагддаг. Ерөнхийлөгчийн институцаар дамжуулаад АТГ, ШҮҮХ, Прокурор, Үндсэн хуулийн Цэц, ЦЕГ, ТЕГ гэх мэтийн хууль хяналтын байгууллагуудыг эрхшээнэ гэсэн үг шүү дээ. Тиймээс тэд ийм том хөзрөө алдахыг хүсэхгүй байх нь аргаггүй юм даа.


Үргэлжлэл бий...

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...