Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон хариуцсан хэсэг болох дүүргийн 1-8 дугаар хорооны иргэдэд 2016 онд гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.
Тайлангийн хуралд Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга С.Буянжаргал, тасгийн дарга нар болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Батсуурь, Цагдаагийн ерөнхий газрын санхүү хангамжийн дарга Д.Амарсайхан, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат, Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа нарын албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр тус хэлтсийн хамт олон өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, видео мэдээлэл хүргэсэн. Мөн тайлангийн хуралд ирсэн иргэдийн санал, хүсэлтийг сонсч хариулт өгсөн юм.