МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаарх мэдээллийг бид хүргэж байсан билээ.
Тодруулбал Р.Бат-Эрдэнэ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь хүлээн авч, МУИС-ийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилоод байсан юм.
Тэгвэл тус сургуулийн захирлаар Я.Төмөрбаатарыг жинхэлжээ. Түүнийг БСШУСЯ-ны сайдын тушаалаар 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр МУИС-ийн захирлын албан тушаалд томилж, өмнөх захирал Р.Бат-Эрдэнэ тамгаа гардуулан өгсөн байна.
Сэтгэгдэл (2)