Улаанбаатар
Өнөөдөр / 2017.03.24
0
Өдөртөө
-13
Шөнөдөө

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 4-р сарын 14-нөөс эхэлнэ

2017 оны 3 сарын 20

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа огцорсонтой холбогуулан тус улсын 19 дэхь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль 5-р сарын 9-нд зохион байгуулагдахаар болсон.

 

СЕХ-ны мэдээлсэнээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болох өдрийг албан ёсны амралтын өдөр болгохоор хэлэлцэж байгаа ба сонгогчид саналаа өгөх цагийг 2 цагаар уртасгаж, өглөөний 06.00 цагаас 20.00 цаг хүртэл авахаар болсон байна.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа  4-р сарын 14-нд эхэлж 22 өдрийн турш үргэлжлэн, 5-р сарын 07-ний 24.00 цагт дуусах ба сонгуулийн сурталчилгаанд интернэт ашиглахыг зөвшөөрчээ.

 

Харин гадаад амьдарч байгаа Солонгос иргэдэд зориулж дэлхийн 116 оронд 204-н ширхэг сонгуулийн хайрцаг байрлуулах бөгөөд тэдний саналыг 5-р сарын 1-нээс 4-ний өдрүүдэд авах юм байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...