Улаанбаатар
Өнөөдөр / 2017.03.24
0
Өдөртөө
-13
Шөнөдөө

Дэлхийн Аз жаргалын өдөрт: Монгол Улс “Аз жаргалын индекс”-ээр 101 дүгээрт жагсчээ

2017 оны 3 сарын 20

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгож улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгсөн байдаг.  Аз жаргалын өдрийг тохиолдуулан Аз жаргалын индексийн тухай мэдээллийг хүргэе.

 

Дэлхийн хүмүүсийн сэтгэл санааны байдлыг тодорхойлдог нэгэн өвөрмөц үзүүлэлт байдаг. Энэ нь “Аз жаргалын индекс” хэмээн нэрлэдэг ба “NEF” судалгааны байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийг тооцоолон гаргадаг байна. Хамгийн анх 1972 онд Бутаны эзэн хаант улсад Үндэсний нийт аз жаргалын индекс гэж гаргаж байжээ. Уг жагсаалтыг гаргахын тулд 156 орны иргэдийн санал асуулгыг авахаас гадна эрүүл мэндийн үйлчилгээ, авлига, нэг хүнд ногдох ДНБ, эрх чөлөө, нийгмийн халамж үйлчилгээ, боловсрол зэрэгт үзүүлэлтийг ашигладаг аж. Ийнхүү дээрх үзүүлэлтүүдэд тулгуурлан аз жаргалын индексийг гаргахдаа дараах аргачлалыг баримталдаг байна.

 

Энэхүү судалгааны гол онцлог нь эдийн засгийн өсөлт, техник технологийн дэвшилттэй төдийлөн холбоотой биш бөгөөд хүн төрөлхний эцсийн зорилго сайн сайхан ирээдүйг гол зорилгоо болгон хөгжиж байгаа улс орнуудыг гаргаж ирдэг юм. Тиймдээ ч 2013 онд гаргасан жагсаалтад дэлхийн хөгжлөөрөө тэргүүлэгч орнууд тийм ч дээгүүр байранд ороогүйг ажиглаж болно.

 

Хамгийн сүүлд буюу 2016 онд гаргасан Аз жаргалын индексээр Дани, Швейцарь, Исланд, Норвеги тэргүүтэй орнууд хамгийн жаргалтай орны тоонд багтсан бол Того, Бурунди, Бенин зэрэг улсууд хамгийн доогуур үзүүлэлттэй гарчээ. Харин Монгол Улсын хувьд 4.907 оноо авч 157 орноос 101 дүгээрт жагссан байна. Манай хөрш ОХУ "Аз жаргалын индекс"-ээр 5.856 оноо авч 56 дугаарт жагссан бол БНХАУ 5.245 оноогоор 83 дугаар байрт жагсжээ.  Монголтой ойр байрлах Казахстан улс 5.919 оноогоор 54 дүгээр байрт жагссан нь ОХУ-аас өндөр үзүүлэлт юм.  Харин Япончууд 5.921 оноогоор 53 дугаар байрт, Өмнөд Солонгосчууд 5.835 оноогоор 58 дугаар байрт жагссан байна.  2005-2007 оны үзүүлэлтийг бодвол Монгол Улсын индекс 2013-2015 онд 0.298-аар өссөн үзүүлэлт гарчээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...