Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-16
Өдөртөө
-21
Шөнөдөө

Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү ”Иргэдээ сонсъё” аяныг Сүхбаатар дүүрэгт хийлээ

2017 оны 3 сарын 20

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэр, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэддээ танилцуулж, санал, санаачлагыг нь сонсч цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилгоор “Иргэдээ сонсъё” аяныг дүүрэг бүрт зохион байгуулагдлаа. Тус аяны хүрээнд Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөл Сүхбаатар дүүргийн 17,18,19,20 дугаар хороонд ажиллаж, Нийслэлд хийгдэж буй ажлаа танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонсч, боломжтой асуудлуудыг шийдвэрлэж ажилласан байна.

Албаны төлөөлөлд нийслэлийн автозамын орлогч дарга Б.Индра, нийслэлийн газрын албаны орлогч дарга Нямдаваа, нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга Баттогтох, нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын хэлтсийн дарга Б.Азжаргал, Эрдэм Транс зорчигч тээврийн компаний ахлах мэргэжилтэн, Сүхбаатар дүүргийн ИХТ-ын дарга Э.Ганбат болон тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар тус тус байлаа.

 

Сүхбаатар дүүргийн эдгээр 4 хороодын хувьд ажилгүйдэл, нийтийн тээврийн автобусны зогсоол оновчтой бус, автобус хоорондын эргэлт удаан, айлууд хашаагаа уртасгаж барьсны улмаас гудамжны орц гарц байхгүй болсон, худаг, газар өмчлөл, замын хурд сааруулагч тавих, гэрэлтүүлэг, тохижилт, цахилгаантай холбоотой асуудал иргэдийн зүгээс их ирдэг онцлогтой. Эдгээр санал, асуудалтай холбоотойгоор албаны төлөөллийн тодруулгыг хүргэж байна.

Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү: Нийслэлээс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлыг бууруулах зорилгоор “Нэг өрх – нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн залуучуудад зориулсан үйлдвэржилтийн бодлогыг барьж ажиллана. Тухайлбал, Эмээлтийн Технологийн паркад Арьс ширний үйлдвэр, Налайхын технологийн паркад Барилгын материалын үйлдвэр, Багануурын технологийн паркад Хүнд үйлдвэрлэл, Химийн үйлдвэрлэл, Багахангай дүүрэгт Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн парк байхаар төлөвлөөд байна.

 

Эхний ээлжинд Эмээлт, Багануур, Налайхын үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулна. 2017 онд техник эдийн засгийн үндэслэл, санхүүжилтыг нь шийдээд 2018 онд барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байгаа. Мөн Нийслэлийн 152 хороог шилэн кабельд холбоно. Ингэснээр хороодод нэг цонхны үйлчилгээг бий болгоно. Автозамын хувьд Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Баянзүрхийн гүүрийг шинэчлэн барина. Мөн Налайхаас Чойрын чиглэлд 20,9 км замыг шинээр тавина. Түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хорооллын замыг хатуу хучилттай болгоно. Нийтийн тээврийн бүх автобусыг 2 жилийн хугацаанд бүрэн шинэчлэнэ. Нэгдсэн камерийн системийг Нийслэлийн цагдаагийн газартай хамтран шийднэ. Миний хувьд улиралд нэг удаа иргэдтэйгээ тогтмол уулздаг байгаа. Өмнөх уулзалтуудаар иргэдээс автозамын хурд сааруулагчийг тодорхой байршлуудад тавьж өгөхийг хүссэн. Нийслэлийн автозамын хөгжлийн газар хариуцан энэ асуудлыг шийдэнэ. Нийтийн тээвэртэй холбоотой нэлээдгүй асуудлууд иргэдээс ирдэг. Тиймээс уулзалт болгон дээр нийслэлийн нийтийн тэврийн газрын удирдлагууд болон тухайн хэсэгт үйлчилдэг нийтийн тээврийн автобус компаний төлөөллийг байлцуулан газар дээр нь иргэдийн асуултанд хариулж, дор дор нь хугацаа алдахгүй шийдвэрлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Иргэдийн зүгээс цахилгаан, шөнийн тарифтай холбоотой асуудлыг их тавьж байна. Өмнөх уулзалтууд дээр зуслангийн бүсэд амьдардаг гэх шалтгаанаар цахилгааны хөнгөлөлтөнд орж чадахгүй байна гэсэн санал их ирсэн. Уг асуудлыг ЭХЯ, БОАЖЯ, Нийслэлийн засаг дарга зэрэг холбогдох албаны хүмүүсд хандсанаар Сүхбаатар дүүргийн 19,20 дугаар хороод цахилгааны хөнгөлөлтөнд хамрагдахаар болсон байгаа. Харин цахилгааны хөнгөлөлттөй холбоотойгоор төлбөрийн их бага гарч байгаа гомдол зарим иргэдээс ирж байна. Тиймээс бид энэ талаар холбогдох газруудад хандах болно. Мөн дараагийн уулзалтан дээр УБЦТС болон Эрчих хүчний яамнаас холбогдох албаны төлөөллүүдийг урьж, асуудлуудыг хамтран шийдэх тал дээр ажиллана.

 

Түүнчлэн гэрэлтүүлгийн асуудлыг шийдэх, гал унтраах, аврах ангийг шинээр барьж байгуулах төслийн санхүүжилтыг шийдсэн байгаа. 18дугаар хороонд энэ жил гудамжны гэрэлтүүлгийг барих, мөн 79дүгээр сургууль 3 ээлжээр хичээллэдэг, биеийн тамирын заалгүй байгаа. Харин уг сургуулийг биеийн тамирын заал, хичээлийн нэмэлт танхимтай болгох өргөтгөлийг барихаар болсон. Одоогийн байдлаар тендер зарлагдах гэж байна.

 

Нийслэлийн газрын албаны орлогч дарга Нямдаваа :

 

Өмнөх уулзалтууд дээр иргэдийн зүгээс зөвшөөрөлгүй газарт буусан айлууд, газар өмчлөл, гудамжны орц, гарц хаасан, хаягжилт байхгүй зэрэг асуудлууд  их яригдсан. Зуслангийн бүсэд хаягжилт замбараагүйгээс болоод эмнэлгийн түргэн тусламж, галын машин ирэх боломжгүй болдог. Тиймээс тодорхой арга хэмжээг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд зохион байгуулахаар болсон байгаа. Газар өмчлөлийн хувьд иргэдээсээ санал асууж, хэлэцүүлэг зохион байгуулж цахим өмчлөлийн журамд өөрчлөлт оруулахаар болсон. Мөн хашаагаа сунгасан иргэдэд шаардлага хүргүүлнэ. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд газар өмчлөлийн гэрчилгээг хүчингүйд тооцох арга хэмжээг авна.

 

Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар :

 

Өнөөдөр манай нийслэлд үйлчилж буй автобуснуудын дийлэнх нь 9-өөс дээш жилийн насжилттай байна. Тиймээс энэ зунаас парк шинэчлэлтийг шат дараатай хийхээр болсон. Мөн бид энэ дөрвөн жилдээ багтаан оношлогооныхоо төвүүдийг шинэчилэх зорилт тавин ажиллаж байна. Иргэдийн зүгээс нийтийн тээвэртэй холбоотой гомдол, саналууд их ирж байна. Бид боломжоороо дор бүр нь шийдээд, арга хэмжээ авч ажиллаж байна. Чиглэл хариуцсан автобусны жолооч нарт өдөр бүр сургалт өгч байна. Сургалтаа улам чанаржуулж, үр дүнтэй байлгах тал дээр анхаарч ажиллана. Учир нь жолооч нарын харилцаа, биеэ авч яваа тал дээр шүүмжлэл их ирдэг. Бид иргэдээ тав тухтай, цэвэр орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Энэ зун бид зуслангийн чиглэлд хэд хэдэн автобусны буудал нэмж барина. Дөрөвдүгээр сарын 20-оос эхлэн автобусны буудал шинэчилэх ажил эхэлнэ.  Мөн буудал хоорондын зай, автобусны буудлыг оновчтой болгох тал дээр холбогдох ажлуудыг хийгээд явж байна. Сэлбэ-Вокзал чиглэлийн автобусны цагийг урагшлуулах санал ирсний дагуу нэгдүгээр сарын 18-аас эхлэн 6 цаг 30 минутаас явуулдаг болсон. Мөн Сэлхийн хуучин автобусны буудлыг шинэчилсэн байгаа.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...