Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.16
-21
Өдөртөө
-23
Шөнөдөө

Пак Гын Хэг 18 зүйл ангиар буруутгаж байна

2017 оны 4 сарын 18

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг буруутай гэж үзэн ял тулгах болсноо Сөүл хотын Прокурорын газар өчигдөр мэдэгдсэн. Ингэхдээ түүнд Авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг 18 зүйл ангиар буруутгахаар болсон айна. Өмнөх хэргүүд дээр нь улсын нууц задруулсан гэсэн зүйл анги нэмэгдэж байгаа ажээ.

 

“Самсунг”, “Лотте”, SK зэрэг Өмнөд Солонгосын том корпорациудаас авсан авлигын нийт хэмжээг 59 тэрбум 200 сая вон хэмээн мэдээллээ. Үүнээс хамгийн их хэмжээний буюу 36 тэрбум 800 сая воныг “Самсунг” корпорациас авсан гэж үзжээ.

 

Пак Гын Хэ нь Өмнөд Солонгосын түүхэнд авлига авсан хэргээр шүүхэд шүүгдэхээр болж буй гурав дахь ерөнхийлөгч болж байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 2
  • 1
  • 2
  • 1
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан