МАН-аас М.Энхболд нэр дэвшин 2017-онд ерөнхийлөгчөөр сонгогдвол түүний оронд Ц.Нямдорж УИХ-ын дарга болж мэднэ.
Ингэвэл МАН-ын хоёр хүчтэй лидерийн хоорондох сөргөлдөөн нь Ерөнхийлөгчийн институц ба УИХ-ын хоорондох эрх булаалдсан зөрчил болж хувирна.
Нөгөө талаас М.Энхболд Ерөнхийлөгчөөр сонгогдож чадахгүй бол өөрөө Ерөнхий сайд болж, Засгийн газрыг тэргүүлэх нэг хувилбар бий. Энэ тохиолдолд бас л Ц.Нямдорж УИХ-ын дарга болж магадгүй юм. Иймд УИХ ба Засгийн Газар хоёрын хооронд тэмцэл өрнөх бөгөөд хуулиараа УИХ нь Засгийн газраа хянах ёстой. Тиймээс М.Энхболд нь Ц.Нямдоржийн хяналтанд орно гэсэн үг юм. М.Энхболд Ерөнхий сайдын суудлыг сонирходоггүйн учир энэ ажээ.
МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн ч ил далд явагдах болно. Одоо ч Ж.Эрдэнэбатыг намын дарга болох гэлээ гэж загинаад эхэлсэн байна билээ. Тиймээс намын даргын төлөөх өрсөлдөөн МАН-ын дотоодын эв нэгдэл ба хүчийг үлэмж сулруулах бололтой.
Бас УИХ-ын гишүүний ор гарсан Төв аймгийн тойрогт Н.Энхбаяр нэр дэвшин УИХ-д сонгогдох магадлал өндөр юм. Н.Энхбаяр ингэж УИХ-д орж ирвэл түүний улс төрд хөтлөн оруулсан залуучууд УИХ-ын бараг 50%-ийг бүрдүүлж байгаа гэх тул тэрбээр маш хүчтэй гишүүн болно. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын өргөн барьсан хуулийн төслүүд бараг бүгд батлагдана гэсэн үг.
Нөгөө талаас М.Энхболд Ерөнхийлөгчөөр сонгогдож чадахгүй бол өөрөө Ерөнхий сайд болж, Засгийн газрыг тэргүүлэх нэг хувилбар бий.
Энэ тохиолдолд бас л Ц.Нямдорж УИХ-ын дарга болж магадгүй юм. Иймд УИХ ба Засгийн Газар хоёрын хооронд тэмцэл өрнөх бөгөөд хуулиараа УИХ нь Засгийн газраа хянах ёстой. Тиймээс М.Энхболд нь Ц.Нямдоржийн хяналтанд орно гэсэн үг юм. М.Энхболд Ерөнхий сайдын суудлыг сонирхдоггүйн учир энэ ажээ.
Юутай ч одоогоор улс төрийн гол том том ХӨЗРҮҮДИЙГ М.Энхболд гартаа атгаж байгаа нь үнэн аж.
М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдан УИХ-ын даргаа үргэлжлүүлэн хийх бас нэг хувилбар бий.
Энэ тохиолдолд МАН- дотооддоо харьцангуй тайван байна.
Харин 2018 оны сүүлчээр, дотоодын зөрчлөө дарах үүднээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Ч.Хүрэлбаатараар сольж мэднэ.
Мөн УИХ-д 65 гишүүнтэй МАН- нь сөрөг хүчнээс сонгогдсон ерөнхийлөгчийн эрхийг хасах байх.
Үүнийн тулд ерөнхийлөгчийн АТГ-ын дарга, Ерөнхий прокурор, Жанжин штабын дарга гэх мэтийн хүчний байгууллагуудын дарга нарыг нэр дэвшүүлэн томилуулдаг байдлыг нь өөрчлөх биз ээ.
Юутай ч одоогоор улс төрийн гол том том ХӨЗРҮҮДИЙГ М.Энхболд гартаа атгаж байгаа нь үнэн аж.
Г.Баян
Сэтгэгдэл (21)