Ардчилсан гэх Ерөнхийлөгчийн халааг авч, АН гэх тугийн дор тангараг өргөж, асар их үнэ цэнээр амжилтад хүрсэн гэх сэтэр зүүж аанай л Ерөнхийлөгч болсон мэт өөрийгөө шөнө нь зүүдлэж, өдөр нь мөрөөдөж яваа нэг эрхэм сөрөг хүчинд бий. Түүний бизнес хэтэрхий том, мөнгө тун чиг хүчтэй. Тэр ганц АПУ-гаар хязгаарлагдахгүй баялагтай. Монголыг атгаж буй 20-оод гэр бүлийн тоонд тодоос тод бичигддэг энэ эрхэм “Бүтээн байгуулагч Г.Батхүүг дэмжигчдийн хуудас” гэх фен хуудастай болоод олон сарыг үдэж байна.
Зүгээр ч үгүй УИХ-ын даргатай барьцаж, “Уяач М.Энхболдоос УИХ-ын дарга М.Энхболд. Уяач Г.Батхүүгээс Ерөнхийлөгч Г.Батхүү” гэсэн гарчигтай постууд оруулж өөрийнхөө амбицийг харуулж яваа түүнийг монголын ард түмэн Ерөнхийлөгчөөрөө сонгох болов уу. М.Энхболд, Н.Энхбаяр нартай АН-аас өрсөлдөх магадлалтай ганц хүн нь гэсэн мэдээлэлд хэдэн хүн итгэх вэ. Архи үйлдвэрлэгч, Ардчилсан улсын Ерөнхийлөгч байж таарах уу.
Монголчууд нэлээд хэдэн жилийн өмнөөс архины хэрэглээгээрээ орос ах нарыгаа гүйцчихсэн улс. Судлаачдын тооцоолсноор нэг монгол хүнд 37 шил архи ногддог, энэ нь дэлхийн хэмжээний хамгийн супер үзүүлэлтүүдийн нэг гэх эмгэнэлтэй дүнг одоогоос таван жилийн өмнө сонсч байв.
Г.Батхүү АН-аас Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшинэ гэх прогноз нь өөрчлөгдөх магадлал өндөр байгаа ч “ноёны бөх”-д зай ч байна, завсар ч байна.
Үйлдвэрлэл хөгжөөгүй, дэд бүтэц тааруу, хөгжингүй орнуудтай харьцуулахад зарим талаараа чулуун зэвсгийн үеийнх шиг Монголд архины үйлдвэрлэл асар дэвшилттэй байгаагийн шалтгаан энэ. Олон улсын уралдаан, тэмцээний хамаг өнгөтэй өөдтэй шагнал, «Гран-при»-г нь хамаад ирдэг нь үүнийг бас нотолно. Гэхдээ энэ бол хар мөр дагуулдаг “харгис” наймаачдын амжилт болохоос архин далайд нь живж, амиа тоглож байгаа ард түмнийх биш. Хөлчүү монголчуудын буянаар хөлгүй их баяжиж байгаа Г.Батхүү тэргүүтэй наймаачдын хийж буй ажил.
Уг нь Г.Батхүү өнгөрсөн хэд хэдэн удаагийн сонгуулиар хэр, хэмжээгээ мэдэрсэн. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр АН-ын “цуваа 6”-гийн нэг байсан ч өөрийн хүсэлтээр нэрээ татсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт хүч үзсэн ч бараадахааргүй “ойчсон”. Гэвч нэг тойргийн хүмүүсийн саналыг аваагүй байж, нийт сонгогчдын саналыг авна гэж улайрах нь улаан мөнгөний шунал уу, улирал нь таарсаных уу. Ямартай ч Г.Батхүү улс төрөөс зай авах хүсэлгүй байна. Гэвч журмын нөхөд нь түүнийг жийсэн үү, дэмжихийг хүссэнгүй юу түүнийг өөрийн хүсэлтээр нэр дэвшигчээс нэрээ татаж магадгүй гэсэн мэдээлэл гарч эхэлжээ.
Тэрбээр уг нь УИХ-ын гишүүн Лу.Болд нартай хамтарч “МоАН санаачилга” гэх фракцитай болсон. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ойрын хүн болсон. Олон нийт П.Цагааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа сайн дураараа өгөхөд “Ерөнхийлөгч хүнээ зүтгүүлж байна” гэж ойлгосон. Гэтэл бодит байдал дээр Ц.Элбэгдорж, П.Цагаан нар таарамж муутай болсон тухай яриа сонсогдох болжээ. Тиймдээ ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Олимпийн найдвар” нь Г.Батхүү болж, Ерөнхийлөгчид зүтгэх нь ч талаар болж магадгүй байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдсэн энэ үед улс төрчдийн ашиг сонирхол нэг зүйл дээр ихэд нэгдэж буй нь ойлгомжтой. Ц.Элбэгдорж Төрийн тэргүүний албанаас буугаад АН-даа эргэж ирнэ. Харин Г.Батхүү АН-аас Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшинэ гэх прогноз нь өөрчлөгдөх магадлал өндөр байгаа ч “ноёны бөх”-д зай ч байна, завсар ч байна. Өндөр сэнтий рүү өнгийсөөр байх биз.
24tsag.mn
Сэтгэгдэл (37)