УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах асуудалд өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Засгийн газар муу ажиллаж байна гээд Т.Аюурсайхан гишүүний бланк дээр 20 орчим гишүүн гарын үсэг зурсан гэж сонссон. Гишүүд гарын үсэг зурах нь тэдний эрх. Бид сонгуульд өрсөлдөж явахдаа Хөгжлийн банкны хулгай луйврын тухай, төмөр замын 250 сая ам.долларын тухай, одоогийн Ерөнхийлөгчийн туслах зөвлөх байгаад гэмт хэрэгт холбогдоод оргон зайлсан хүмүүсийн тухай, мөн энэ хүний 30-40 лиценз болоод оффшор дансны тухай нийгэмд хангалттай ярьсан. Одоо энэ бүхэн яасан бэ. Энэ худал хуурмаг байсан бид л 60 тэрбумын хэрэгтэнгүүд гарцаагүй мөн гэж өөрөө өөрсдийгөө хуулийнхнаас урьдаж илчилсэн пялдагууд болж байгаа нь инээдтэй байгаа биз дээ.
Одоогийн Ерөнхийлөгчийн болоод өмнөх Засгийн газрын үеийн хууль бус үйлдлийн тухай айгаад ч юм уу зулгуйдаад ч юм уу ярьдаггүй юм аа гэхэд албан тушаалын төлөө төрөөрөө бүү оролд гэж хүсмээр байна. Засгийн газрын зарим нэг гишүүнд хариуцлага тооцож болно. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Түрүүчээс нь хариуцлага тооцоод явж байгаа" гэлээ. Ямар ч байсан МАН-ын гишүүд Засгийн газрын гишүүд нь муу ажиллаж байгааг хүлээн зөвшөөрөөд эхэллээ. Харин Засгийн газраа унагаах эсэх нь цаг хугацааны асуудал болоод байна.
Сэтгэгдэл (12)