Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-17
Өдөртөө
-21
Шөнөдөө

Дэлхийн мисст оролцож буй Ц.Энхжинд саналаа өгцгөөе!

2017 оны 11 сарын 14

Монгол Улсын гавьяат тамирчин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа "Сүлд" биеийн тамир спортын хорооны соёл, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Б.Цэвээндашийн Ц.Энхжин Miss World 2017 тэмцээнд  Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байна.

 

 

Мөн тэмцээний "Зорилго бүхий гоо бүсгүй" төрөлд тэрээр хөрсний бохирдол, тэр дундаа гэр хороолол, сумдын сургууль цэцэрлэгийн модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаараа онцлог юм.

 

 Дэлхийн мисс тэмцээнд амжилттай оролцоход тухайн орны мисс олон нийтийн сүлжээ, гар утасны аппликейшн болон вэб сайтаар хамгийн олон санал авсан байх ёстой.

 

 

Гар утас Mobstar аппликейшны санал асуулгад Ц.Энхжин нэгдүгээр байрт орсон байгаа бөгөөд цаашид энэхүү байр сууриа хадгалах шаардлагатай байгаа тул эх орныхоо нэрийг өндөрт өргөн тэмцээнд ажилттай оролцож байгаа Ц.Энхжинг дэмжин дараах зааврын дагуу орж саналаа өгөхийг уриалж байна.

 

1. Та PlayStore эсвэл AppStore луугаа орж Mobstar application-ийг хайн олж утсандаа татаж суулгана.

 

2. Application суулгасны дараа өөрийн Facebook эсвэл Google хаягаар нэвтэрнэ. 

 

3. Нэвтэрсний дараа баруун дээд буланд байрлах “Хайлтын хэсэг”-т Enkhjin Tseveendash гэж латин үсгээр бүтэн бичээд ардаа цэнхэр зөв тэмдэгтэй албан ёсны хаяг руу нэвтэрнэ.

 

4. Хаяг руу нэвтрэн ороод баруун дээд буланд байрлах follow товчийг дарж дагана.

 

5. Та бүх зурган дээр дарж баруунаас зүүн тал руу чирнэ.

 

6. Мөн та зургууд доор миссээ дэмжсэн сэтгэгдэл бичиж үлдээхээ мартуузай.

 

Санал өгөх бол ЭНД дарна уу.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...