Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд зарим нэр төрлийн шатахууны үнийг литр тутамд нь 100-250 төгрөгөөр нэмэгдүүлэх талаар дуугараад байгаа.
Шатахууны үнийг зохицуулах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хувийн хэвшил болон төрийн байр суурийг нэгтгэж тодорхой зөвшилцөлд хүрч чадсан тухай хэвлэлээр гарч байв. Гэвч бодит байдал дээр шатахуун хайсан, шатахуун зарахгүй байна гэх иргэдийн гомдол хөвөрсөөр л байна.
Тэгвэл өнөөдөр ШӨХТГазрын дарга асан Д.Мөнхтөр өнөөдөр шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийх юм байна. Тэрээр өмнө нь энэ асуудлаар байр сууриа олонтаа илэрхийлж байсан.
Хэвлэлийн бага хурал “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд 11.30 цагт болно.
Сэтгэгдэл (1)