зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тамирчдын хувцас ба 311 сая төгрөг

2018-2-05
0
ЖИРГЭХ

БНСУ-ын Пёнчан хотноо Өвлийн XXIII олимпын наадам болно. Энэ сарын 9-нд буюу баасан гарагт нээлтээ хийх уг наадамд Монгол Улсыг төлөөлж дөрвөн тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорих юм байна. Тамирчдыг үдэх гаргах ёслол сайхан болох нь гарцаагүй. Одоогоор тамирчид бэлтгэлээ ханган, тэмцээнд тус тусын амжилтаа ахиулж, эх орныхоо нэрийг гаргана хэмээн байгаа. Тамирчдыг ахлан явах багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллах гэнэ.

Улс орны төлөөлөн дэлхийн олон улсын тамирчидтай хүчээ сорих хүмүүсийн хувцас өнгөтэй өөдтэй байх нь чухал. Тэгвэл өнгөрөгч сарын 30-нд олимпын наадамд оролцох тамирчдын биеийн тамир, бэлтгэлийн хувцсыг гаруулсан. Үнэ өртөгний хувьд тэнгэрт хадсан, өнгө зүс нь олон нийтэд таалагдсангүй. Нийгмийн сүлжээ буюу нүүр ном, твитр хуудсаар бөөн хэрүүл. Царай дарсан, их мөнгө зарлагадсан гээд л маргаж байх. Монголын биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц үүнд хариу илгээсэн байлаа. Иж бүрэн 280 ширхэг хувцсыг 311 саяар хийлгэсэн хэмээн дуулгав. Түүний хэлснээр “Joma” брэндийн пүүз, бэлтгэлийн хувцас, гадуур кросст гүйхдээ өмсдөг зузаан куртик, малгай, бээлий, ороолт, цүнх орж байгаа аж. Нэг хүний иж бүрэн хувцас сая гаруй төгрөгийн өртөгөөр урлагджээ.

За энэ бүхэн тусгайлсан хувцас болохоор ийм хэмжээний өртгөөр боссон юм уу даа. Гэхдээ тав хүрэхгүй тамирчин оролцоно гэчихээд 280 сэт хувцас захиалах нь ямар учир байна. Төсөв хөрөнгө хэцүү байгаа үед бага зардлаар эх орны нэрийг баалуулчихгүй хувцас хийлгэж болоогүй л юм болов уу. Өнгө хийцийн хувьд ёстой хэлэлх ч үг байхгүй гэдгийг сошиалд ярьсаар. Худалдаанд гаргавал тоож харахааргүй загвартай. Дээр нь бараан гэхэд арай. Эсвэл хар бараанаас өөр өнгө сонгох боломжгүй байсан хэрэг үү. Үйлдвэрлэгчид 311 сая төгрөгийн шахаа хийчихэв үү гэсэн бодол ч төрж байгаа. Ер нь ч нэг тийм зийвхий гэдэг дээ. Ямар ч хийморь сүлд, цог золбоо алга. Иш чааваас гэж л харагдах.

Үүнээс ганц зүйл л анхааралд татаж байгаа юм. Дөрвөн тамирчинг даган хэчнээн хүн явах бол. Магадгүй 40-50 эрхэм дагаж, илүү дутуу хавчуурганы гарууд ч зугаалгаар одох биз. Биеийн тамир спортын хорооны даргаас авахуулаад бараг цэвэрлэгч хүртэл хөгжөөн дэмжиж, дасгалжуулахаар мордох нь. Эх сурвалжийн мэдээлснээр ямар нэг тэмцээн уралдаанд байгууллагын санхүү нь хүртэл дагаж явдаг аж. Ямар хэрэгтэй гэж илүү зардал гарган дагуулдаг нь гайхалтай. Магадгүй тамирчдын уралдааныг санхүүгийн аргаар хэмжиж дасгалжуулахаар явдаг байхыг үгүйсгэхгүй.

Дөрвөн тамирчин Пёнчаныг зорих атал 311 сая төгрөгөө хачин загвар муутай хувцас хийлгэж, тэрийгээ 280 тамирчингийн хувцас хийлгэсэн хэмээн зарлах Монголын биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц зөв үйлдэл хэмээн тайлбарлаж байгаа бол харамсалтай л юм. Дөрөвхөн тамирчнаа олны нүдийг бүлтэртэл гоёх хэрэгтэй. Их хэмжээний мөнгөний цаана элдэв хор ч байгааг үгүйсгэх аргагүй. Хувцасны зардал ийм бол очих, ирэх тийз, байрлах, хоол ундны зардал ч талийгаад өгөх биз.

Хоттой хонь руу дайрах өлөн чоно мэтээр төрийн мөнгө рүү улайран орох нь Монголын ихэс дээдэс, хурган дарга нарын зан болж дээ.

Э.Мөнгөнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
“СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
О.Хангай аваргаас шалтгаалах МОГОЙ жилийн бэлгэт давхцал
Хангай дэлхийн дэмээр хөгжсөн нүүдэлчдийн дуу хөгжмөөс...
Төгрөг нуурт баялаг хулгайлагдаж, Ухаа худагт баялаг бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • эмзэглэл (202.21.112.178)
    Оршуулгын ёслолд оролцож байгаа юм шиг л харагдсан
    2018 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (220.240.200.216)
    Загвар хийц хэрэг алга, үнэн зутруу 50-60 он уу ,Хойд Солонгосын баг ч ийм хувцас өмсөхгүй. Хэрэгтэй хэрэггүй Бат-эрдэнэ аварга гэх мэт албаны 30-40 хүмүүсийг яах гэж явуулж мөнгө үрдэг бна, мөнгийг нь төлүүл
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.9.43.184)
    АНУ болон бусад улс шиг зуугаад хүн оролцох юмуу. 10 гаруй хүний хувцас хэдэн зуун сая төгрөг гэхээр хэн үнэмших вэ. Татвар төлөгчдийн мөнгө. Тэндээ тулбал утаа энэ тэр гээд их ядуу учир хамаагүй юм түлж багйаа гэх мэт иймд нөхцөлд хүмүүсээ явуулахгүй байх нь зөв бишүү. Хамаагүй их мөнгө орох юм байна.
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • очир (202.179.31.113)
    энэ яинь татвар төлөгчдийн мөнгийг арай дэндүү идэж барж байгаа юм биш үү
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шал завхарсан баларсан юм болж (43.242.243.36)
    Энэ нээрээ ямар балиар юм вэ ?? хувцас ч гэж царай дарсан юу өмссөн нь мэдэгдэхгүй яах аргагүй хар утаа тоостой уб-с ирснийг дэлхийд баталж харуулах гээд байгаа ч юм шиг хиртэй хиргүй нь мэдэгдэхгүй шал заваан юм болж 4, тавхан тамирчин явахад 300 шахам хувцас оёж яах гэж байгаан??? Ёстой завхрал алдаа дутагдал гэдэг чинь энэ биш үү. Аль ч талаасаа ёстой балай юм болж
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • zochin (66.181.191.139)
    4 tamirchin oroltsoh temtseend 280 huvtsas!!!!!!!!!!
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • irgen (103.57.92.31)
    er n eldev olimpod orhoo bolie gantshan uwliin olimpod orvol amjilt hamaagui unts ashig n albanii humuust uneheer uguujtei um bna dulii humuusiin olimpod 30 hun opoltsohod 60 saya tug ugsun gej duulsan getel 4 hund 311 saya gedeg arai dendej bnaa sain shalguulah heregtei
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Багш (66.181.181.202)
    Хэтэрхий бараан өнгөтэй. Өвлийн олимпийг цагаан олим гэдэг биздээ. Ядаж гадуур хүрэм нь цагаан өнгөтэй байж болоогүй юм байхдаа. Бүгд хар. Өнгөтэй зүстэй юм хийж болох л байсан байхдаа. Тийм их мөнгөөр.
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (27.123.212.133)
    tender zarlalguigeer absan gej duuldsan. sharabjamtsiig shalguukay
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.72.240.5)
    бат -эрдэнэ аварга одоо болимоор юм өөр хүн явуулаач
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Г.Батнасан (183.177.96.130)
    Төрд алба хашихын ашиг тус энэ л байхгүй юу даа. 4 тамирчин үсрээд 10 дагалдагчийн хувцас 311 сая. Нэг хүнийг 77 саяаар хувцаслна. Хөөрхий тамирчины хувцас аягүй бол нэг сая ч хүрэхгүй. Эцсийн үр дүн нь Монгол улс өмнөх олимпоос байраа урагшлуулавчадвал. Аргагүй л баян царайтай,ядуу МОНГОЛ юм даа.
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.91.115.39)
    АТГ өгж шалгуулаач
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • mongol (202.9.44.77)
    Man neg huvcasiig 10 sauar avsan hulai j baina daa.
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.147)
    яасан бараан хувцас вээ
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    54 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    1 цаг 39 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    2 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    2 цаг 37 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    2 цаг 41 мин
  • “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2 цаг 43 мин
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
    3 цаг 2 мин
  • Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо
    3 цаг 14 мин
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
    3 цаг 27 мин
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
    4 цаг 15 мин
  • Д.Амарбаясгалан: Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье
    4 цаг 38 мин
  • Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
    4 цаг 53 мин
  • ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
    5 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
    5 цаг 36 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    5 цаг 40 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
    5 цаг 54 мин
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    18 цаг 46 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    20 цаг 34 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    21 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    22 цаг 2 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК