24tsag.mn энэ удаа хөх Монголын үй олон загасчдаас засаг барьдаг загасчдыг нь онцгойлон тоймлож байна. Монголын хамгийн сайн загасчдыг тоймлоё гэвэл энэ удаагийнхаас арай өөр нэрсийн жагсаалт гарах болно. Өвөл, зун, намрын алинд ч Эг, Дэлгэрмөрөн, Ононгийн хаана ч уурга дэгээ угсран суугаа улс төрчдийг харж болох бөгөөд арай “ланжгаруудыг” нь бид онцоллоо.
“Загасанд явсан өдрүүдийг бурхан амьдралын цаг хугацаанд оруулалгүй хасч тооцдог юм гэнэ билээ” гэж загасчдын сайрхдаг үг бий. Бас тэдний тухай загас сонирхдоггүй хэсэг нь “Мөрийтэй тоглоом, мансуурал, загас гурав л нэг орчихвол гарч чадахгүй айхтар донтуулдаг эд” гэж цуурна. Харин эгэл жирийн загасчдад бол энэ нь туршлага, мэдрэмж, аз гурвын аль аль нь цогцолсон жинхэнэ хобби юм.
24tsag.mn энэ удаа хөх Монголын үй олон загасчдаас засаг барьдаг загасчдыг нь онцгойлон тоймлож байна. Монголын хамгийн сайн загасчдыг тоймлоё гэвэл энэ удаагийнхаас арай өөр нэрсийн жагсаалт гарах болно. Өвөл, зун, намрын алинд ч Эг, Дэлгэрмөрөн, Ононгийн хаана ч уурга дэгээ угсран суугаа улс төрчдийг харж болох бөгөөд арай “ланжгаруудыг” нь бид онцоллоо.
“Ээж минь загас үржүүлдэг ажилтай, харин би хороодог хоббитой” гэж олон жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа С.Баяр дурдаж байв. “Загасны” хэмээх Дулмаа докторын хүү ээжтэйгээ хамт экспедицид явдаг хөвгүүн цагаасаа энэ хоббидоо татагдаж эхэлсэн байдаг.
Хөвсгөл, Ар ба Өвөрхангайгаас авахуулаад баруун хязгаар, Дорнодын Халх гол гээд С.Баярын дэгээ шидээгүй гол Монголд үлдээгүй биз. Монгол гэлтгүй Орос, Америкийн мөрөн голууд, нуур цөөрөм төдийгүй бүр гадаад далайн их усанд тэр загасчилж байжээ. Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа ерөнхийлөгч Н.Багабандийг загасанд уруу татсан гэж түүнийг ярьдаг. Мөн энэ галд талийгаач, сэтгүүлч Ц.Балдорж нэгддэг байжээ. Н.Багабанди урьд нь загасчилдаг байсан эсэхийг бүү мэд, гэхдээ ямартай ч С.Баяртай ойр дөт ажиллаж явахдаа намар, өвөлдөө зүүн тийшээ голдуу нэлээд загасчилдаг болсон нь үнэн юм. Ганц нэг удаагийнх нь загасчлалд туслах, газарчнаар явсан хүмүүс өөрийгөө “Ерөнхийлөгчийн загасчин” шахуу өргөмжилчихсөн үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьж явдаг байжээ.
Сүүлд ослоор энддэг, гавьяат нисгэгч Т.Сугар гуайн жолоодсон нисдэг тэргээр “томчууд” Минжийн хангай, Хонин нуга, Хагийн хар нуур руу олон ч удаа аглаг сайхан газрууд руу нисч очин загасчилж байсан билээ. Т.Сугар агсны нисдэг тэрэгний урд цонхонд тул цохиулдаг хиймэл хулгана нь бэлэн өлгөөтэй явдаг ясны загасчин байж.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ан авд дуртайгаа нэг их нууж хаагаад байдаггүй. Харин сүүлд мөн загасчдын армид нэгдэн орж ирэхдээ бас ч шаггүй нэгэн гэдгээ нотлож эхлээд байгаа тухай албан бус мэдээлэл байна. Монголын цэнгэг усанд загасчлах спортын холбоо гэж байдаг бөгөөд тэргүүн А.Мөнгөнхуяг нь ерөнхийлөгчийг холбоондоо бараг элсүүлж байгаа бололтой. Ерөнхийлөгч ч уулзалт яриан дээр шинэ хоббитойгоо холбоотой үгээр жишээ өлгөн зэмлэсэн тохиолдол гарч буйг бодвол загасанд нэлээн “орж” байгаа янзтай. Өнгөрсөн өвөл АН, МАН хоёр засгийн газар дахь “гэрлэлтээ цуцлуулсны” дараа тэрээр:
-Та нар чинь засагт орж ажилласан хүмүүс шүү, түүнээс биш зүгээр нэг загасанд явсан хүмүүс биш. Загасанд явсан хүн хүртэл хөдөлмөрийнхөө үр дүнг эргэж боддог. Тэгэхээр засагт орж ажиллана гэдэг төрийн чухал үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг гэж хуучин, шинэ сайд нарыг зэмлэж байв.
УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд “Монголын тул” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн. Энэ парламентад тулыг хоббиноосоо ч илүү гарган судалж байгаа хүн бол Н.Энхболд. Түүнийг хүн сайтай, ноён нуруутай эрээс гадна найзуудтайгаа салхинд гарч загасныхаа рекорд, онигооныхоо санг шинэчилдэг гэдэг. “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч А.Авирмэд агсан, хөгжмийн зохиолч Б.Долгион нар бол тэдний галынхан.
-Тул их ховордсон амьтан. Хамгаалах, үржүүлэх, судлах төсөл АНУ, Францын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран дөрвөн жил хэрэгжүулээд дууссан. Дахиад үргэлжлүүлээд явахдаа намайг ахлагчаараа ажиллаач гэсэн юм. Загасыг нэг хэсэг барьдаг байсан бол одоо хамгаалдаг ажилд ороод явж байна гэх үү дээ гэж тэр нэгэн ярилцлагадаа дурджээ.
Ууланд авирах, усанд сэлэх, зураг дарах дуртай ерөнхий сайд Н.Алтанхуяг бас лусын амьтан шоглохоос буцахгүй. Түүний энэ хоббиг УИХ-ын гишүүн асан, намын нөхөр Д.Одхүү нь бас хуваалцдаг. Ер нь Эрдэнэт, Дархан орчмоос сонгогдсон УИХ-ын гишүүд манай улс төрч-загасчид дотроо хамгийн авьяаслагууд нь. Дарханы Д.Хаянхярваа “Метр гаруй урттай тул загас барьж байсаан” гэж улайсан бол УИХ-ын гишүүн, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, сайд асан Х.Наранхүүгийн тухай олон мундаг домог бий. Мань хүн “Эрдэнэт” УБҮ-ийн захирал байдаа Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд, Дэлгэрмөрөний эхэнд нисдэг тэргээр очиж загасчилдаг, отог хүртэл байгуулсан юм.
Сүүлийн үед гэнэт тодорсон Н.Номтойбаяр нарыг хувьдаа загасны отог энэ тэртэй гэдэг ч өөр тулын тухай чимээ л тэр хавиас илүү сонсогдох юм даа. Засаг барихын завсарт загас барих хоббитой улс төрчдийн зуршил болсон дуршлыг дурандахад ийм байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг.
Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг.

24tsag.mn
Сэтгэгдэл (16)