Ц.Мянганбаярыг “Охидын магнат” гэхэд хэлсдэхгүй. Түүний амрагийн явдлууд олон жил Монголын шар хэвлэлүүдийг бичих зүйлтэй болгож байгаа. Тэрч байтгуай түүний өвөрт орсон бүсгүйчүүд “Гоёл наадам”-ын “Топ” болдог гэдгийг Э.Одгэрэл зарлаж дуулиан тарьж байсан билээ. Түүний олонд зарлагдсан дөрвөн эхнэрээс нь нэр холбогдсон бүсгүйчүүдийг нь хүмүүс илүү мэддэг билээ.
Түүний олонд зарлагдсан дөрвөн эхнэрийн анхных нь буюу ууган гэргий нь Б.Болор хэмээх бүсгүй буй. Хойно сургууль дүүргэсэн, насаараа боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш мэргэжилтэй Б.Болор хатагтай МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг эгэл даруу бүсгүй гэнэ лээ. Гитар тоглож, дуулах дуртай урлагийн өндөр мэдрэмжтэй, авьяаслаг энэ хатагтай алтны магнатад хоёр хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд ноён Ц.Мянганбаяр ч анхны гэргий, ууган хүүхдүүдээ эцгийн ёсоор харж хандан тусалдаг байна. Бүр мөнгөний ханш хатуу байх үед анхны гэргийгээсээ салахдаа тэрээр 100 сая төгрөг өгч эрийн нүнжиг зааж байсныг ойр дотныхон нь ярьцгаадаг. Хатагтай Б.Болорын тухайд олон жил ганц бие явсны эцэст хоёр дахь амьдралаа зохиож, төлөв төвшин нэгэнтэй гэр бүл болсон аж.
Харин удаах гэргий Х.Азжаргал нь нэрт сэтгүүлч, зохиолч С.Хатанбаатар агсаны ганц охин. Х.Азжаргал бүсгүй алтны магнаттай суугаад нэг охин төрүүлсэн бөгөөд Төгсжаргал хэмээх нэр өгсөн нь өдгөө том охин болсон. Хэдийгээр удаах эхнэр Х.Азжаргал сэтгүүлч мэргэжилтэй ч хагас сая долларын үнэтэй элитүүдийн цэцэрлэг ажиллуулдаг бизнес сэтгэлгээтэй хатагтай гэнэ лээ.
Үлдсэн хоёр гэргийг нь хүн бүр мэднэ. Ялангуяа топ модель Пүрэвсүрэнг. Ц.Мянганбаяраас салсаныхаа дараагаар “Xanadu Mines” нэртэй уул уурхайн компаниын захирал Ганбаяр гэх 40 эргэм насны залуутай ханилсан. Охиныхоо эцгээс өрх тусгаарлаж, эрх чөлөөтэйгөөр амьдрах болсноосоо хойш амрагийн явдалд тун од муутай байгаа топ модель сүүлийн үед шинэ амрагаараа халамжлуулахын зэрэгцээ кино урлагт хөл тавих болсон.
“Алтны магнат” эр Д.Пүрэвсүрэнгээс салаад Д.Ариунцэцэг хэмээх мисс бүсгүйтэй гэрлэсэн. Тэд удалгүй охинтой болсон бөгөөд Хайрмаа гэдэг нэг өгсөн гэдэг.
Энэ мэтээр Ц.Мянганбаярын нэр холбогдсон бүсгүйчүүдийн цуваа цааш үргэлжилнэ. Ил байгаа, эхнэрээ гээд зарласан нь энэ дөрвөн хатагтай болохоос биш... Жүжигчин, загвар өмсөгч Б.Гэрэлчулуун, загвар өмсөгч О.Пүрэвдулам, “3 охин”-ы Анхмаа, Агиймаа, "Топ модель" Г.Алимаа гээд алтны магнаттай нэр ус холбогдож явсан залуу охидын нэрс уртаас урт жагсаалт үүсгэх буюу.
Хамгийн сүүлд түүнийг Дарханы уугуул Ц.Намуунцэцэг хэмээх загвар өмсөгч охинтой нэр холбогдсон хэмээн хэвлэлээр шуугиж байна. Цаашлаад нялх амрагтаа “infiniti fx35” маркийн машин, Зайсанд хоёр өрөө байр авч өгч бэлгэлсэн гэх мэдээлэл ч байгаа юм.
Ер нь байсхийгээд л Ц.Мянганбаярыг олон сая төгрөгөөр охид зугаацуулдаг цаашлаад ар гэрт нь хүртэл тусалдаг гэсэн яриа гардаг. Сэтгүүлч Ц.Мянганбаяраас олон бүсгүйтэй нэр холбогддог талаар нь асуухад “Би улс орон болоод хувь хүнийг хэзээ ч хохироож байгаагүй” гэж хариулж байсан удаатай. 2012 оны хавар татварын газрын мэдээлснээр Ц.Мянганбаярын “Монгол газар” компани улсад 2264682.6 өртэй гарчээ. Түүнийг олон саяар загварын охид зугаацуулж явахаар улсад төлөх ёстой өрөө төлөх хэрэгтэй гэж шүүмжлэх нэгэн ч байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (19)