зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир, Э.Мөнх-Очир хоёрын үйлдэл олон нийтийн анхаарлыг татаж байна

2013-6-13
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн УИХ-д гурван Очир нэртэй гишүүн байсан. Тухайн үед "Мал-Очир", "Нударга-Очир", "Хулхи-Очир" хэмээн сэм ярилцдаг байсныг олон нийт мэднэ.
  балдан мөнх-очир Өнгөрсөн УИХ-д гурван Очир нэртэй гишүүн байсан. Тухайн үед "Мал-Очир", "Нударга-Очир", "Хулхи-Очир" хэмээн сэм ярилцдаг байсныг олон нийт мэднэ. Учир нь мал ярьдаг Д.Балдан-Очирыг "Мал-Очир", зодоон хийсэн хэрэгт холбогдоод авсан Э.Мөнх-Очирыг "Нударга-Очир", Лүнгийн замыг тавих гэж манан татуулсан Д.Дамба-Очирыг "Хулхи-Очир" хэмээн нэрийдсэн хэрэг. Зарим нэг хүмүүс энэ яриаг Д.Балдан-Очир Завханд өөрийгөө сурталчилахын тулд олсон нарийн арга хэмээн ярих юм билээ. Тэрээр завханчуудтайгаа уулзахдаа “Намайг малчдыг өмөөрч мал ярьдаг болохоор "Мал-Очир" л гэдэг юм. Гэхдээ би үүнд гомддоггүй ээ” гээд л яриагаа эхэлдэг гэсэн. 

   Эдгээр гурван Очирын хоёр нь өнөөдөр МАН-ынхаа эсрэг хөдөлж эхэллээ. Юуны өмнө УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир өөрийн намаас нэр дэвшигчийг биш өрсөлдөгчийг нь дэмжиж ярьсан удаатай. Энэ нь МАН-ынхны эгдүүг ихээхэн хүргэсэн байна. Уг нь тэрээр нэгэн цагт Б.Бат-Эрдэнэ аваргатай үй зайгүй найз болж явсан. Тэр ч бүү хэл намынхаа даргыг огцруулах гээд Б.Бат-Эрдэнэтэй дөрөө харшуулж гүйснийг олон нийт мартаагүй. Гэтэл одоо найзынхаа эсрэг галт тэргэнд суучихжээ. Н.Багабандийн улс төрд оруулж ирсэн Д.Балдан-Очир намаасаа нүүр буруулах нэг том шалтгаантайгаа нуухгүй зарлаж яваа. Тэр нь "өнгөрсөн сонгуулиар манай намынхан миний эсрэг ажилласан" гэсэн шалихгүй гомдол юм. Намынхан ч гэж дээ тэрээр өнгөрсөн дөрвөн жилд орон нутгаа төлөөлж УИХ-д ажиллахдаа Завхан аймгийнхаа намын хороог огтхон ч харж үзээгүй гэдэг. Тэр ч бүү хэл "би та нарын дэмжлэгээр биш ард түмний саналаар гишүүн болсон" гэж аархсан сураг байдаг. Үүнд нь гомдсон орон нутгийнхан 2012 оны сонгуулиар Д.Оюунхоролын талд ажиллачихсан хэрэг. “Баяраа өөрөө уначихсан юм билээ” гэдэг шиг Д.Балдан-Очир өөрөөсөө л болсон хэрэг.

   Яг үнэндээ бол МАН-ынхан Ш.Сайхансамбууг жийж Д.Балдан-Очирыг дэмжсэн байдаг. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Завханы хоёр мандатын төлөө Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу, Д.Балдан-Очир гурав өрсөлджээ. Бага хурлаас Ш.Сайхансамбууг унагаж байж Д.Балдан-Очирыг нэр дэвшүүлсэн юм. Ийм байхад Д.Балдан-Очир намдаа гомдлоо гэх мэт улс төрч хүнээс гарамгүй юм ярьж явах уг нь зохимжгүй л дээ. Уг нь түүний оронд Ш.Сайхансамбуу тийм шийд гаргасан бол ойлгож болох байлаа. Саяханаас Д.Балдан-Очир ордноор эргэлдэж бие даагч гишүүдтэй уулзаж Н.Энхбаярын хүмүүстэй шадарлах болсон сураг гарлаа. 

   МАН-ынханы анхаарлыг татсан хоёр дахь хүн бол Э.Мөнх-Очир. Тэрээр намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг үгүйсгэсэн яриа өгч ихээхэн дуулиан дэгдээсэн. Түүний энэ үйлдлийг нам нь таашаасангүй. Мэдээж ямар ч улс төрийн нам ийм эгзэгтэй ээдрээтэй үед нэр дэвшигчийнхээ эсрэг байр суурь илэрхийлж байгаа гишүүдээ гар өргөн дэмжихгүй нь ойлгомжтой. Э.Мөнх-Очирын нэр дэвшигчдээ таагүй хандах болсон хоёр шалтгаан байгаа гэсэн. Нэгд, МАН-ын нэр дэвшигч Булган нутгийнханы тухай дурсахдаа аавынх нь тухай яриагүйд. Хоёрт Самбо бөхийн холбоог дэмжээгүй явж ирсэнд аж. Иймэрхүү зүйлээс болоод намынхаа нэр дэвшигчийг голж шилж яваа залуугийн үйлдэл олон нийтэд нэг л бууж өгөхгүй байна.

   Харин саяхан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг сэм хөндөөд орхижээ. МАН-ын зарим гишүүд эдгээр эрхэмүүдийн асуудлыг нухацтай авч хэлэлцэж хөөх хэрэгтэй гэсэн саналыг ч гаргаж. Харин олонхи нь асуудлыг нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй хэмээн дүгнэжээ. Ингээд уг асуудлыг одоо биш удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэлэлцэнэ хэмээн хойшлуулсан сураг гарлаа.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Эрдмин”, “Ачит Ихт”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Н.Номинчимэг: Дөрвөн нэр дэвшигчийг дөрвүүлэнг нь сонгох ёстой гэсэн үг биш
СОНСГОЛ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд дөрвөн хүн нэр дэвшиж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (182.160.9.191)
    harh ochiruud
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • зочин (202.179.11.42)
    мөнхочироо чи "Энэбиш сан"-ийн хөрөнгийг хаанаас босгоод шал тэнэг төлөөний хүмүүсийг орон нутагт тавьчаа вэ. харин залуусыг дэмжиж оюутны тэтгэлэгт хамруулсанд чинь баярлаж, хөндлөнгөөс дүгнэж суудаг. харин МАН намын журмын нөхөд чинь орон нутагт чиний нэр хүндийг гутааж, чиний эсрэг ажилдгийг чи мэдэхгүй л дээ. танай намынханд ёстой ноён урваач нохой шарваач гэдэг зүйр үг сайн таарна. чи нийгэмд чиглэсэн сайн үйл хийхийн тулд байсан бол танай хамтрагчид чамайг харахаараа долигноод мөнгө төгрөг салгасан бол эргэж хараад л муу хэлдэг найзуудаар хүрээлэгдсэнээ сайн санаж яваарай. Ухаарах цаг болсон юм биш үү. инээсэн бүхэн нөхөр биш уурласан бүхэн дайсан биш гэж зөвөлье.андаа
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • зочин (202.179.11.42)
    мөнхочироо ухаантай байна. заавал улс төржөөд яах юм бэ. намын чинь нөхдүүд хөөх гээд байгаа бол гуйгаад хэрэггүй шүү. үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ардчилсан намд элсчих. чамайг хэзээч урвагч гэхгүй. шудрагаар амьдраад үнэн үгээ хэлэх эрхтэй болно. харин худлаа ярьж, хулгай хийж болохгүй шүү. оке
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.18.210)
    Baldangiin balag duusahgvi l dee . Ene nobsh olon hvnd ai bnoo
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.20.241)
    Munh - Ochir Bayanzurhiin darga baihdaa yu hiisii.Baahan gazar huuli busaar taraasan gedeg yum bn lee
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.17.18)
    Урвагчдад монголчууд дургүй. Эзнээ барьж өгсөн хүнийг их хаан маань шууд л чад хийлгэдэг байсан гэдгийг санаарай.
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.17.18)
    Мал-Очир биш Ухна-Балдан-Очир юм шүү дээ. Хэдэн ухна тараасны буянд дептаат болсон хүн л дээ хө.
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.194.114.4)
    Baagi avarga maani olon udaa olimpod only mongol ulsinhaa torin dalbaag barij jagsah uuregtei yavsan yum bolov uu?ter judo bohoor oligtoi amjilt gargaagui muu tamirchin!avarga seruun zuudlehee bolyo!
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.47.132)
    Энэ очируудад мөнгө байхгүй юм байхдаа.Байсан бол аврага ,аврага гээд л гүйж байхсан.
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • AAA (202.126.89.160)
    Энэбиш тийм ч ариун цагаан хүн байгаагүй ээ. Аварга харин дандаа л ярьж хүндэлж явдаг юм. Тэгээд ч түрүү бөхөд засаг 3 өрөө байр өгснийг заавал даргатай нь холбох хэрэггүй. Мөнх-Очир угаасаа төлөвшөхгүй хүн юм. Тэгээд тэр Ганчимэг гээд нэг ангагар авгай ч бас юу чив дээ. Мөнгө олдог арга нь юм даа.
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.55.180.154)
    Мөнхочир үнэнийг л хэлсэн. МАН ынхан үхсэндээ боож үхэх гээд яваа юм ер нь. Энэбиш дарга бол мундаг дарга байлаа. Би Улаанбаатарын унаган иргэн. Энэбиш дарга олон жил Улаанбаатар хотыг амжилттай удирдаж байсан хүн. Энэ хүнийг хотын дарга байхад 80 аад оны сүүл гэхэлд Улаанбаатар жинхэнэ орчин үеийн хот болсон. Энэбиш дарга хэзээ ч нам энэ тэрээ гэж талцдаггүй байсан хүн. МАХН ялсан 90 ээд онд АН ын Наранцарал, Ганхуяг хоёрыг хотын дэд даргаар ажиллуулж байсан жинхэнэ МУЖИК эр хүн. Гэтэл энэ Батэрдэнэ үнэн хүний мөс муутай хөгийн амьтан. Яахав дээ ороод настай хүнтэй гар зөрүүлэхэд арчаагүй *****.
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (217.212.231.1)
    Мөнх-Очир дөнгөж саяхан л Бат-Эрдэнэ аваргатай гар бариад амжилт хүсээд явж байсан шдээ. Ингэж худлаа ярихаа болиоч сэтгүүлчидээ. Энэбиш агсан надад байр өгсөн маш их билэгшээж явдаг гээд ярьсан л байна лээ шдээ аварга. Тэгж жудаггүй загнахгүй ээ аварга.
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Zochin (103.11.192.34)
    oorsdiigoo yu gj bodchihson yum be ta nar. Harin ch ta nar yavbal MAH jinhene tseverlegdeh bh. Ulaaniig harj urval shariig harj sharvahaa bolih heregtei shuu
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.47.132)
    Munkh-Ochir unen l yum yarisanshdee.Bat-Erdeniig nuguu muulaad baidag Nyamdorjtoi haritsuulaad boddoo..Tenger gazar shig yalgaatai shu.Yun erunhiilugchid devshuulehve..NAN-iinhanii ard tumnii buhud hairtai hundeldeg setgeliig l ashiglah gesen sanaa.
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • хандаа (203.194.114.5)
    Энэ нэг тэнэг гэмээр нөхдззд байх юм, өөрийгөө хэнээс ч айхгүй ил тод хэлдэг, шударга гээд итгэчихсэн, нэг их сүрхий улсууд болох гэж хөгийн байдал гаргах юм аа, иймэрхүү нөхөд ард түмэндээ ч дэмжлэггүй, намдаа ч дэмжлэггүй болохоороо л ингэж явдаг байх даа, зайлуул, ямар юмных нь улс тарч байхав
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.23.244)
    МАЛОЧИРЫГ БОЛ ОЙЛГОЖ БАЙНА АА ЖААХАН СУМТАЙ НӨХӨР ДӨӨ. ЮУ Ч ЯРЬЖ МУЛТАРЧ МАГАД. УИХ ГИШҮҮН БОЛСОН ГЭХЭЭР ГАЙХААД БАЙДАГ ЮМ. 10ЖИЛД 1 ХООСОН ХЭНХЭГ ХӨДӨӨНИЙ ТОЛГОЙ Л БАЙСАН. МӨНХОЧИР ЗӨВ Ш ДЭЭ. САЙХАН ЭЦГИЙГ ХҮНДЛЭЭГҮЙ БАТЭРДЭНИЙН ТУХАЙ ЯРИХ НЬ ЗӨВ Ш ДЭЭ. НАМЫН ГИШҮҮН ГЭЭД ДУУГҮЙ БАЙХ ЮМ УУ? ЭНЭБИШ ДАРГА БАТЭРДЭНИЙГ МАШ ИХ ДЭМЖДЭГ БАЙСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ ЖУДАГ ХҮН МУУТАЙ ЭНЭ НӨХӨР ОЛИГГҮЙ Л НӨХӨР ДӨӨ. 3-4 ОЛИМПИД ЖҮДОГООР ОРЖ БАЙЛАА 1 ЯЛЖ ҮЗСЭН ҮҮ?
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • san***** (202.21.115.170)
    man iim gulugnuudee ugui hiih heregtei,gazar zardag hov yarisan gulugnuudiig jiih heregtei
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • hfhdhdh (202.70.36.146)
    MAN.iig ugui hiih yostoi hotsrogdson setgehui MGL.d gereggui
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    Намдаа гомдогсод тэр чигээрээ урваад л яваад байвал хаа очих бол... Таарсан ч Очирууд бол доо...
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    Зовсон цагт нөхрийн чанар танигдана гэж үнэн үг юм даа. Ашигтай талдаа ажиллаж байгаа юм байлгүй дээ, Очирууд.
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Egchmed (122.201.18.33)
    oilgomjtoi shuu de.Э.Мөнх-Очир l gehed Bayn Mongol horoolliin gazriig damalsan zereg luivraasaa aij baigaa
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Ermeg (122.201.18.153)
    odoo ueiin Dulzen gedg chin" ene de
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (39.7.44.6)
    Муухай ***** вэ
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • ff (122.201.18.2)
    zailuul daa Elbegdorjid doligonoh shaltag bgaan bga biz oilgoh heregtei.
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    Ontgots jiwehed harh hamgiin tvrvvnd zugtdag gej ymar vnen vg we
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin (203.91.112.12)
    Муу хөгийн гаруудыг намаасаа хөө хөө Ийм муусайн арвингуудаар нам дутахгүй
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.18.140)
    олигархийн намд мөнгөгүй хүмүүс багтахгүй, эртхэн зайл
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.6.29)
    онгоц живэхэд хархнууд хамгийн түрүүнд зугтдаг. харх очирууд
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эрдмин”, “Ачит Ихт”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    4 цаг 51 мин
  • Нийслэлийн Чингэлтэй дэд төв, 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шинэчлэх ажил эхэллээ
    4 цаг 56 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 44 мин
  • Хэмнэсэн цагаараа...
    6 цаг 0 мин
  • Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна
    6 цаг 36 мин
  • Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа
    7 цаг 3 мин
  • Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа
    8 цаг 51 мин
  • Фото сурвалжилга: Шинэ жилийн баярыг угтан Улсын Хүүхэд Залуучуудын театрын гадна талбайд мөсөн хотхон барьж байна
    9 цаг 15 мин
  • Н.Номинчимэг: Дөрвөн нэр дэвшигчийг дөрвүүлэнг нь сонгох ёстой гэсэн үг биш
    10 цаг 12 мин
  • СОНСГОЛ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд дөрвөн хүн нэр дэвшиж байна
    10 цаг 53 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд “Крисмасс маркет” өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллаж байна
    10 цаг 56 мин
  • Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
    11 цаг 13 мин
  • Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
    11 цаг 43 мин
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
    12 цаг 6 мин
  • Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томилно
    12 цаг 16 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13719 болжээ
    12 цаг 37 мин
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
    12 цаг 57 мин
  • ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ТӨЛБӨРИЙН КАРТЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН PCI DSS СТАНДАРТЫГ 9 ДЭХ ЖИЛДЭЭ БҮРЭН ХАНГАЛАА
    13 цаг 3 мин
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
    13 цаг 8 мин
  • Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа
    13 цаг 15 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа
24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК