
Засгийн газрын өнөөдрийн хурлаар орох нэгэн томилгоо нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн томилгоо. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Түүний оронд М.Баярмагнайг төрийн нарийн бичгийн даргаар томилох гэж байна. М.Баярмагнайн хувьд өмнө нь дэд сайдаар ажиллаж байсан, Хөгжлийн банкны хэргээр шүүгдэж байсан, УИХ-ын өнгөрсөн сонгуулиар хангайн бүсэд нэр дэвшсэн одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан юм.




















































