Их Британийн баруун хэсгийн арал Уэльсийн далайн эргээс нэгэн сонин амьтан олджээ. “Tenby South Beach”-ийн эрэг дээр энэ сонин амьтан үхсэн байхыг Петер Байли гэх иргэн анх олж харсан байна.
27 настай Байли нохойгоо далайн эргээр салхилуулах үед нохой нь үхсэн амьтныг тойрон хуцаж эхэлсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдэд хачин нээлтийнхээ зургийг явуулсан тэрээр “Би тэр амьтныг эхлээд морь байна гэж бодсон. Гэтэл гахай шиг биетэй, бас баавгай шиг сарвуутай байсан” хэмээн ярьжээ.
Сонин биет амьтныг 2008 онд Нью-Йорк хотын Хамптоноос олдсон үсгүй мангасын төрөл байж болох юм гэж үзэж байна. Тухайн үед Хамптоны баячууд далайд зугаалахаас татгалзах болсон билээ.
Харин зарим судлаачид усанд үхэж, хэтэрхий удаан хугацаанд усанд байсны улмаас жирийн нохойн бие эрхтэн ургаж ийм болсон хэмээн тайлбарлаж байна.

Б.Билэгт
Сэтгэгдэл (11)