Жинхэнэ эзэгтэй хүний хобби гэвэл яахын аргагүй аяга, таваг, халбага сэрээг нэрийдэх биз ээ. Тэгвэл энэ удаагийнхаа хобби булангаар дуучин Ж.Алтанцэцэг, Б.Эрдэнэцэцэг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, жүжигчин У.Уранчимэг нарыг цуглуулгаас дэлгэж байна.
Ж.Алтанцэцэг: Надад Африк тивийн л таваг байхгүй
Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг таваг, зоос цуглуулах. Гэхдээ ойрын үед цаг зав муутайгаас цуглуулгаа аривжуулж амжихгүй байгаа гэсэн. Мөн тэрбээр зөвхөн таваг гэлтгүй аяга цуглуулдаг. Монголчууд дээшээ харсан сав гэж бэлгэддэг учир. Цуглуулгуудынхаа ихэнхийг гадагшаа явахдаа авсан. Очсон газар бүрээсээ дурсгал болгож, зоос юм уу таваг авдаг аж. Үндэстэн бүхний онцлогийг агуулсан байвал бүр сонирхолтой нь ойлгомжтой. Мэдээж дэлгүүрийн лангуун дээр байнга байдаг энгийн таваг авахыг хүсдэггүй. Тиймээс түүний цуглуулсан таваг бүр өөрийн гэсэн онцлогтой. Түүнд одоогоор Африк тивийн таваг л байхгүйЖ.Алтанцэцэг гавьяатын найзууд ч тэмдэглэлт баяр ёслолын үед цуглуулганд нь “хачир” нэмдэг гэсэн шүү.
Зоос цуглуулдаг гэснээс зарим нэг эмэгтэйчүүд бас зоосны цуглуулгатай байх юм аа. Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг саяхан өөрийн нууц хоббигоо бидэнд дэлгэсэн юм. Энэ бол зоос цуглуулах хобби. Тэрбээр аль эртнээс л очсон улс бүрээсээ зоосыг цуглуулдаг болсон аж. Гагцхүү зоос их хүнд байдаг учир тэр нь их хэцүү байдгийг ч тэрээр нуугаагүй юм. Мэдээж эмэгтэй хүн болохоор гэртээ төрөл бүрийн чамин хийцтэй, аяга, таваг, халбага савыг ч цуглуулдаг.
Н.Удвал: Английн хатан хааны зурагтай, могойн дүрст халбагатай
Эрүүл мэндийн сайд Н.Удвал халбага цуглуулдаг бөгөөд өдгөө 200 орчим халбагатай болсон байна.
Анхны халбагаа Оксфордын их сургуулийн бэлэг дурсгалын дэлгүүрээс авч байжээ. Түүнээс хойш очсон газар болгоноосоо халбага авсаар байгаад ийнхүү томоохон цуглуулгаа бий болж чадсан байна.
Тэрбээр халбагыг аливаа улс орны түүх соёлыг үзүүлэх хэрэгсэл, бас дандаа хоол унд тасрахгүй байхыг бэлэгдэл гэдэг утгаар нь бэлэгшээн цуглуулдаг аж. Түүний цуглуулганд төрөл бүрийн материалаар хийсэн янз бүрийн халбага байдгаас Английн хатан хааны зурагтай, могойн дүрст халбага нь олны анхаарлыг татдаг гэнэ.
Бас л ижил төрлийн хоббитнууд зэрэгцэж сууна. Л.Эрдэнэчимэг ч аяга, халбаганы
хоббитой нэгэн. Тэрбээр ажлаар болон аялаж очсон улс бүрээсээ аяга, халбагыг
авчирдаг. Тэгэхдээ дэлхийн хамгийн том кофешоп болох Старбаксын кофены
аягыг, кофений халбагатай цуглуулдаг аж. Кофены аяга, халбага нь улс бүрийн онцлогт нь тохируулсан
зурагтай байдаг. Тэгэхээр Л.Эрдэнэчимэг гишүүнийг хэр олон улсад очсоныг
нь түүний цуглуулсан аяга, халбаганаас харж болох нь.
У.Уранчимэг: Баг цуглуулдаг байсан ч аяганы хоббигоо бүр их дэлгэрүүлэх болсон
Урлагийн хүмүүс хаа сайгүй л аялж явдаг. Тэгвэл УДЭТ-ын жүжигчин Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг У.Уранчимэгийн чөлөөт цагаараа хамгийн хийх дуртай зүйл нь аялах юм. Тэрээр аялах бүртээ аяга худалдаж авдаг хоббигоо саяхан дэлгэсэн юм. Түүний гэр бүлийн хүн нь аяганы хоббитой аж. Өдгөө дурсгал болгож авсан аяганууд нь нэг ханын шүүгээ дүүрсэн байдаг гэж байна шүү. Харин чамин хоббиных нь өртгийн хувьд хааяа сонирхолдоо хөтлөгдөөд өндөр үнээр аяга авдаг бол заримдаа санаандгүй өвөрмөц хөөрхөн хямдхан аяга авчихдаг байна. Гэхдээ бүхий л аяганууд нь тухайн улс орныхоо зан заншил, уламжлалыг шингээсэн, өвөрмөц байдаг. Хамгийн сүүлд л гэхэд цагаан сарын өмнө гэр бүлээрээ Кубад амарсан байна. Тэр үед Кубын далайн эрэг дээрээс хоёр аяга авсанаас нэг модон аяга нь хагарчихсан аж. Хэдий харамсалтай ч шаазан аяга нь дурсгал болгон үлджээ.Монголчууд дээшээ харсан сав гэж аягыг бэлэгшээдэг. Тэгвэл У.Уранчимэг жүжигчин маань их л бэлэгшээлтэй зүйл цуглуулах хоббитой юм байна. Сонирхуулахад, жүжигчин Урнаа өмнө нь Театрын бэлгэ тэмдэг болох баг цуглуулдаг байж. Харин сүүлийн хоёр жил энэ цуглуулгаа нэмээгүй аж.

Сэтгэгдэл (10)