зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батсайхан: Хуучин “Хадгаламж” банкны харилцагчдад ямар ч өөрчлөлт гарахгүй

2013-7-23
0
ЖИРГЭХ
Монголбанкнаас  "Хадгаламж банк"-ийг "Төрийн банк"-нд нэгтгэх шийдвэрийг гаргасан билээ. “Хадгаламж банк” нь Монгол Улсын бүх аймаг, суманд 509 салбар нэгжтэй, 1.7 сая хэрэглэгч, харилцагчтай томоохон банкинд  тооцогддог.

    ohintoi Монголбанкнаас  "Хадгаламж банк"-ийг "Төрийн банк"-нд нэгтгэх шийдвэрийг гаргасан билээ. “Хадгаламж банк” нь Монгол Улсын бүх аймаг, суманд 509 салбар нэгжтэй, 1.7 сая хэрэглэгч, харилцагчтай томоохон банкинд  тооцогддог.  Тус банкийг ийнхүү шилжүүлснээр цаашдын үйл ажиллагаа, харилцагчдын хадгаламж, тэтгэвэр тэтгэмж олголтод өөрчлөлт гарах эсэхийг хэрэглэгчид тодруулахыг хүсч байгаа юм. Иймд энэ бүх асуултад хариулт авахаар Төрийн банкны гүйцэтгэх захирал Даймаагийн Батсайхантай уулзаж ярилцлаа.

- “Хадгаламж” банкийг “Төрийн банк” руу шилжүүлэн нэгтгэх өөрчлөлтийг яагаад хийх болов? Цаашид “Төрийн банк” энэ бүхнийг хариуцаж ажилласнаар ямар давуу тал гарах вэ?

- Монгол банк 2011 оноос хойш “Хадгаламж” банкинд холбогдох бүх арга хэмжээг аваад хамгийн сүүлийн арга болгон дөрвөн хувилбар гаргаж ирсэн. Эдгээрийн нэг нь “Төрийн банк” руу шилжүүлэх хувилбар юм гэж гаргаад Монгол банкны зүгээс санал ирүүлсэн. Төрийн банкны хувь нийлүүлэгч нь Сангийн яам байдаг. Энэ саналыг Сангийн сайдын түвшинд авч үзээд тодорхой тооцоо судалгаа хийж үзсэнээр одоогийн “Хадгаламж” банкны актив, пассив, салбар нэгж, ажиллагсадыг “Төрийн банк”-нд шилжүүлээд аваад явахад харьцангуй эрсдэл багатайгаар асуудлыг шийдэх хамгийн сайн гарц нь байна гэж шийдвэрлэсэн. Тиймээс “Төрийн банк” энэ саналыг хүлээн авсан. Яагаад гэвэл “Төрийн банк” нь Монгол банкны зүгээс гаргасан бүх зохистой харилцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн гурван жилийн турш тасралтгүй хангаж ажиллаж байгаа. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний хувьд бусад арилжааны банкууд дотроос нилээн өндөр зэрэглэлийн үзүүлэлтэй явж байгаа. Жишээлбэл, зургадугаар сарын 30-ны байдлаар Монгол банкнаас тавьж байгаа шалгуураар өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувьтай байх ёстой гэсэн. Тэгвэл Төрийн банк энэ үзүүлэлтийг 22 хувиар хангаж яваа. Тийм учраас өөрийн хөрөнгийн дутагдалд орсон  байгаа “Хадгаламж” банкийг “Төрийн банк” руу шилжүүлэх нь хамгийн сайн хувилбар гэж үзсэн. Бид энэ банкийг шилжүүлж аваад 12 хувийг хангахын тулд 40 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ байгаа. 22 хувьтай байсан үзүүлэлтээ муутгахгүй гэвэл 100 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ бий. Энэ хоёр тооноос харахад “Төрийн банк” руу шилжүүлэх нь хамгийн оновчтой шийдвэр. Энэ бүхний цаана 1.7 сая харилцагчын эрх ашгийг хамгаалах асуудал үлдэж байгаа тул тэдний бүх хадгаламж “Төрийн банк” руу шилжинэ. Ингэж шилжихдээ хадгаламж эзэмшигчдэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Өөрөөр хэлбэл гэрээ автоматаар шилжинэ. Хүүнд ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Илүү баталгаатай болж байгаа гэж ойлгож болно. Цаана нь зээлийг хоёр ангилж байгаа. Нэгд, муу актив буюу муу зээл. Энэ нь “Хадгаламж” банкны хувь нийлүүлэгч болох Ш.Батхүүгийн “Жаст групп”-тэй холбоотой 162 тэрбум төгрөгийн зээл. Уг зээл нь Монгол банкны эрх хүлээн авагч дээр үлдэх юм. Ингэж үлдсэнээрээ хууль хяналтын байгууллагад хандан нэхэмжлэх эрх нь Монголбанкны эрх хүлээн авагчид үүсч, ном журмаараа зээлийг барагдуулах ажлыг зохион байгуулна. Хоёрт, хэвийн зээл буюу 500 орчим тэрбум төгрөгний зээл байгаа. Энэ зээлдэгчдийн хувьд “Төрийн банк”-нд зээлийн баримт нь автоматаар шилжиж, ямар нэгэн хүндрэл гарахгүй. Хуучин “Хадгаламж” банкнаас зээл авсан харилцагч байсан бол одоо “Төрийн банк”-ны харилцагч болох өөрчлөлт л байх юм. Энэ үйлдлүүдийн үр дүнд харилцагчид ямар нэгэн байдлаар хохирохгүй.

-Харилцагчдад эрсдэл ирэхгүй гэдэг баталгааг хэрхэн гаргаж байгаа вэ?

-Монголбанкны зүгээс “Хадгаламж” банкны өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийгээд ер нь цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжгүй болчихлоо. “Төрийн банк”-нд шилжүүлж нэгтгэн, эрсдлээс хамгаалья гэж үзсэн. Ингэж нэгтгэснээрээ харилцагчийн эрх ашиг ямар байдлаар хамгаалагдаж байгааг тодорхойлох хэд хэдэн үзүүлэлт байна. Нэгдүгээрт, хуучин байсан “Төрийн банк” маань төлбөрийн чадвар маш сайн. Ийм банкин дээр нөгөө банкийг нэгтгээд оруулаад ирэхэд төлбөрийн чадвар маш сайн болно. Хоёрдугаарт, төрийн 100 хувийн өмчлөлийн банкинд “Хадгаламж” банкийг шилжүүлсэн тул харилцагчид сэтгэл тайван байх боломжтой. Гуравдугаарт, мөнгөн хөрөнгийн болоод актив хөрөнгийн хүрэлцээний хувьд ч ингэж нэгдсэнээр Төрийн банк өөрөө банкны системд нилээн өндөр үзүүлэлттэй байгууллага болж байгаа учраас харилцагчид сэтгэл зовохгүй байж болно.

-Хадгаламж банкаар өмнө төрийн үйлчилгээ буюу халамжийн бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлдэг байсан. Энэ үйлчилгээнд өөрчлөлт орох уу?

-Тухайн салбар нэгжид ямар үйлчилгээ харилцагчдад үзүүлдэг байсан тэрийгээ л хийж гүйцэтгэнэ. Ингэж шилжих процедур хийгдсэнээрээ ямар нэгэн үйлчилгээ доголдохгүй. Ямар ч үйлчилгээний доголдолгүйгээр үйл  ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Тэгэхээр “Хадгаламж” банкнаас хүүхдийнхээ мөнгийг авдаг байсан, цалин тэтгэвэрээ авдаг хүмүүст ямар ч санаа зовох асуудал байхгүй.
“Хадгаламж” банкны харилцагч л “Төрийн банк”-ны харилцагч болох юм. Өөр ямар ч өөрчлөлт гарахгүй, гүйлгээн дээр ямар саатал гарахгүй. Карт хэвийн ашиглаж болно. Хуучин “Хадгаламж”-ийн  банкны картаа хэрэглээд явж байгаад 1-2 сарын дотор бид тэр картын ямар нэгэн үнэ төлбөргүйгээр сольж өгөх юм.

- “Хадгаламж” банкны хаяг, лого зэрэг нь өөрчлөгдөх үү?

-Өөрчлөгдөнө. хаяг маягт, материалуудыг өнгөрсөн шөнөөс хийж эхэлсэн. Өнөөдөр бүх салбар, нэгжийн тамга тэмдэг, лого нь “Төрийн банк” болж өөрчлөгдөнө. Хаяг нь л “Төрийн банк” болон өөрчлөгдөж, байсан байршилдаа л байх юм.

-“Хадгаламж” банк “Төрийн банк”-нд нэгдсэнээр ажилтан алдбан хаагчдын орон тооны өөрчлөлт болон цалингийн зөрөө гарах уу? 

-Ажилтнуудын хувьд ямар асуудал үүсэх вэ гэсэн хүлээлт байгаа. “Хадгаламж” банкны нийт 3268 ажиллагсад бий. Тэдний хувьд ажил олгогч нь л “Төрийн банк” болон өөрчдөгдөж байгаа. Бусдаар тэдгээр хүмүүсийн цалин, хангамж, ажиллах нөхцөлд ямар ч өөрчлөлт хийгдэхгүй. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Бид шууд шилжүүлэх зарчмаар ажиллах юм. Салбар нэгжүүдэд ч ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Цагийн хуваарь өөрчлөгдөхгүй, тусайн салбар нэгжид ажиллаж байсан хүмүүс нь ч хэвээрээ байна. Гагцхүү “Хадгаламж” банкны ажиллагсад “Төрийн банк”-ны ажилтнууд болж, хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж хийнэ.

-Их хэмжээнй мөнгө гаргахад хүндрэл учрах уу?

-Ямар ч хүндрэл үүсэхгүй үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа тул зээл гаргахад асуудалгүй.  Харин ч өмнө нь байсан нөхцөл байдал дээрдэж байгаа гэж болно. Актив хөрөнгө 1.5 их наяд төгрөг, мөнгөн хөрөнгө 400-500 сая төгрөг болж байна. Ингэхээр чанарын үзүүлэлт нь илүү сайжирч байгаагаас гадна төлбөрийн чадвар нь сайжирч байна. Тийм болохоор харилцагчдын хувьд ямар ч санаа зовох зүйл байхгүй.  Хэрвээ энэ байдал цаашаа үргэлжлээд л дампуурлын байдалд хүрсэн бол 1.7 сая харилцагчийн 950 тэрбум төгрөг эрсдэлд орох байсныг л хамгаалсан шийдэл юм. “Төрийн банк” руу шилжсэнээрээ хуучин доголдолтой байсан зүйл нь давуу тал болж байгаа. Мөн актив, пассивын хэмжээ нэмэгдэж, 1.5 их наяд төгрөгийн активтай банк болно. Мөнгөн хөрөнгө нь 400-500 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний үлдэгдэлтэй банк учраас төлбөрийн чадвар нь эрс сайжирч, эрсдлийн түвшин эрс багасна.

-Өмнө нь дампуурлаа зарласан “Анод”, “Зоос” банкыг яагаад ингэж төр мэдэлдээ авч болоогүй юм бэ?


-Зарчмын ялгаатай хэдэн зүйл байгаа. Өмнө нь “Анод”, “Зоос” банк зэрэг хүндрэл үүсч байсан банкуудаас өнөөдөр үүссэн нөхцөл байдал арай өөр өнцөгөөс харагдаж байгаа. Дээрх банкуудын хувьд төлбөрийн чадварын доройтолд орсон, өр төлбөрийн асуудал нэлээн өссөн. Эргээд гарцаагүй төрөөс мөнгө гаргаж байж санхүүжүүлэх хэлбэрээр явж байсан. Харин энэ удаад төрөөс ямар нэгэн зардал гарахгүй тийм нөхцөл байдал үүсэхээс нь өмнө урьдчилан харж арга хэмжээ авсан хэрэг. Тиймээс төрөөс ямар нэгэн алдагдал нөхөх, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэхгүй юм. Мөн “Зоос”, “Анод” банк хүн байдалд ороход төрийн өмчит банк байгуулах замаар асуудлыг шийдэж байсан. Энэ явдлаас хойш гурван жил өнгөрөхөд төрийн банкны үйл ажиллагаа хэвийн болж чадсан. Тухайн үед байсан бүх асуудлууд шийдэгдэж, харилцагчдын сэтгэл зовоосон зүйлүүд арилсан. Тийм учраас энэ аргаараа “Хадгаламж” банкийг шилжүүлэх нь харилцагчдын хувьд хамгийн сайн хамгаалалт болж байгаа юм. Дутагдаж байгаа 40 тэрбум нь ямар нэгэн байдлаар хэн нэгний хариуцлаггүй байдлаас үүссэн мөнгөний асуудал биш. Төрийн банкны дүрмийн санг нэмэгдүүлж байгаа хөрөнгө оруулалт. “Төрийн банк”-ийг эргүүлээд хувьчиллаа гэхэд үнэ цэнийг нв нэмэгдүүлж байгаа. Хөрөнгө оруулалтыг Засгийн газарт танилцуулж тодрхой шийдвэр гаргана.
П.Наран


0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Zochin (202.179.24.216)
    Uil ajillagaa n ersdeltei haragdaj bga bankiig tur daaj jinhene bankir huneer udirduulah n zuv zuitei
    2013 оны 07 сарын 24 | Хариулах
  • алтанцэцэг (202.55.191.35)
    банк цаанаа ямар эзэнтэй.актив хөрөнгө нь одоогоор хэд байгаа.цаашдаа хэдий хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж чадах энэ тэрийг нь судалж байж банкаа сонгомоор .юм байна.судалгаанаас харахад худалдаа хөгжил,хаан,голомтгайгүй юм шигээ.гэхдээ мэдэхгүй ээ
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • дэлгэрцэцэг (202.55.191.35)
    банкуудад бас улс төрийн нөлөөлөл орохоороо дампуурдаг ч байж магадгүй юм.ямар ч байсан танай банкаар үйлчлүүлэхээ болъё доо.актив сайтаагаар нь хаан банкиндаа хандахаас даа
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.22.140)
    ene ch bas l ih deerees shidsen chuluubaihaa
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Doljin (202.131.225.147)
    Gailaltai baina
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • hhhh (203.194.114.183)
    хэр үнэн ярьж байгаа болдоо
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • tuul (203.91.117.4)
    Маш тодорхой тайлбар хийсэн Батсайханд баярлалаа
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (133.5.11.10)
    AN hedeer ene bankiig awch dampuuruulj baigaagaa heleech dee
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    3 цаг 34 мин
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
    4 цаг 14 мин
  • Пари Сен-Жермен vs Ниц: Лиг 1-ийн энэ долоо хоногийн хамгийн сонирхолтой тулаан
    4 цаг 56 мин
  • Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа
    7 цаг 30 мин
  • Монгол Улс ФИБА Ази-ийн дунд хугацааны чуулганд оролцлоо
    7 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 56 мин
  • П.Наранбаяр: Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсвөө харж байж цалингаа нэмэх ёстой гэдгийг ойлгоорой
    8 цаг 1 мин
  • "Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
    8 цаг 51 мин
  • ФОТО: Багш нарын ажил хаялт 12 дахь өдрөө үргэлжилж байна
    8 цаг 57 мин
  • Нийслэлийн есөн дүүрэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийн сургалт зохион байгууллаа
    9 цаг 21 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна
    9 цаг 24 мин
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
    9 цаг 25 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
    10 цаг 13 мин
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
    10 цаг 33 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10мвт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна
    10 цаг 36 мин
  • Аймшгийн баяраар үзвэл зохих ТАВАН монгол кино
    10 цаг 43 мин
  • Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
    10 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
    11 цаг 10 мин
  • Монгол хоолны өв, шинэчлэлийг хослуулсан "Уламжлалт ба орчин цагийн Монгол хоолны 99 жор"
    11 цаг 23 мин
  • УИХ: 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    11 цаг 29 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Цахиур хагалж буй хүчтэн Б.Цагаанбандийн тухай 15 баримт
  • Ц.Бямба-Отгон: Би Дархан аваргыгаа өмөөрнө
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • ЦЕГ-ын дарга болсон Ж.Болд гэж хэн бэ?
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголыг дэлхийд бахдуулсан ТАВАН аварга
  • Х.Нямбаатар: Зөвхөн Засгийн газрын гишүүний албан бичгээр өдрийн цагаар шатахуун тээвэрлэх эсэхийг шийднэ
  • "The MongolZ" багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХҮҮХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар сав, баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
  • УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой
  • WORLD JUDO DAY: Жүдо бөхийн тухай сонирхолтой танин мэдэхүй
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын арслан Э.Батмагнай
  • Ц.Бямба-Отгон: Би Дархан аваргыгаа өмөөрнө
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Монголыг дэлхийд бахдуулсан ТАВАН аварга
  • Монголын сагсан бөмбөгийн багууд дунд “Холбооны цом”-ын тэмцээнийг явуулна
  • ЦЕГ-ын дарга болсон Ж.Болд гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Оюунболд VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
  • Б.Чинбүрэн: Эрүүл мэндийн ажилчдын цалинг ээлж дараатай нэмэхийг зорьж байгаа
  • УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
  • Л.Энх-Амгалан: Цалингаас гадна тогтолцооны шинэчлэлийг ярих хэрэгтэй
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Apple Pay х Mastercard виртуал картад зориулсан урамшууллын хугацаа сунгагдлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Жүр Үр” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа
  • “Бахрейн 2025”: Өнөөдөр Монголын тамирчид спортын 6 төрөлд өрсөлдөнө
  • Э.Бат-Амгалан: Багш, эмч болоод төрийн албан хаагчдыг орон сууцанд хамруулах ажлын хэсэг байгууллаа
  • МУГЖ С.Ариунбямба: Ард түмнийхээ дуудлагаар, тэдний халуун алга ташилтан дор энэхүү хүндэт дээд цолыг хүртэж  байгаадаа баяртай байна
24 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК