Италид арьс өнгөөр ялгаварлах үзэл улам газар авч байгаа талаар мэдээллээ. Тус улсын анхны хар арьст сайд эмэгтэй дахин нэг халдлагад өртжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон цагаачдын бодлогыг эсэргүүцэх цуглааны үеэр хатагтай Сесиль Киенге рүү хэн нэгэн нь гадил жимс шидсэн байна. Харин хамгаалалтын албад хэрэгтнийг баривчилж чадалгүй алджээ.
Бүгд найрамдах ардчилсан Конго улсад төрсөн ч Италийн иргэншилтэй хатагтай Сесиль Киенге өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Нэгтгэлийн яамны сайдаар томилогдсон юм.
Энэ бол түүнийг арьс өнгөөр ялгаварлаж буй анхны тохиолдол биш билээ. Өнгөрсөн баасан гарагт ч Сесиль Киенге дэмжигчиддээ яриа хийх үед нэгэн эрэгтэй түүний индэр лүү хоёр банана шидсэн хэрэг гарсан байна.
Үүнээс өмнө Италийн Хойд Лиг намын тэргүүн улс төрч сайдыг орангутантай зүйрлэсэн нь дэлхий дахинд шуугиан тарьсан юм. Түүнийг сайд болсноос хойш улс төрийн хүрээнийхэн хэд хэдэн удаа арьс өнгөөр ялгаварласан дайралт хийсэн нь Италийг рацист улс хэмээн маргахад хүрээд байна.
Хуучинсаг үзэлтэй италичууд Сесилийг “Зулу”, “Конгогийн сармагчин” хэмээн хочлох болсон нь олон улсын хүний эрхийг байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч байна.

Д.Идэр
Сэтгэгдэл (2316)