
1. Нарнаас хамгаалах тосыг алгасах
Арьсыг чинь нарны хортой туяанаас хамгаалдаг SPF тосыг ялангуяа зуны улиралд заавал хэрэглэж байх нь зүйтэй. Энэ нь угтаа нарны нөлөөгөөр арьсыг үрчийх, гундах, цоохортохоос хамгаалж байдаг. Нэг хоолны халбага хэмжээтэйг нүүрэндээ, жижиг шилэн аягатай дүйх хэмжээтэйг биендээ хэрэглэдэг. Гадуур их ажилтай өдрүүддээ машинд явж байсан ч хамаагүй хоёр цагийн зайтай сэргээн түрхэж байгаарай.
2.Тамхидалт
Тамхиа хаяж чадахгүй татсаар л байвал эрүүл мэндээ хөнөөгөөд зогсохгүй гоо сайхны бэлэг тэмдэг арьсаа чимээгүй “алж” орхидог. Гүн шарх сорви, цоохор толбоо өөхшүүлсээр л байна.
3.Архи, алкоголь хэтрүүлэн хэрэглэх
Өдөрт нэг коктейлоос илүү хэмжээгээр хэрэглэсэн нөхцөлд арьсанд чинь хор хөнөөлөө өгч эхэлдэг. Алкахол нь цусны эргэлтийн системд муугаар нөлөөлж арьсны чанга байдлыг алдагдуулж сул, унжгар болгодог байна.
4.Арьсныхаа онцлогт тохироогүй, буруу бүтээгдэхүүн хэрэглэх
Арьсандаа тохироогүй бүтээгдэхүүн хугацаа нь дууссан бараа хэрэглэхтэй адил тун аюултай зүйл. Эхлээд өөрийн арьсаа аль төрөлд хамаарагддаг болохоо мэдэж тухайн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх нь гоо сайхнаа хамгаалах хамгийн чухал зарчим. Үнэтэй л бол сайн биз гэж бодоод таарснаа худалдан авах тохиолдол байдаг учраас худалдан авахаасаа өмнө тухайн бараагаа сайтар судлаж заншаарай.
5. Хүзүү болон цээж хэсгээ орхих
Арьс арчилгаа эрүүний чинь шугамаар хязгаарлагдах ёсгүй. Нүүрний арьстай л адил нарнаас хамгаалах, тэжээл өгч чийгшүүлэх шаардлагатай, ил байдаг хэсгүүд. 40 нас гарсан зарим бүсгүйчүүдийн нүүрний арьс толигор мөртлөө хүзүүний арьс нь гоо сайхныг нь гундааж орхидог. Цэвэрлэгээ болон будалтаа хийхдээ хүзүү, цээжээ анзааралгүй орхиж болохгүй шүү! Мөн унтахдаа өндөр дэрнээс зайлсхийж, одооноос тааз руу нүүрээрээ бүтэн харж 5 секунд барих хүзүүний дасгалыг хийж занш.
6. Мэнгээ үл анзаарах
Мэнгэнээс хорт хавдар үүсдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Уг хорт хавдрын тавин хувь нь 15-39 насны эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог гэсэн судалгаа гарчээ. Дор хаяж сард нэг удаа хумсан доорх, хөлийн тавхай, толгойн хуйх зэрэг нууцлагдмал далд байдаг газраа хэвийн байгааг нь шалгаж, жилд нэг удаа арьсны эмч, эмнэлэгт үзүүлж байхад гэмгүй.
7. Гар утастайгаа байнга “наалдах”
Утсаа улайстал ярьдаг хүмүүс эрүү, хацраасаа утсаа аль болох хол байлгаж амраах хэрэгтэй. Учир нь гар утас соронзон долгион цацруулдаг бөгөөд тэр чигээрээ бактерийн эх үүсвэр байдаг. Тиймээс болж өгвөл чихэвчээр ярих юм уу, нүүрэндээ утсаа наалгүйгээр ярьж сураарай.
8. Оройтож харих
Нойр багатай байх нь стресс үүсгэхээс гадна арьсыг чинь барзгар, батгатай болгож орхидог. Шөнийн нойр авах нь өдрийн авсан ядаргаа, ачаалал авсан биеийг чинь амраах үүрэг гүйцэтгэдгээс гадна арьсыг чинь хангалттай цусаар хангаж өөрөөр хэлбэл бидний царай зүсийг тэжээдэг байна. Ялангуяа 11 цагаас өмнө унтах нь шөнийн тодорхой цагт арьс чинь шинэчлэгдэх боломжийг олгодог.
9. Нүүрээ цэвэрлэхгүй унтах
Нүүр будалтаар дарж орхисон бол гэртээ харингуутаа арьсаа чөлөөлөх хэрэгтэй. Хэрвээ арьсаа будагтай чигээр нь хонуулбал амьсгалах нүх сүвийг нь бөглөж, улмаар батга үүсгэх боломжийг бүрдүүлж өгдөг. Биеийн чинь температур унтаж байх үед өсч байдаг бөгөөд энэ нь гадаргуу дахь шингээх чадварыг ихэсгэж байдаг байна. Тиймээс нүүрний арьсаа байгалийн чигээр нь хадгалж үлдэхийг хүсч байвал унтахынхаа өмнө зайлшгүй цэвэрлэж заншаарай.
10. Амттанаар хооллох
Хоолны дэглэм бидний царай зүсэнд нөлөөлөхгүй байх тохиолдол нэг ч байхгүй. Уураг, тодорхой хэмжээний өөх тос, цардуул, нүүрс усыг алгасаж дан ганц амттанаар хооллох нь арьсанд сөрөг үр дагавар авчирдаг. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж, инсулиныг огцом өсгөж байдаг.
11. Нүдний хэсгийн эмзэг арьс
Нүдний эргэн тойрон дахь арьс биеийн бусад хэсгүүдээс илүү нимгэн, эмзэг байдаг. Тиймээс нүүр цэвэрлэгчээрээ биш зовхинд зориулсан тусгай цэвэрлэгч хэрэглэж занших нь амархан үрчлээтэхээс сэргийлнэ. Өө дарагчаар дарахаас нааш дээрддэггүй сул, цэлхгэр, хөхөрсөн нүдтэй болмооргүй байвал 20 наснаасаа эхлэн залуу бүсгүйчүүдэд зориулсан зовхины тос хэрэглэж, массаж хийгээрэй.
12. Дасгал хөдөлгөөнийг алгасах
Хөдөлгөөн нь арьсыг хангалттай цусаар хангаж, сэтгэлийн түгшүүрээс ч ангижруулдаг. Ялангуяа стресст орсон үедээ дасгал хөдөлгөөнийг түлхүү хийвэл зүгээр.
13. Наран шарлага
Гялалзсан бор арьс сайхан л даа. Гэхдээ нөгөө талд нь олон сөрөг үр дагавар бий болдог. Арьсны хорт хавдар болон нөсөө толбо, үрчлээс гээд... Зайлшгүй наран шарлагыг зорих үедээ хамгаалалтын тосоо хоёр цаг тутамд сэргээн түрхэж заншаарай!
14. Гоо сайхны бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэх
Ямар орц найрлагатай, арьсандаа таарах таарахгүйг нь мэдэхгүй олон бүтээгдэхүүн худалдан авдаг бүсгүйчүүд байдаг. Өдөр бүр тохирохгүй маск тавьж, гуужуулах нь арьсандаа илүү хор хөнөөл өгнө гэдгийг санах хэрэгтэй.
24tsag.mn