Хятад эр духан дээрээ шинэ хамар суулгуулж байгаа тухай “Yahoo” мэдээлжээ. Энэхүү гайхширмаар мэс ажилбарыг БНХАУ-ын Фужиан мужийн Фужоу хотын эмнэлэгт хийж байгаа бөгөөд хамар шилжүүлэн суулах мэс заслын бэлтгэл ажил хэмээн тайлбарлаж байна.
22 настай эрэгтэй авто машины осолд орсны дараа энэхүү эмчилгээг хийлгэж эхэлжээ. Ослоор түүний хамрын мөгөөрс бүхэлдээ хугарсан учир сэргээн засах боломжгүй болсон байна. Тиймээс хамар шилжүүлэн суулгахаас өөр ямар ч сонголт эмч нарт үлдээгүй гэлээ.
Фужоугийн эмч нар арьс сунгагч материалыг түүний духны арьсан дор байршуулжээ. Ингэснээр духны арьс хангалттай сунасны дараа хамарны хэлбэрт оруулан хайчилсан байна. Дараа нь эрэгтэйн хавирганаас авсан мөгөөрсийг хамарны хэвийг сайтар гаргахын хэлбэрт оруулсан арьсан дор байршуулаад байгаа нь энэ аж. Эмч нар хамрыг сайн хэлбэржиж дууссаны дараа нь духнаас салган одоогийн хамрыг нь авч оронд нь шилжүүлэн суулгах аж.
Шинэ хамрыг бий болгож буй энэхүү арга нь олон улсын хэвлэлүүдэд шуугиан тариад байна. Харин Фужоу хотын эмч нар өмнө нь ийм аргыг олон удаа ашиглаж байсан гэжээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)