Улаанбаатар Өнөөдөр / 2015.03.31
  • 1 Өдөртөө
  • -8 Шөнөдөө
  • 24tsag.mn
  • google.com
  • Зарлагдсан ханш
  • USD
  • 1982.09

Хулмасыг яаж арилгах вэ?

2013 оны 10 сарын 20
indexХөлрөх үед хүний суганаас ихэвчлэн өвөрмөц муухай үнэр/хулмас/ үнэртдэг. Энэ нь хүний суганы нэгэн булчирхайн ялгаруулдаг шүүрэл өвөрмөц вирус болон нянгийн улмаас цочирч шүүрэл нь их хэмжээгээр ялгарч, нянгийн үйлчлэлээр үнэр нь өөрчлөгдөн их үнэртдэг. Гол шалтгаан нь хүнтэй хувцас сольж өмсөх, хувийн ариун цэвэр муутай байхаас үүсдэг. Нэгэнт вирус хүний биед нэвтэрсэн бол өөрийнхөө хувцсанд наалдуулан буцааж аваад байдаг.

Хулмас арилгах эмчилгээний гол аргын нэг нь суганы булчирхайг мэс заслын аргаар авах байдаг. Энэ нь олон сөрөг нөлөөтэй. Мөн лазерын туяагаар шарж вирусыг нь устгадаг арга байдаг ч манайд одоогоор нэвтэрч амжаагүй байгаа.

Хулмас арилгах уламжлалт аргууд

1. Нимбэг (лемон) зүсэж сугандаа хаттал нь хавчуулаад, хатсаных нь дараа шүүсийг нь шахаж дахин хавчуулах түрхэх байдлаар нимбэгээр эмчлэх арга байдаг. Нимбэгний хүчил нь нянг устгах, хэсэг газрын дархлалыг идэвхжүүлж, дэмжиж нянг устгахад нь туслах сайн нөлөөтэй байдаг.

2. Xөлс, хулмас, шиврийг дарах олон аргуудын нэг нь улаан лоолиор эмчлэх арга юм. Улаан лоолийн шүүс хэт хөлрөхийг зогсоож, үнэр дарах шинж чанартайг Америкийн эмч нар судлан илрүүлсэн хүн зоныг баярлуулж байна. Хамар сэтлэм эвгүй үнэр эзэндээ ч, эргэн тойрныхондоо ч халагтай, балагтайг өгүүлж баршгүй. Орос авгайчуул хулмасгүй болсноо улаан лоольтой холбон тайлбарладаг ажээ. Таваас доошгүй литр усанд 500-600 мл улаан лоолийн шүүс хийж найруулаад уусмалаар нь хоёр сугаа ээлжлэн 15 минут шавшина. Yүнийг долоо хоногт 2-3 удаа давтана. Ингэхээс гадна хоёр сугаа улаан лоолийн шүүс шингээсэн хөвөнгөөр өдөрт гурван удаа буюу өглөө, үд, оройд тус бүр 2-3 минут арчина. Эдгээрийн ачаар төдхөн таны суганы үнэр арилж, олны дунд санаа амар явах болно. Түүнчлэн улаан лоолийн хальсаар хөлөө арчвал шивэр дарагдана. Алга, дух, хүзүүгээ улаан лоолийн хальс буюу уусмалаар арчихад хөлсний үнэр арилдаг гэнэ.

3.Мөн төмсөөр эмчлэх зэрэг олон уламжлалт аргууд бий. Хамгийн чухал нь хувийн ариун цэврийг сайтар сахиж, хувцас сугаа тогтмол угааж байх хэрэгтэй. Мөн хүйтэн усаар угаах, арчих нь сайн нөлөөтэй гэж үздэг. Хүн бүрийн хувьд халдварласан вирус, нян нь харилцан адилгүй тул өөр байж болно. Ямартай ч дээрх аргуудыг туршиж үзээд тогтмол сугаа угааж хэвшвэл аяндаа арилдаг.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...