зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2012 оны Засгийн газрын гишүүдийн нэрс “гэрэл цохив”

2011-12-22
0
ЖИРГЭХ
УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн мөрий тавьжээ. Улс төрийн утга агуулгатай бооцоог нь танд дэлгэж байна. Тэдний нэг нь Ардын намын төлөөлөгч. Баруун аймгуудын нэгнээс УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж байгаа. Харин нөгөөх нь УИХ дахь АН-ын эрхмүүдийн нэг. Урьд нь намдаа болон төрд томоохон алба хашиж явсан, одоо ч нөлөө бүхий улс төрч. Хоёр гишүүн АН ба МАН-ын аль нэг нь ирэх сонгуульд ялсныхаа дараа Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх болон УИХ-ын удирдлагын талаар төсөөллөө буулгажээ.     
Ирэх сонгуулийн үр дүнгээр УИХ-ын гишүүдийн тавьсан бооцоо

   УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн мөрий тавьжээ. Улс төрийн утга агуулгатай бооцоог нь танд дэлгэж байна. Тэдний нэг нь Ардын намын төлөөлөгч. Баруун аймгуудын нэгнээс УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж байгаа. Харин нөгөөх нь УИХ дахь АН-ын эрхмүүдийн нэг. Урьд нь намдаа болон төрд томоохон алба хашиж явсан, одоо ч нөлөө бүхий улс төрч. Ирэх сонгуулийн үр дүнгээр байгуулагдах төр засгийн удирдлагын “хар зургийн” анхдугаар хуулбар тун санамсаргүй тохиолдлоор бидний гарт орж ирсэн болохоор одоогоор эздийнх нь тухай үүнээс илүүг тодруулахаа түр азная. Хоёр гишүүн АН ба МАН-ын аль нэг нь ирэх сонгуульд ялсныхаа дараа Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх болон УИХ-ын удирдлагын талаар төсөөллөө буулгажээ.      
   Өнгөц харахад энэ нь байдаг нэг бооцоо мөрий мэт боловч шийдвэр гаргах төвшний улс төрчдийн таамаглал, магадгүй төлөөлж байгаа улс төрийн хүчнийх нь төлөвлөгөөний хэсэг гэж үзвэл тун сонирхолтой гаргалгаа хийж болохоор юм. Бодитой улс төрчдийн бодитой таамаглал, сонирхолтой өрөг, магадлалтай дүр зураг.
Одоо мөрийний цаад талыг задлаж унших гэж оролдоод үзье. Хамтарсан Засгийн газар гэдэг “стандарт бус шийдлийг” ирэх сонгуулиар дахин туршихгүй гэж тэд үзжээ. Аль нам нь ялбал ямар засаг гарахыг шинжиж нэг харъя.
АН ялбал...
   Урьд нь хэзээ ч сайд дарга хийж үзээгүй Улсын баатар Э.Бат-Үүлд УИХ-ын даргын алхыг атгуулжээ. Үнэхээр нам нь ялдаг бол энэ цагаан толгойтой баатрыг спикерийн суудалд залж болох юм. Өөрөө ч татгалзахгүй биз. Түүнийг сайд болгохыг аль ч фракц зөвшөөрөхгүй. Харин далан хэдэн хүний хурал удирдаад байх хэмжээний бэлгэдэл болгоход юу нь болохгүй гэж? Намын дарга, ЗГ-ын тэргүүн шадар сайд, “Алтан гадас”-ын толгой галт тэрэг Н.Алтанхуягийг УИХ-ын дэд даргад зоожээ. Ингэснээр АН-ын цувааны толгойноос “Алтан гадас” гэдэг зүтгүүрийг салгаж, бүр хойш нь энгийн нэгэн вагон болгож байгаа хэрэг. Ерөнхийдөө АН-ын сонгуульд ялах боломж “гадас”-ыг намын удирдлагаас суга татаж, МоАХ-г бүх фракцуудтай тохиролцон дэмжүүлснээр бүрдэнэ гэж жагсаалт зохиосон хүн үзжээ. Тэр гардан зохион байгуулагч фракц нь МоАХ буюу Х.Баттулга байх нь мэдээж. Монгол улсын дараагийн Ерөнхий сайд болоход гайхах юмгүй гэж ойрмогхон хэвлэлээр таамаглаад байгаа нь оргүй зүйл ч биш бололтой. Ардчилсан хүчний холбоо, МҮДН, бас бяртай, хортой “Алтан гадас” зэрэг хашир хандгайнууд болон өдөр өдрөөр өөрсдийнхөө амбицийг чанга зарлаж байгаа залуучууд (“Нэг ардчилал” клуб)-тай маш тодорхой бөгөөд нямбай тохиролцоо хийсний үр дүнд МоАХ намаа авч, Х.Баттулга ерөнхий сайд болно. “Шинэ дарга дээшээ, хуучин дарга доошоо” гэдэг шиг Х.Баттулгын Засгийн газарт “Алтан гадас”-ын төлөөлөл болж шадар сайдаар С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Завханы засаг дарга Я.Санжмятавыг оруулсан болжээ. Жагсаалтыг зохиогч “Алтан гадас”-ыг бүрмөсөн арчиж хаяагүй байгааг анхаараарай. Х.Баттулгыг одоо өөрийнх нь дэд сайд байгаа хуульч А.Гансүхийг авчирч ЗГХЭГ-ын даргаар тавина гэж тооцоолсон байна. Нээрээ Х.Баттулга ерөнхий сайд болбол энэ албан тушаалд өөр хэний ч нэр яригдах билээ дээ. Харин түүний их зөвшилцөөний үр дүнд бүрэлдэх Засгийн газарт холбоотон болсон Ардчилсан хүчний холбооноос З.Энхболд (Сангийн сайд), Д.Одхүү (Эрдэс баялаг, эрчим хүчний сайд), С.Эрдэнэ (Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд) нар багтана гэнэ. Үнэхээр тэд засгийн гадна байвал яаж сандаргадгийг одоо ч  харж болохоор юм. “МҮДН” фракцаас Р.Амаржаргал (БХЯ), Н.Батбаяр (ЗТБХБЯ) гэсэн нэрс явж байна. Н.Батбаяр буюу бас нэг “дайсны” амыг хазаарлаж авч байгаа хэрэг. Харин “Нэг ардчилал” клуб буюу залуучуудын фракц Х.Баттулгын багт хоёр ч лидерээ багтаана гэсэн прогноз гарчээ. Өнөөдөртөө энэ нам руу итгэн харж байгаа олон хүний, тэр тусмаа залуу сонгогчдын идеал болж буй залуучуудын нэгдлээс хоёрын хоёр сайдын нэр орсныг гайхах юм алга. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд, Лу.Гантөмөрийг БСШУ-ы сайдаар одоо ч хардаг хүмүүс олон бий. Жагсаалтад Гадаад хэргийн сайд гэсэн мөрөнд Лу.Болд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гэдэг дээр Ц.Оюунгэрэлийн нэрийг бичжээ. Ц.Оюунгэрэлийг энд байгаад нь биш, ерөөс жендерийн тухай их ярьдаг болсон энэ үед АН-ын “мөрөөдлийн баг”-т уртаашаа ганц эмэгтэй байгаа нь гайхшрал төрүүлж байна. Эрүүл мэндийн сайдын суудал дээр асуултын тэмдэг тавьжээ. Үнэхээр АН-д энэ салбарт бэлтгэгдсэн, бас хүлээгдсэн хүн алга даа.
   Эцэст нь хамтарсан Засгийн газраас гарахыг хамгийн ихээр шаардаж байгаа хүмүүс энэ жагсаалтаар бол ирэх Засгийн газарт түлхүүр тоглогч нар болох нь. Харин энэ мөрий биелбэл Х.Баттулгын болзошгүй кабинет нь намынхаа фракцуудын хамтарсан ЗГ байх болно гэдэгтэй хэн ч санал нэгдэх биз. Өөрөөр ийм засаг байгуулагдах бололцоогүй нь үнэн билээ.
МАН ялбал...
   Сонирхолтой нь албан ёсоор “үгүй, хэзээ ч үгүй” хэмээн мэдэгдэл хийж байгаа МАХН-ыг МАН-тай эвсэж сонгуульд оролцох хувилбарыг зохиогчид бодитой гэж үзсэн байна. Мөрий таарсан байвал мөнхийн дайсагнал байхгүй, мөнхийн эрх ашиг бий гэдгийг нотлон харуулах юм биз дээ. Мэдээж, энэ нам дахин ялбал С.Батболдын байр суурь улам бэхжинэ. Бас мэдээж тэр Ерөнхий сайдын суудалд улирч, танхимаа бүрдүүлэх эрхтэй болно. Москвагийн оюутан үеийн шалгагдсан баг болох МГИМО их сургуулийн шадруудаасаа улирааж, танхимынхаа цөмийг бүрдүүлэх нь мэдээж. Тиймдээ ч Ё.Отгонбаяр ГХЯ, Ч.Хүрэлбаатар Сангийн яаман дээр бичигджээ. БСШУЯ дээр Ё.Отгонбаярын оронд Д.Оюунхоролын, ЭБЭХЯ дээр Д.Зоригтын оронд Ц.Мөнх-Оргилын нэрийг тавьсан байна. Гурван удаа парламентад сонгогдсон ганц эмэгтэй гишүүнд сайдын суудал ойрхон байхаас аргагүй. Долдугаар сарын нэгнээс болж дөрвөн жил барьцаанд суусан МГИМО-гийн Ц.Мөнх-Оргилыг засагтай юутайгаа дэнжигнэж байдаг МГИМО-гийн Д.Зоригтын оронд тавьж болохгүй гэж үү?
Одоогийн танхимын гишүүдээс мөн Г.Занданшатар ХХААЯ, зөрөөд Т.Бадамжунай ЗТБХБЯ-ыг залах бол У.Хүрэлсүхээр Ц.Нямдоржийг солих хувилбар дэвшүүлжээ. ЗГХЭГ-ын даргаар Я.Содбаатар, БХЯ-ны сайдаар генералын хүү Ж.Энхбаярыг дэвшүүлж, МАН залуучуудаа дэмждэг нам гэдгээ бас нэг нотлох боломж. НХХЯ дээр Д.Арвины, БОАЖЯ дээр Ө.Энхтүвшингийн нэр харагдана. Ингээд С.Баяраас өвлөж, С.Батболдын өөрөө сэлбэсэн үндсэн багийн гишүүд дуусч байна. Эд бол түүний, эсвэл бүр зөөлнөөр тодорхойлж хэлбэл түүний орчны хүмүүс. МГИМО, хотынхон, генсек, эмэгтэйчүүд, залуучууд, экс Н.Энхбаярын, “элсний 13”-ын төлөөлөл цөм бүрдсэн. Чоно цатгалан, хонь бүтэн гэдэг шиг. Эх нь эцээгүй, тугал нь тураагүй.
   Одоо хамгийн гоё хэсэг эхэлж байна. Өмнө дурдсанчлан өнөөдөр бие биенийхээ салхин доогуур гарахгүй байгаа МАХН-тай эвссэн тохиолдолд (бооцоо тавигсад үүнийг боломжтой зүйл гэж үзсэн байна) Н.Энхбаяр ба түүний нөхөдтэй бялуунаас хуваалцах нь зайлшгүй. Энэ үндэслэлээр Н.Энхбаярыг шадар сайд, Н.Удвалыг ЭМЯ гэсэн нүдний ард хүснэгтэлжээ. Үндсэн хувилбар нь ноцтой боловч өгсөн мест нь хөөрхөн юм. Гэхдээ гудамжинд байгаа иргэн Н.Энхбаяр биш шадар сайд Н.Энхбаяр цаашаа яаж тоглохыг ёстой таашгүй. Яахав, хөөрхий Н.Удвал удвал, хурдалбал гэдэг хувилбар ямар ч ирээдүйгүй зүйл.
   АН ялбал Э.Бат-Үүлд зоосон суудлыг МАН С.Баярт үлдээжээ. С.Баярын доор УИХ-ын дэд даргын суудалд ланжгар М.Энхболдыг суулгасан байна. Т.Бадамжунайн барилгын салбарын сайдын тохироогоор М.Энхболд үүнийг зөвшөөрч болох мэт. Ямартай ч ийм хувилбарыг нэр бүхий УИХ-ын гишүүд их л бодитой зүйл гэж бооцоо тавьсан байна. Бооцоог УИХ-ын сонгуулийн хууль батлагдсан өдөр хэдэн хундага конъякны дараа тавьжээ. Харин энэ улс орон ирэх зуны сонгуулиар ямар бооцоонд тавигдсан бол оо?

Б.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.9.46.189)
    битгий мөрөөд
    2012 оны 05 сарын 15 | Хариулах
  • ganaa (122.201.18.157)
    hen yu gej bsan ch buu too yagad gewel bid chin 1l zorllgotoi amjilt uragshaa
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
  • LO LO (202.179.10.198)
    HUDALSH HOER NAM
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
  • cvb (122.201.18.219)
    cerehgui caihan zuudelj l baig dee ard tumend ucgui archuulahaa medehgui l baih nee ha ha ha
    2012 оны 02 сарын 08 | Хариулах
  • yag mon bn (203.91.118.190)
    nileen oiroltsoo prognots bn
    2011 оны 12 сарын 23 | Хариулах
  • zvch (124.158.75.10)
    unen bj medeh ym ugaasaa bvgdeeree l hoorondoo yaraid tohirchihdog ym bish vv
    2011 оны 12 сарын 22 | Хариулах
  • BAT (49.0.191.203)
    Shal hudalaa medeelel yum shig sangdaj bnNOtolgoo bhgui hench komputer dr ingej nersiin jagsaalt hiiged heden tailbar tavichahna shu de boditoi medeelel ogch bai
    2011 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.91.149)
    yana hagas hugas ni congulin umnu majichihdaggvi yum baihda za yahav mongol tvmni zaya ih gedl zalbirhas yahch argagvi hovdog durakud
    2011 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    ireh songuuliin shou shiw dee
    2011 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    hehe heniig budaa bolgoh gesen tolowlogoo yum bol doo
    2011 оны 12 сарын 22 | Хариулах
  • zochin (202.179.10.94)
    Ed nar garna gej bodood bga yum bh daa
    2011 оны 12 сарын 22 | Хариулах
  • би (202.180.218.254)
    энэ энхбаяр дахиад УИХ-д гарвал олон хүн боож үхэх байх да
    2011 оны 12 сарын 22 | Хариулах
  • irgen (203.160.55.44)
    Enh bayaraa shunalaa tat noir chini hurehgui baigaa bol chamd gudamjny ahlagchaar tavij ogiy boloh uu
    2011 оны 12 сарын 22 | Хариулах
  • NB (124.158.90.34)
    Bayar eronhii said bolnoo yun UIH-n darga
    2011 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    vnen vvveeljit shou ch ehellee dee
    2011 оны 12 сарын 22 | Хариулах
  • hn (202.55.182.82)
    muu malnuud
    2011 оны 12 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Сайнзориг: Б.Пүрэвдорж гишүүн ээ, та бол парламентад алиалагч хийдэг хүн
    5 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
    5 мин
  • Монголд ирэх гэж буй "алтан хоолой" гэгддэг Ailee-ийн ОНЦЛОХ таван дуу
    54 мин
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
    54 мин
  • Д.Амарбаясгалан: Хоёрхон хоногийн өмнө урдуур дүүртэл сууж байсан нөхөд одоо орж ирэхээ болилоо
    1 цаг 10 мин
  • “Дэлхийн Монголчуудын наадам”-ын үндэсний бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна
    1 цаг 40 мин
  • УИХ: Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    1 цаг 51 мин
  • Сүхбаатар дүүрэгт 37 мянган ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг маргаашаас эхлүүлнэ
    2 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Үер усны аюулын эрсдэлийг бууруулах чиглэлээр мэдээлэл хийнэ
    2 цаг 16 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    2 цаг 22 мин
  • 2025 Mid-Season Invitational
    12 цаг 35 мин
  • Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    12 цаг 38 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
    12 цаг 40 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр хэзээ СЭТГҮҮЛЧ болсон бэ?
    16 цаг 41 мин
  • ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны зөвлөхүүдтэй уулзлаа
    17 цаг 51 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
    18 цаг 17 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
    18 цаг 22 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
    18 цаг 43 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
    19 цаг 3 мин
  • Б.Жавхлан: Төсвийн тодотгол хийнэ гэдэг бол хүсээд байх зүйл биш
    19 цаг 18 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Мөнгөний үнэ эрчимтэй өссөөр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэхэд ойрхон байна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК