Бразилийн өмнөд хэсэгт орших “Cândido Godói” хэмээх бяцхан хот “Ихрүүдийн газар” нэрээр алдаршжээ. Тус хотод нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 10 хувь нь ихэр хүүхэд төрүүлдэг байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 1,000 амьд төрөлт тутамд дунджаар нэг ихэр хүүхэд төрдөг гэсэн тооцооллоос хэт өндөр үзүүлэлт юм. Бразилийн хотын энэхүү гайхамшигт үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахаар янз бүрийн санал дэвшүүлж байна. Нэг хэсэг нь хотын ундны устай холбон тайлбарлаж байхад нөгөө хэсэг нь Нацистуудтай холбоотой гэж үздэг. Гитлерийн хамгийн харгис дагагсдын нэг болох Жозеп Менгель дайны үед аюултай эмнүүдийг шоронгийн хоригдлуудад туршдаг байжээ. Төгс Арий, Фюрер үндэстнийг бий болгох зорилготой туршилт хийж байхдаа хүмүүсийг ихэрлүүлдэг онцгой төрлийн генийг гаргаж авахаар хичээж байсан гэдэг. Дайны дараа Бразильд орогносон Менгель энэхүү нууцлаг эмнүүдийг турших ажлаа үргэлжлүүлсэн нь өнөөдөр ийм олон ихэр төрөхөд нөлөөлсөн гэж үздэг. 2009 онд хотын иргэдийн ДНК-г 20 гаруй эрдэмтдийн баг судалсан байдаг. Энэхүү судалгааны үр дүнд ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдээс онцгой төрлийн гень илэрчээ.
Сэтгэгдэл (1)