Энэтхэгт үнээ, бух хоёрыг гэрлүүлэх ёслол 16 мянган долларын өртгөөр бүтдэг байна. Хинди шашны уламжлалаар зохион байгуулдаг энэхүү арга хэмжээг үзэхээр тосгоны 5,000 гаруй иргэн цуглардаг. Ингэж хуримын ёслол зохион байгуулах нь байгалийн гамшгаас урьдчилсан сэргийлж, ургац арвин хураахын бэлгэдэл гэж үздэг байна. Тосгоны бүх иргэдээс хандив тусламж гуйх, урилга тараах зэргээр удааширсаар хуримын ёслол хоёр сарын бүгтдэг аж. Буудай, буурцаг, хөвөн, арвай тариалдаг фермерүүд үхэрт улаан өнгийн сари, үнэт эдлэл өмсгөвөл ургац сайн хураана хэмээн итгэсээр иржээ. Тиймээс шинээр гэр бүл болсон үхэрт хандив их өргөх тусам буян арвиждаг гэнэ. Ийм ёслол хийсэн тосгоны иргэд бүгд аз жаргалтай болдог. Энэтхэгийн ард түмэн олон зуун жилийн турш үхрийг тахин шүтсээр ирсэн билээ.
Сэтгэгдэл (1)