Сирийн Засгийн газар босогчдод эзлэгдсэн Алеппо хотын хүнсний худалдааны төвд агаараар довтолж, 20 гаруй хүний аминд хүрчээ. Үүнээс гадна хэдэн арван хүн шархдаж эмнэлэгт яаралтай хүргэгдсэн байна. Сирид гурван жил гаруй үргэлжилсэн иргэний дайны улмаас 150 мянга орчим хүн амь насаа алдаад байгаа билээ. Саяхнаас Засгийн газрын цэргүүд хүчээ авч, босогчдод эзлэгдсэн хот суурин руу довтлох болсон юм. Хүний эрхийг хамгаалагчид агаарын довтолгоо энгийн иргэдийн амь насыг хөнөөхөд чиглэгдэж байгаа хэмээн буруутгав. Довтолгоонд өртөж амь насаа алдсан хүмүүсийн дотор босогчид биш, Башар Ассадыг өмгөөлөгчид ч байсныг үгүйсгэхгүй хэмээн тэд ярьж байна. Сирид ирэх зургадугаар сарын 3-нд ерөнхийлөгчийн сонгууль болохоор товоо зарласан юм.
Сэтгэгдэл (1)