Украины Луханск хотод хяналтаа тогтоосон босогчдын тэмцлийг зогсоохоор Засгийн газрын цэргүүд бүслэлт явуулсаар байна. Тулаан үргэлжилсэн хоёр сарын хугацаанд 250 энгийн иргэн амь үрэгдэж, 850 хүн шархадсан гэж Украины түргэн тусламжийн бригад мэдээлэв. Хотын захад үргэлжилж буй зэвсэгт тулаанд энгийн иргэд золиос болох явдал ихэссээр байна гэж хүний эрхийг хамгаалагчид сануулжээ. Хямралын уршгаар 110 мянган хүн орон гэрээсээ дүрвэсэн болохыг тогтоосон юм. Украины зүүн бүс нутаг дахь нөхцөл байдал муудаж байх хооронд ерөнхийлөгч Петро Порошенко Голландын гадаад хэргийн сайд Франс Тиммерманстай уулзаж, 298 хүнийг үхэлд хүргэсэн Малайзын онгоцны ослын талаар ярилцсан байна.
Сэтгэгдэл (2157)