Кайлас ууланд хүрэхийн тулд дэлхийн хамгийн өндөрт байрлах Лхас оров. Лхас гэдэг нь "бурхадын газар" гэсэн утгатай. Далайн түвшнөөс 3500 метрийн өндөрт байдаг. Нисэх буудлын гүйх зурвас нь 4000м. Агаар сийрэг тул онгоц хурдтай бууна, мөн хөөрөхийн тулд уртаас урт зурвас хэрэг болно. Сийрэг агаартай тул Ус 85 градуст буцална. Ус буцалгаж нэг удаагийн хоол идэх арга байхгүй, түүхийрэнэ. Буцахдаа онгоцонд халуун цай захиалж "халуун цай" гэж юу байдгыг мэдэрч билээ.
Энэтхэгээс эхлээд Япон хүртэлх бүх бүддийн шашинтан, Хиндү болон түвд, БӨӨН сүсэгтний мөргөлийн уул юм. Байгалийн пирамид бөгөөд эртнээс гороолох үйл хийж иржээ. Уртаар нь яривал гороолохын тулд 53 км зам туулна. Голчлон дундаа нэг хонох шаардлагатай байдаг боловч миний хувьд "зөвшөөрөл"-ийн хугацаандаа багтахын тулд хоносонгүй. 19 цаг тасралтгүй явж билээ...
Эхлэлийн цэг Дарцаг хийд. Хамгийн өндөр даваа Дулма өндөрлөг 5630м.
Нар зөв, мөн эсрэг тойрч болно. БӨӨН сүсэгтэн бидний эргэдгээс эсрэгээр эргэдэг. Надад хэн нь овоогоо зөв эргээд байна вэ гэж бодогдож билээ. Монголчууд бид нараа дагаж эргээд түүнийгээ нар зөв эргэдэг гэж боддог. БӨӨН сүсэгтэн дэлхийн бөмбөрцөгийн эргэлтийн дагуу цагийн зүүний эсрэг эргэдэг. Сүүлд жаахан гүнгийрүүлээд судалсан чинь хүний гений мушгираа, гариг ертөнцийн эргэлт цагийн зүүний эсрэг байдагыг мэдээд гайхаж билээ...
Кайлас ууланд очихын тулд бүх хүмүүс Лхас хотод Хилийн цэргийн газраас зөвшөөрөл авах ёстой ажээ. Надад туслах ёстой өвөр монгол хэлмэрч маань "би хятадын иргэн надад зөвшөөрөл хэрэггүй" гэв. Гэвч замд хилийн цэргийн эхний шалгах цэг дээр нөгөө хэлмэрч маань зөвшөөрөлгүй тулд үлдэж хоцорч билээ.
Хоёр хоног зөвшөөрөл хүлээх зуур хэд хэдэн том дурсгалт газруудаар орж амжив. Түүний нэг нь Потала хийд.
Уг хийд нь бүх далай лам нарын ажиллаж, амьдарч байсан ордон аж. 5 дугаар Далай лам 1645 онд энэ хийдийг бариулжээ. Барилгын ажил 3 жилиййн дотор дууссан боловч дотоод засал нь 45 жил хийгдсэн. 1000 өрөөтэй. 1959 онд 14 дүгээр далай лам Энэтхэг рүү дүрвэхээс өмнө хийд байсан бол одоо музей болсон. Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн. Эвдрэлд оруулахгүйн тулд Өдөрт 1500 хүнээс илүү үзэгч оруулах хориотой богиносгосон цагаар ажилладаг гэнэ.
Дотроо үе үеийн далай ламд зориулсан алтан суваргуудтэй. Суваргууд нь алт, мөнгө, зэс, эрдэнийн чулуугаар хийгдсэн. Жишээ нь нэг том суварга босгоход 2 тонн алт, очир алмас, эрдэнийн чулуу үй олноор орсныг үзэж билээ. Потала хийдийг АНУ-ын USA Today сонин, Америкийн телевизын Good Morning America шоу 2006 онд Ертөнцийн 7 гайхамшигийн жагсаалтад оруулжээ.
14 дүгээр Далай ламыг төлөөлүүлсэн хувцас бүхий сүг бүхий өрөөтэй. Хийдийн үүдийг Цаст уулын цагаан барс манаж буй.

Сэтгэгдэл (1134)