Малайзын Боинг 777 онгоц сүйрдэг өдөр Украины Су-25 сөнөөгч онгоц агаарын замд нисч явсан гэж Оросын арми мэдээлэв. Цэргийн онгоц яагаад зорчигч тээврийн онгоцыг мөрдөж явснаа Киевийн эрх баригчид тайлбарлах ёстой гэж Оросын Батлан хамгаалах яам үзэж байна. “Украины Су-25 сөнөөгч онгоц Малайзын Боингоос 3-5 километрийн зайтай нисч явсаныг илрүүллээ. Су-25 онгоц далайн түвшнээс дээш 10 мянган километрийн өндөрт хөөрөх боломжтой. Мөн 12-17 километрийн өндөрт байгаа байг харвах чадалтай” хэмээн дэслэгч генерал Андрей Картополов ярьжээ. Оросын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар МН17 онгоц сүйрэх үед Украины зүүн бүс нутагт Америкийн хиймэл дагуул хөөрч явсан гэнэ. Украины Засгийн газар болоод Барууны орнууд Оросуудыг салан тусгаарлагчдад Бук пуужин илгээсэн гэж үзэж байна. Онгоцны хар хайрцагны мэдээллийг тайлж уншаагүй байтал талууд ийнхүү бие биенийгээ буруутгасан хэвээр байгаа ажээ.
Сэтгэгдэл (14)