“Формула-1” авто уралдааны домогт тамирчин Михайл Шумахер олон сарын турш комд байсны эцэст сэргэж эхэлжээ. Тэрээр гэрийнхэнтэйгээ сормуусаа хөдөлгөн харилцаж байгаа бөгөөд ирэх сар гэр гэхэд биеийн байдал нь эрс сайжирна гэж эмч нар үзэж байна. Шумахер эхнэр, хүүхдүүдийнхээ хэлсэн үгийг ойлгох чадвартай болжээ. Швейцарийн эмч нарын хэлснээр тэрээр цахилгаан сандал дээр сууж, амаа хөдөлгөж чадаж байгаа ажээ. Тархиндаа хүнд гэмтэл авсан түүнд микрочип суулгаснаар алхаж, ярих чадварыг нь буцаан хөгжүүлнэ гэж найдаж байна.
Сэтгэгдэл (3)