Алдарт "Cпонч Боб" хүүхэлдэйн кинонд гардаг зоогийн газрыг бодит болгожээ. Тодруулбал Палестины Рамала хотноо нэгэн сүйхээтэй эр өөрийн ресторанаа тус хүүхэлдэйн кинонд гардаг хоолны газрыг дууриалган тохижуулж байна. "Спонч Боб" хүүхэлдэйн киног анх далайн биологч Стефен Хиллинбүрг санаачилсан бөгөөд 1990 оноос хойш дэлгэцнээ гарч байгаа юм.