Иракийн Мосул хотод байрладаг зөнч Жонасын бунханг Ирак, Левантын лалын улс бүлэглэлийн дайчид эвдлэн сүйтгэжээ. Гэрчүүдийн ярьж буйгаар дайчид тэсрэх төхөөрөмж ашиглан сүмийг ганцхан цагийн дотор газрын хөрстэй тэгшилсэн гэнэ. Дээрх бүлэглэл нэрээ Ирак, Сирийн лалын улс болгон өөрчилж, Халифын вант улс байгуулсанаа зарласан байна. Жонас нь Библийн сударт халим, загаснуудыг залгигч гэдгээр тэмдэглэгдэн үлджээ. Коран сударт мөн үүнтэй төстэй домог байдаг бөгөөд сүм, бунханг МЭӨ 8-р зуунд барьсан түүхтэй. Иракийн хямрал эхэлсэнээс хойш 30 гаруй онгон шүтээнийг эвдэлсэн байна.
Сэтгэгдэл (9)