Газын зурвасын хамгийн том эмнэлэгт Палестины Хамас бүлэглэл, Израйлийн армийн хоорондох тулаанд хохирсон хүүхдүүд дүүрэн байна. Палестины эрүүл мэндийн яамнаас мэдээлсэнээр Израйлийн агаарын довтолгоонд 800 гаруй хүн амь үрэгдэж, 5,200 хүн шархаджээ. НҮБ-аас гаргасан тооцооллоор нас барсан хүүхдүүдийн 192 нь 17-оос доош насныхан юм. Газ хэмээх Газар дундын тэнгис дэхь жижиг зурваст 1,7 сая хүн амьдардаг. Израйль-Газын хилийн зурвас доорх туннельд Израйлийн цэргийн ажиллагаа төвлөрч байна.
Сэтгэгдэл (2)