Өнгөрсөн дөрөвдүгээр сард Севол хөлөг осолдож, 304 хүн амиа алдсан. Ослоос амьд үлдсэн сурагчдыг Гванжу хот дахь шүүх хуралд оролцуулж байгаа ажээ. Нэг сурагчийн мэдээлсэнээр хөлгийн багийнхан байрнаасаа хөдлөхгүй байх зааварчилгааг удаа дараа өгчээ. Мөн өөр нэгэн сурагч хонгилоос гарч, далай руу үсэрсэн тухайгаа ярьсан байна. Уг осол нь төрийн албаны авилгал, хүнд суртлыг олон нийтэд дэлгэсэн юм. Хэргийн гол буруутнаар нэрлэгдэж байсан Севол хөлгийн эзэмшигч компанийн захирал Ю Бюн Ины цогцсыг олсон билээ.