Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Монгол, Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж байгаа Япон улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Японы парламент дахь Либерал Ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоo Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн ээж Ёко Абэ болон ЗГХЭГ-ын дэд дарга Кацүнобү Катогийн ээж Мүцүко Като нар ч багтжээ.
24tsag.mn