Сирийн иргэний дайн эхэлснээс хойш гурван сая хүн орон гэрээсээ зугтсан гэж НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг мэдээлэв. Өөрөөр хэлбэл хүн амынх нь бараг тал хувь дүрвэсэн нь өнөө цагийн хамгийн ноцтой хүмүүнлэгийн гамшиг болжээ. Дүрвэгсдийн дийлэнх нь буюу 1,14 сая хүн хөрш зэргэлдээ Ливан улсад хоргодон амьдарч байна. Гурван жил үргэлжилсэн Сирийн иргэний дайнд 190 мянган хүн алагдсан юм. Сүүлийн саруудад дайнд Исламист бүлэглэл давуу байдалтай болж, Ирак, Сирийн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоож байна.
Сэтгэгдэл (2)