АНУ-ын Фергусон хотод Майкл Браун нэртэй хар арьст хүүг цагдаагийн ажилтан буудан хороосон хэрэг гарсан билээ. Үүнийг Хойд Солонгосын төв хэвлэл АНУ бол хүний эрхийг булшилсан газар хэмээн мэдээлжээ. Мөн “Хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, доромжлон басамжилдаг. Хүний амийг буудаж хороочихоод юу ч мэдээгүй юм шиг аашилдаг” хэмээн шүүмжилсэн байна. Пхеньяны дэглэмийг дэлхий нийт хүний эрхийг зөрчиж байгаа хэмээн байнга шүүмжилдэг бол тэд Америкчуудыг ийнхүү буруутгаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (15)